Одоогоор мэдэгдэл алга байна

" БАРИЛГА БАЙГУУЛАМЖ " ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

“БАРИЛГА БАЙГУУЛАМЖ” ХХК-ИЙН ТАНИЛЦУУЛГА

Түүхэн замнал

Манай компани нь 1996 оноос барилгын зураг төслийн чиглэлээр үйл ажиллагаагаа өргөтгөн 2012 онд барилга угсралт, барилгын материал үйлдвэрлэл, гадаад дотоод худалдааны чиглэлээр эх орныхоо бүтээн байгуулалтанд хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

Манай хамт олон

Монгол улсын зөвлөх архитектор-1

Монгол улсын зөвлөх инженер-3

Монгол улсын мэргэшсэн архитектор-3

Монгол улсын мэргэшсэн инженер-5

Монгол улсын тэргүүлэх төсөвчин-2 болон чадварлаг архитектор, инженер, дизайнер, техникийн ажилтнуудаас бүрдсэн хамт олон манай компанийг бүрдүүлдэг.

Гишүүнчлэл

Монголын барилгачдын холбоо

Барилгын зураг төсөл зохиогчдын холбоо

Монголын архитекторуудын эвлэл

Монголын барилгын инженерүүдийн холбоо

Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим

Шагнал

2012 оны Луу жилийн Шилдэг барилга зохиогч Voli Apartment орон сууцны барилга

2013 оны Могой жилийн Шилдэг барилга зохиогч Туушин зочид буудлын барилга

2014 оны Барилгын Инженерүүдийн холбооны Шилдэг Залуу инженер

2019 оны Гахай жилийн шилдэг барилга “Содон” орон сууцны цогцолбор хороолол

2019, 2020 оны Говь-Алтай аймгийн Шилдэг 10 аж ахуйн нэгжийн нэгээр шалгарсан.

2020 оны “Барилгын салбарын оны шилдэг аж ахуйн нэгж” /Барилга байгууламжийн зураг төсөл/

Зураг төсөл

Манай компани нь сүүлийн жилүүдэд Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Барилгын Инженер Архиткетурийн Сургуулийг төгссөн залуу боловсон хүчнийг сурган ажиллуулж байна.Үүний зэрэгцээ барилгын салбарт олон жил ажилласан экспертүүд, зөвлөх инженерүүдээс зөвлөгөө авч хамтран ажиллаж байна.

Манай компани нь барилгын зураг төсөлдөө Autodesk Autocad, Autodesk Revit, Autodesk 3ds max, Sketch Up, All plan Барилга бүтээцийн тооцооны Lira Sapr зэрэг программуудыг албан ёсны эрхтэйгээр ашиглаж байна.

Эх орныхоо бүтээн байгуулалтанд хувь нэмрээ оруулж нийт 21 аймгийн 80 орчим сумдын нутаг дэвсгэрт 960,920,640,320 хүүхдийн сургууль, 50, 75, 100, 120, 150, 200, 320 хүүхдийн цэцэрлэг, 200,240,400 суудалтай соёлын төвийн нэг маягийн зураг төсөл, 250, 400, 500 хүний суудалтай спорт заалны барилга, 100 ортой дотуур байрны барилга, 100 ортой эмнэлэг, 10,15,22 ортой эрүүл мэндийн төв, сумдын засаг даргын тамгын газар, өрхийн эмнэлгийн зураг төсвийг боловсруулж, зохиогчийн хяналт гүйцэтгэн ашиглалтанд оруулсан байна. Манай компаний томоохон бүтээн байгуулалтаас Монголын анхны орон сууцны стандарт цогцолбор хороолол 3520 айлын “Содон” орон сууцны хороолол, 2000 айлын “Бухо” орон сууцны хороолол, Говь-Алтай аймгийн 1000 айлын “Солонго” хороолол, 25 давхар “Туушин” зочид буудлын барилга, Sky garden residence орон сууцны хотхоны барилга бүтээцийн зураг төсөл зэргийг дурдаж болно. Үйлдвэрийн барилгын хувьд Милко ХХК-ийн хуурай сүүний үйлдвэр, Айсмарк зайрмагны үйлдвэр, Лапша брэнд гоймонгийн үйлдвэр хуурай агуулах, Гоёл кашмер ХХК-ийн үйлдвэрлэл, үйлчилгээ, орон сууцны барилга, Монгол тамхи со ХХК-ийн агуулах, оффисийн барилга, Говь-Алтай аймаг Гуулин тосгоны махны үйлдвэрийн барилга зэргийг дурдаж болно.

Манай компани нь 1996 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй зураг төслийн анхны компаниудын нэгийн хувьд олон жилийн туршлага дээр үндэслэн, шинэ техник технологи эзэмшсэн чадварлаг хамт олон барилгын зураг төслийг барилгын стандарт, норм дүрмийн дагуу байгаль орчинд ээлтэй шийдлээ чанарын өндөр түвшинд гүйцэтгэж байна.

  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Алхам алхамаар оргил өөд.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Барилга, Үл хөдлөх хөрөнгө

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    1996

  • Ажилтны тоо

    15

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 3-р хороо. Капитал центр 603тоот

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.