Тэмдэглэгээтэй 150+ сургалт үзэх эрх
Багц идэвхжүүлэх go
0
(0)
notebook50
avatar0
time8:46:05

Adobe Premiere Pro: Хамгийн Хүчирхэг Видео Засварын Программын сургалтыг график дизайнераар Монголын Үндэсний Олон нийтийн телевиз, TV2 телевиз болон Жинни Энтертайнмент студи, Жонон студи, Гараг студи зэрэг газруудад нийт 15 жил ажилласан мэргэжлийн дизайнер заасныг та бүхэнд хүргэж байна!

Netflix, youtube, tik tok, facebook watch, instagram story, gaia, curiosity stream ...

Шинэ зуунд видео контент нь дэлхийг байлдан дагуулж байна. Бизнесүүд аль хэдийн өөрсдийн рекламыг зураг, текстээс илүүтэйгээр 1-3 минутын урттай видеогоор сурталчлах нь амин чухал болохыг ойлгожээ. Улмаар шинэ стартапууд, уламжлалт компаниудад видео засварлах мэргэжилтнүүд урьд өмнө нь байгаагүйгээр чухалд тооцогдох болсон байна.

Хэрэв та маркетингийн ажилтан бол видео засварлах нь заавал эзэмших ёстой ур чадварт зайлшгүй орно. Хэрэв та апп хөгжүүлэгч бол App store, play store дээр аппынхаа танилцуулга видеог бүтээж байрлуулах шаардлага гарна. Та бизнес эзэмшигч байгаад Фэйсбүүк дээр компанийн сурталчилгаагаа явуулахыг хүсвэл та мөн л видеог чадварлаг засварлаж сурсан байвал том давуу тал болно. Instagram, Facebook, Tik Tok дээр олон дагагч бүхий алдартай нөлөөлөгч болж санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийг хүсвэл та юуны түрүүнд стори дээрээ тавих видеонуудаа засаж, өнгө үзэмжтэй, сонирхолтой болгож сурах хэрэгтэй. Youtube дээр нөлөөлөгч болохыг хүсвэл та өдөр бүр видео засварлах ажлыг хийх шаардлагатай болно. Тэгэхээр та ямар ч салбарт ажиллаж байсан видео засварлаж чаддаг байж л өндрөөр үнэлэгдэх цаг хаяанд иржээ.

Тиймээс та одоогийн ажил албандаа өсөж дэвшихийг хүсвэл, өөрийн карьераа өсгөхийг хүсвэл, ирээдүйд илүү өндөр цалинтай ажилд орохыг хүсвэл, нөлөөлөгч болж санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийг хүсвэл, хувийн компанийнхаа рекламыг өөрөө хийж facebook, youtube, instagram дээр сурталчлахыг хүсэж байвал яг одоо энэхүү сургалтыг авч видео засварлах арга ухаанд суралцаарай!

userБагш:
Сосорбарам Энх-Амар

Боловсрол

  • Компьютерийн ухааны бакалавр, Компьютер Техник Менежментийн Сургууль (KTMC) 1996-2000
  • Хэнтий Өндөрхаан ӨЗБДС 1986- 1996 

Ажлын туршлага

  • www.toonly.mn - 2021 
  • VideoHive.com, Upwork.com freelancer 2018 оноос одоог хүртэл 
  • ТВ2 телевиз, График Дизайнер - 2017 
  • Жинни Энтертайнмент, График Дизайнер 2013-2016
  • Монголын Үндэсний Олон нийтийн телевиз , Жонон студи, Гараг студи График Дизайнер 2000-2013 

Санал болгох сургалтууд