Манай компани 2013 онд үүсгэн байгуулагдсан. "Мал төхөөрөх, дулааны аргаар мах боловсруулах үйлдвэр"-ийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, Үндсэн үйлдвэр нь СХД 32-р хороо Эмээлтэд байрладаг баХөвсгөл аймагт салбар үйлдвэртэй. Нийслэлийн хотын нөөцийн махны 30 орчим хувийг бэлтгэн нийлүүлдэг . Иран, ОХУ, Казакстан, Хятад, Япон зэрэг орнуудад экспорт хийдэг. Бог мал, бод мал төхөөрөх болон дулааны аргаар мах боловсруулах цехүүдтэй. Нийт 80-150 гаруй ажилчидтай, үүнээс захиргааны 30-аад ажилчидтай. Ажлын цаг : 8-17 цаг
БИД ТАНЫГ ӨРСӨЛДӨХҮЙЦ ЦАЛИН, НАЙРСАГ ХАМТ ОЛНЫ НЭГ БОЛОХЫГ УРЬЖ БАЙНА.
Мэргэжлийн стандарт, технологид суурилсан тасралтгүй үйл ажиллагаатай, эхлэн боловсруулах үйлдвэрлэл явуулах, бүтээгдэхүүний чанар, нэр төрлийг нэмэгдүүлэх замаар дотоод болон гадаадын зах зээлд тэргүүлэгч аж ахуйн нэгж болно.
Монгол малын махны чанарыг олон улсын стандартад нийцүүлж, мэргэжлийн хүний нөөцөөр үйлдвэрлэлийн гарц, экспортыг нэмэгдүүлнэ.
Монгол малын махны чанарыг олон улсын стандартад нийцүүлж дэлхийн зах зээл дээр бүтээгдэхүүнээ өндөр үнээр борлуулалт хийнэ.
1. Хүнсний үйлдвэрлэл
-Мэргэжлийн хүний нөөц - Багаар ажиллах - Хамтын ажиллагаа - Тоног төхөөрөмж - Ажлын үр дүн
2013
100