Ээлжиндээ 40 ажилчидтай хоол үйлдвэрлэл, катерингийн үйл ажиллагаа эрхэлдэг хөдөө орон нутагт байрлах төслийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, Захиалагчийн гэрээний дагуу хоолны захиалга авч хоол үйлдвэрлэлийн салбарт өгөх, хяналт тавих Ростерийн ажилтнуудын өрөө хуваарилалт хийх, аялал зохион байгуулах, Төв оффисс болон хамтран ажиллах байгууллагатай зохицож, харилцаа холбоо сайтай ажиллах Сар бүрийн гэрээний биелэлтэнд хяналт тавьж, үл тохирлыг дээд удирдлагад танилцуулж шуурхай барагдуулж ажиллах,
Хоол үйлдвэрлэлийн стандарт дүрэм журмыг баримтлан ажиллах; Түүхий эд, бараа материалын чанарт анхаарах; Түүхий эд материалыг технологийн дагуу зөв зохистой хэрэглэх, стандарт өртгийн дагуу зарцуулалттай байх; Цаг ашиглалт сайн байх; Дараа өдрийн үйлдвэрлэлийн түүхий эд материалыг бэлтгэх;
Бараа материал болон ТЭМ-ийн орлого, зарлагыг үнэн зөв бүртгэх, Анхан шатны баримтуудыг зөв бүртгэх, тайлан мэдээг зөв гаргах Агуулахын бүртгэлийг зөв хийх, захиалга зөв хийж, бараа материалын нөөцийг хангах, бэлтгэн нийлүүлэгчтэй хамтарч ажиллах, Бараа материалын болон өмч хөрөнгийн тооллогыг цаг тухайд нь шуурхай хийж, тайлан тооцоог нэгтгэж, удирдах ажилтанд тухай бүр шуурхай мэдээллээр хангах, Өмч хөрөнгийн ашиглалт, хадгалалт хамгаалалтанд өдөр тутам байнгын хяналт тавьж, болзошгүй эрсдлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах,
Өөрт ноогдсон ажлын талбарыг эмх цэгцтэй байлгах; Дараа өдрийн үйлдвэрлэлийн түүхий эд материалыг бэлтгэх; Хөргөгч, хөлдөөгчийн эмх цэгц, цэвэрлэгээнд анхаарах; Хувийн ариун цэврийг чандлан сахих; Ахлах өгсөн заавар болон хоол үйлдвэрлэлийн стандартыг мөрдөж ажиллах; Түүхий эд материалыг хорогдол багатай бэлтгэх; Мах болон махан бүтээгдэхүүний чанарт анхаарал тавих; Гал тогооны бэлтгэл ажлыг хурдан шаламгай хариуцлагатай хийж гүйцэтгэх
Компанийн чанарын удирдлагын журам, заавар хэрэгжүүлэх, хэрэгжилтэнд хяналт тавих, Хяналтын үл тохирол, зөрчил илэрсэн үед залруулах арга хэмжээ авч ажиллах, Үйл ажиллагаатай холбоотой гаргасан аливаа гомдол, саналыг хүлээн авч шийдвэрлэх, хяналт тавих, эргэх холбоог хангаж ажиллах, Олон улсын стандартыг нэвтрүүлэх, хэрэгжүүлэх, баталгаажуулах ажлыг зохион байгуулахад оролцох, Хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны холбогдох стандартын шаардлагад нийцсэн үйл ажиллагаа явуулах, хэрэгжилтэнд хяналт тавих Багийн ажилтныг удирдан зохион байгуулж удирдлагаар хангаж, чиглэл өгч ажилла, Төслийн үйл ажиллагаанд чанар, эрүүл ахуй чиглэлээр хяналт тавьж ажиллах
Эрүүл ахуйн шаардлага хангасан хүнсний түүхий эдийг анхан шатны болон дулааны боловсруулалтанд оруулж батлагдсан жор, технологийн дагуу хоол үйлдвэрлэх, Захиалагч талаас ирсэн хоолны амт чанар, гал тогооны ажлын зохион байгуулалт гэх мэт асуудлыг шуурхай шийдвэрлэж ажиллах, Хоол бүтээгдэхүүнээс дээж авах, устгах, хянах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, Ашиглагдаж буй тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн аюулгүй ажиллагаа, ариутгал, цэвэрлэгээний зааврын дагуу ажлын байранд мөрдүүлэх, Өөрийн багт ажиллаж байгаа тогооч нарыг зохион байгуулж, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах, Бараа материалын захиалга өгөх, ирсэн бүтээгдэхүүний чанарт хяналт тавих зэрэг асуудлаар зохицуулагч ажлын бахйрны ажилтантай хамтарч ажиллах Хоолны порц таваглалт дээр хяналт тавьж ажиллах, Боолтын хоол болон шөнийн ээлжийн хоолны савлалт дээр хяналт тавьж ажиллах
Төслийн үйл ажиллагааг төлөвлөх, ажлын гүйцэтгэлийг хангаж хэрэгжүүлэх, төлөвлөгөөт зорилтыг биелүүлэхэд чиг үүргээр хангаж ажиллах, Төслийн үйл ажиллагаатай холбоотой бодлого журам боловсруулах, байгууллагуудтай гэрээ хийх, гүйцэтгэлд хяналт тавих, Багийг өндөр бүтээмжтэй ажиллуулах, удирдлагаар хангах, зохион байгуулах, хяналт тавьж ажиллах, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлж ажиллах, гарсан асуудлыг шуурхай шийдвэрлэж ажиллах, Дээд удирдлагыг шуурхай мэдээллээр хангах, ажлын гүйцэтгэлийг тайлагнаж ажиллах Шийдвэр гаргах, түргэн шуурхай зохицуулалт хийж ажиллах
Нягтлан бодох бүртгэлийн бүх төрлийн ажил хариуцах чадвар бүхий тайлан тооцоо, тооллого хийх чадвартай байх, Бусад газар, хэлтэстэй хамтарч ажиллах НДШ, ХХОАТ гаргахад бэлдэх, ХХОАТ мэдлэгтэй байх, Ажлын байранд заасан бусад үүрэг
Хоолны жор, технологи картын дагуу амт, чанар, сайтай хоол үйлдвэрлэж буй эсэхэд хяналт тавих, хүнсний аюулгүй байдлыг хангаж ажиллах; Хоолны амт чанарт тогтмол сайжруулалт хийж, үйлчилгээ үзүүлж буй байгууллагын санал хүсэлт, гомдлыг тухай бүр барагдуулж ажиллах, Шинэ төрлийн хоол, бүтээгдэхүүн гарсан тухай бүр ажиллагсдын мэдээллээр тогтмол хангаж, сургалт зохион байгуулах; Үйлчилгээ үзүүлж буй байгууллагын ажлын дүгнэлт, тайланд тусгагдсан асуудалд хянамгаай хандаж, сайжруулалт шинэчлэл хийж байх, Хоолноос дээж авах, устгах үйл ажиллагааг зохион байгуулах, Хоолны газарт ашиглагдаж буй тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн аюулгүй ажиллагаа, ариутгал, цэвэрлэгээний зааврыг боловсруулж ажлын байранд мөрдүүлэх;
Зочид буудлын өдөр тутмын үйл ажиллагааг хянах, заавар зөвөлгөө өгөх, удирдлагаар хангаж ажиллах Хамаарал бүхий компани болон төслийн өдөр тутмын үйл ажиллагаа, SOP буюу үйл ажиллагааны процессын хэрэгжилтэнд аудит хийх, Зочлох үйлчилгээний стандартын дагуу үйлчилгээ үзүүлж буй эсэхэд хяналт тавих Зочин угтах хэсгийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангах, хянах Зочин болон захиалгатай холбоотой асуудлыг зохицуулах, шийдвэрлэх Нэгжүүдийн харилцан уялдаа холбоог хангаж ажиллах Захиалга, зочны өрөө байртай холбоотой бүх асуудлыг зохицуулах Өрөө үйлчилгээний цэвэрлэгээний стандартыг хэрэгжүүлэх, хянах Зочид буудлын өрөө үйлчилгээний сургалт орох
Компаниас хэрэгжүүлж буй ХАБЭА-н бодлого, дүрэм журмыг өөрийн төсөлд таниулах, хэрэгжилтийг хангах, үйлчилгээ үзүүлж буй компанийн шаардалагын дагуу мэдээ тайланг тухай бүр мэдээллэж тайлагнаж ажиллах, Ажилтнуудыг осол эндэгдлээс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжлийн зохицуулалт, арга зүйгээр хангах Төслийн өдөр тутмын ХАБ- ын зааварчилгааг өгөх, үүсэж болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, хяналт тавьж ажиллах, Үүссэн аюул, ослын хор, нөлөөллийг бууруулах ажлыг төлөвлөх, зохион байгуулах Шаардлагатай тохиолдолд байгаль орчны шинжилгээ, үнэлгээ гаргах, Ажилтнуудад өдөр тутам ХАБ зааварчлага өгч, баримт хөтлөх, баталгаажуулах