Компанийн захиргааны өдөр тутмын үйл ажиллагааг компанийн бодлого, хэтийн төлөвлөлттэй уялдуулан оновчтой хэрэгжүүлэх. Оффисийн хэвийн үйл ажиллагааг хангах, хянах, компанийн бичиг хэрэг, байгууллагын соёл, гадаад болон дотоод имижийг бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа болон олон нийтийн үйл ажиллагааг зохион байгуулах, хэрэгжүүлэх. Байгууллагын дотоод сахилга дэг журмыг хангуулах, цаг ашиглалтанд хяналт тавих, холбогдох журмуудын хэрэгжилтэнд хяналт тавих. Оффисын бэлэн байдал, орчин, тохижилт, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангуулах, хяналт тавих, ажилтнуудын тав тухтай ажиллах орчныг бүрдүүлэх.
Харилцагч байгууллагын хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, судалгааны санал бэлдэж хүргүүлэх Харилцагчийн бизнесийн асуудлыг тодорхойлох боломжтой судалгааны аргачлал судлах, асуулга зохиох Дата шалгах, шинжлэх Тайлан бичих, танилцуулах
Хэрэв ТА урлаглаг, бүтээлч сэтгэлгээтэй бас дээр нь дизайны мэдрэмжтэй нэгэн бол анхаарлаа нааш нь хандуулна уу. Учир нь уран бүтээлч сэтгэлгээг ухаалаг стратегитай хослуулагч Майнд Плас ХХК Туслах арт директор хайж байна. Маркетинг, зар сурталчилгааны салбартаа 20 жилийн туршлагатай манай хамт олонд нэгдсэнээр мэргэжлийн, бүтээлч багийн нэг хэсэг болж олон улсын болоод дотоодын тэргүүлэгч брэнд, компаниудтай ажиллахын зэрэгцээ өөрийн мэргэжлээрээ өсөн дэвжих нээлттэй боломжийг бид танд санал болгоно. Ахлах арт директор болон бүтээлч багийн гишүүдтэй нягт хамтран брэнд болон кампанит ажлын бүтээлч санааг боловсруулах Багийн бүтээлч үйл ажиллагаанд өөрийн шинэлэг санаа, хувь нэмрээ чөлөөтэй оруулах Mood board, layout, presentation болон mockup загвар боловсруулах Дизайны чиг хандлага, трендүүдийг судалж, шинэ санаа, шийдэл санал болгох Фото болон видео зураг авалтын явцад арт дирекшн буюу уран сайхны зөвлөмж өгөх, хянах
Судалгааны албаны бүх төрлийн судалгаа, төслийн чанар хяналтын ажлыг гүйцэтгэх. Чанар хяналтын үндсэн процессыг хэрэгжүүлнэ.
- Харилцагчийн үйлчилгээний стратеги боловсруулах - Харилцагчийн хэрэгцээ, шаардлагын дагуу шинэ концепц, шинэ шийдэл, компанит ажлуудын талаар креатив багтай хамтран ажиллах - Хамтын ажиллагааг бэхжүүлэх сайжруулах - Харилцагчийн гэрээ, төсөв хийх, хэрэгжилтийг ханган ажиллах