Бүтээлч дизайнер таныг урьж байна… Эвэнт олон төрлийн арга хэмжээний брэндинг, лого, тайзны зураг, сошил дизайн, лед дэлгэцний дүрслэл зэргийг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх ур чадвартай байх. Харилцагч, захиалагчдын ажлын даалгаврын дагуу гүйцэтгэх, хариуцсан ажлаа үр дүнд төвлөрч дуусгаж чаддаг байх Багийн сайн гишүүн, багаар шийдвэр гаргах ур чадвартай байх. Видео эвлүүлэг, тайзны 3D зураг хийж чаддаг бол давуу тал болно. Ажлын байрны тодорхойлолт: Манай маркетинг, зар сурталчилгааны агентлагт авьяаслаг дизайнер ажилд урьж байна. Та манай залуу, эрч хүчтэй багт нэгдэж, шинэлэг санаануудаа хэрэгжүүлэх, мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх, зах зээлд өрсөлдөхүйц цалин, урамшуулал авах боломжтой. Ажлын үндсэн чиг үүрэг: Эвэнтийн цогц үйл ажиллагааны дизайн шийдлийг цогцоор нь шийдэх ур чадвар, зүтгэлтэй байх Хэвлэлийн бүх төрлийн дизайн гаргахБрэндинг, лого, постер зэрэг маркетингийн материалууд боловсруулахЗагвар, прототип боловсруулах