Бид өдөр бүр алхам тутамдаа хэдэн мянган зурагт хуудас, реклам, сурталчилгааг өөрийн мэдэлгүй харсаар явдаг.
Үүнээс улбаалан бидний үнэлэмж, мэдрэмж бий болж, аливаа тааралдсан бараа бүтээгдэхүүний шошго, зурагт хуудас зэрэгт өөрийн дүгнэлтийг хийж сонголтоо хийдэг.
Аливаа урлалыг мод, төмрөөр бүтээгчийг дархан, цаас, будгаар илэрхийлэгчийг зураач, харин компьютер дээр дижиталаар бүтээгчийг график дизайнер гэж нэрлэдэг болсон. Хүн бүр өөрийн үнэлэмж, мэдрэмжээр юмсыг хүлээн авдаг шиг дизайнер бүр өөрийн өвөрмөц хийцээр бүтээлээ туурвидаг.
Өнөөдөр хүн бүр дижитал ертөнцөд өөрийн бүтээлээ бүтээх боломжтой. Хэдхэн жилийн өмнө сошиал орчныг зөвхөн харилцааны хэрэгсэл болгон ашигладаг байсан бол одоо үед хүн бүр өөрийн чиглэл, зорилгоор өөрийгөө илэрхийлэх, мөнгө олох хэрэгсэл болгон ашиглаж байна. Видео дүрслэл, пост зураг, хөгжилтэй өгүүлэл, меме гэх мэт олон төрлийн илэрхийллээр сошиал орчинд идэвхтэй байна.
Энэ хичээлээр Photoshop-ийн үндсэн хэрэглээг ойлгож, зураг засварлах, дизайн бүтээх чадварыг эзэмших, Өнгөний тохиргоо, текстийн эффектүүд болон зургийн дэвшилтэт засварлалтын арга техникийг сурах. Мөн Photoshop ашиглан анимейшн болон хөдөлгөөнт график бүтээх чадварыг хөгжүүлэх болно.
Та Photoshop программыг ашиглах мэргэжлийн ур чадвартай болохыг хүсвэл энэхүү сургалтыг үзээрэй!