Төслийн сантехникийн инженерийн удирдлага зааварчилгааны дагуу Орон сууцны түр барилгын сантехникийн засвар, үйлчилгээг хариуцах Өдөр тутамд төслийн талбайн халаалт, сангийн шугамын хэвийн ажиллагааг хангах
Үндсэн үйл ажиллагаатай холбоотой харилцагч байгууллага, бэлтгэн нийлүүлэгчээс нийлүүлсэн бараа материал, үзүүлсэн ажил үйлчилгээний үнийг нэхэмжлэх баримт болон ажлын гүйцэтгэлийг үндэслэн төлбөр гаргах жагсаалтыг бэлдэж эрх бүхий албан тушаалтнуудаар баталгаажуулж төлбөр гаргах; Өдөр тутмын бэлэн бус гүйлгээг холбогдох баримтуудыг үндэслэн түргэн шуурхай , цаг алдалгүй хийж гүйцэтгэн холбогдох журналын бичилтийг хийн үлдэгдлийг тулган баталгаажуулж, санхүүгийн анхан шатны баримтыг бүрдүүлж хавтаслах; Касс, харилцах, өглөг, авлагын вальютаарх үлдэгдэлд ханшийн тэгшитгэл хийж вальютын ханшийн зөрүүг бүртгэж журналын бичилт хийх;
Төслийн барилга угсралтын ажилд техникийн шаардлага, Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй барилгын тухай хууль, тэдгээрийг тухайн төсөлд хэмжүүр болгон хэрэгжүүлэх, хариуцсан төслүүдийн зураг төсөл, материал, барилга угсралтын ажлын чанарт хяналт хийж, төсөлд зориулан чанарын төлөвлөгөө боловсруулан, хэрэгжилтийг хангуулах зорилготой: Үйл ажиллагааны үндсэн чиглэл: Барилгын материалын болон бетоны техникийн үзүүлэлт, технологийн зааварчилгаа шаардлагуудыг нийлүүлэгчид хүргүүлэх, хяналт тавих, холбогдох баримт бичгийг боловсруулж баталгаажуулах Нийлүүлэгчээс ирэх бетоны дүүргэгч материалын элс хайрга, чийглэгийн харьцаанд хянан шалгалт хийх Бетон авсны дараах чанарын үзлэг шалгалтыг хийх, холбогдох байгууллагуудтай хамтран шаардлагатай шинжилгээ дүгнэлт авах ажлыг зохион байгуулах, холбогдох инженерүүдэд зааварчилгаа өгөх Үл тохирол болон хяналт шалгалтын хэрэгжилтийг хянах, шууд удирдлагад мэдэгдэх Туслан гүйцэтгэгчийн ажилд хяналт тавиж, технологийн алдаа болон ажил гүйцэтгэх аргачлалын дагуу хийж байгаа эсэхэд хяналт тавиж, гүйцэтгэлийг хянаж баталгаажуулах Төсөлд хэрэглэгдэх бараа материалыг ажлын зураг, техникийн шаардлагад нийцэж байгаа эсэхт хяналт тавих Чанарын удирдлагын төлөвлөгөө болон мастер төлөвлөгөөг уяалдуулсан нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулуулан, батлуулж , хэрэгжүүлэх
Төслүүдийн барилга угсралтын ажлын зургийн давхцал гаргах, Хэвийн үйл ажиллагааг тасалдуулалгүй явуулахад шаардагдах зураг төсөл, инженерингийн шийдэл, тооцоо, техникийн шаардлагуудыг тодорхойлох, тоо хэмжээ бодох, судалгаа хийх; Шаардлагатай баримт бичгийн боловсруулалтыг цаг хугацаанд нь бэлтгэх, угсралтын ажлыг батлагдсан зураг төсөл, БНбД, техникийн шаардлагын дагуу хэрэгжиж байгаа эсэхэд хяналт тавих, ХАС, ЦБУ-н багийн үйл ажиллагаанд оролцох;
Автомашин, бусад тоног төхөөрөмж, механизмийн хэвийн ажиллагаа хангах, өдөр тутмын засвар үйлчилгээ хийх, төвөлгөөөт үзлэг оношлогооны хувийн дагуу бэлтгэл ажлыг хангах, багаж хэрэгсэл, сэлбэг эд ангийн хадгалалт, хамгаалалтанд хяналт тавих, тайлагнах. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь хийж гүйцэтгэх.
Төслийн хүн хүчний өдөр тутмын тоон мэдээ, бичиг баримт тайлан бэлтгэх Сургалтын захиалга хийх, төслийн шинэ ажилтнуудыг чиглүүлэх Цагийн бүртгэл гаргах Кэмпын үйл ажиллагааг зо хяналт тавьж, дэмжлэг үзүүлэх Удирдлагад шаардлагатай мэдээлэл бэлтгэн, танилцуулах, хурлын тэмдэглэл хөтлөх г.м АБТ заасан бусад ажил үүрэг гүйцэтгэнэ
ХАБЭА-н хууль тогтоомж, стандартын дагуу байгууллагын ажилтны аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах Барилга угсралтын талбай, материалын үйлдвэрлэл, машин механизм, тоног төхөөрөмж дээрх хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн орчинг бүрдүүлэх Аюул осолгүй, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулахад хяналт тавьж ажиллах