Бараа материал орлого зарлага хөдөлгөөнийг тухай бүр анхан шатны баримт болон холбогдох дүрэм журмын дагуу үнэн зөв бүртгэх, хүлээн авах, олгох, тайлан мэдээг тогтоосон хугацаанд тооцооны нягтлан бодогчид хянуулж, тайлагнах; Өөрийн ажил байртай холбоотой дүрэм журмыг шинэчлэн сайжруулах, санхүүгийн албанаас боловсруулсан дүрэм журамд санал оруулах; Гаалийн түр болон баталгаат агуулахад тогтоосон журмын дагуу бараа хүлээн авах, олгох; Хариуцсан агуулахын тооллогын бэлтгэл ажлыг бүрэн хангаж ажиллах; Ачаа бараа хадгалж байгаа хэсэгт ачаа алдагдах, гэмтэх, муудах, хугацаа хэтэрсэн зэрэгт хяналт тавьж, удирдлагадаа тухай бүр мэдэгдэх; Хадгалагдаж байгаа ачаа, бараа бүтээгдэхүүний баримт бичиг, хаяг шошгыг бүрэн бүтэн байлгах, хариуцсан зүйлийг хулгайд алдах, гэмтэх норохоос сэргийлэх; Агуулахын бараа материалын дутагдал гарсан тохиолдолд гэм буруутай этгээдээр цаг тухай бүр хохирлыг барагдуулж агуулахын тоо бүртгэлийг хэвийн горимд оруулах;