Одоогоор мэдэгдэл алга байна

ЖУНСОН КОНСТРАКШН ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ СУРГАГЧ

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандартын дагуу байгууллагын нийт ажилтны аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах ХАБЭА-н бодлого, дүрэм журам, горим, стандарт болон уурхайн бусад шаардлагатай аюулгүй ажиллагааны сургалтыг өгөх Ажлын байр бүрд тохирох зааварчилгаа боловсруулахад болон шаардлагатай тохиолдолд үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх

Засвар төлөвлөлтийн инженер

Засварын ажлын богино болон урт хугацааны төлөвлөгөөг 7 хоног, сар, улирал, жилээр техникийн бэлэн байдлын түвшинг дээшлүүлэх, насжилтыг уртасгах зорилгод нийцүүлэн, урьдчилсан сэргийлэх хуваарьт болон, гэнэтийн эвдрэлийн засвар үйлчилгээг үйлдвэрлэгчийн заавар, засварын аюулгүй ажиллагааны горимын хүрээнд, үйлдвэрлэлийн төлөвлөгөөтэй уялдуулан оновчтой боловсруулж гүйцэтгэх. Техникийн бэлэн байдлын түвшин дээшлүүлэх, машин, тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хангах, насжилтыг уртасгах зорилгод нийцүүлэн  ажиллах. Техникийн засвар үйлчилгээний төлөвлөлтийг үйлдвэрлэлийн төлөвлөгөөтэй уялдуулан оновчтой хийж, биелэлтэд нь хяналт тавих.

Уулын мастер

Уулын ажлын өдөр, сар, жилийн төлөвлөгөөт ажлыг биелүүлэх, машин механизмуудыг зөв зохион байгуулан ашиглалтын ажиллагаанд технологийн горимыг мөрдүүлж уулын ажлыг үр өгөөжтэй явуулах, Хөрс болон шимт хөрс хуулах, нүүрс олборлох, технологийн зам засах, нүүрсний овоолго болон түүнийг хэлбэржүүлэх зэрэг ажлуудыг төлөвлөгөөний дагуу байгаа эсэхэд хяналт тавих, үүрэг даалгавар өгөх, Уурхайн доторхи авто тээврийн хөдөлгөөнийг төслийн хэмжээнд мөрдөгдөж байгаа холбогдох дүрэм, журам зааварчилгаануудын дагуу аюулгүй зохион байгуулах, хяналт тавих Уурхайд ажиллах гэрээт компанийн үйл ажиллагаанд хяналт тавих, уулын ажлын гүйцэтгэл, аюулгүй ажиллагааг хангаж ажиллаж байгаа эсэхэд хяналт тавих, 

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 10-р хороо, SKY GARDEN, 303-р блок, 2001 тоот

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.