Одоогоор мэдэгдэл алга байна

Монос Хүнс ХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
ДИЖИТАЛ МЕНЕЖЕР

Байгууллагын дижитал маркетингийн бодлого стратегийг хэрэгжүүлэх, сайжруулах; Веб сайт, сошиал медиа, и-мэйл маркетинг зэрэг дижитал сувгуудыг удирдах, сайжруулах; Контент төлөвлөлт, бүтээлч шийдэл гаргах, сошиал медиа хуудсыг хөгжүүлэх; Веб болон сошиал сувгуудын гүйцэтгэлийг анализ хийх, сурталчилгаа /Facebook Ads, Google  Ads/ зэрэг кампанит ажлыг төлөвлөх, хянах; Маркетингийн албаны бусад болон төлөвлөгдөөгүй ажлуудад идэвх санаачилгатай оролцох; Маркетингийн ажилтнуудын бүтээмжийг нэмэгдүүлэх шинэ платформуудыг судалж салбар компанийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх удирдан оролцох;

АХЛАХ НЯГТЛАН БОДОГЧ

Байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг санхүү бүртгэлийг хууль журам, стандартын дагуу үнэн зөв хөтлөн явуулах, байгууллагын өмч хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтын байдалд хяналт тавих, цалин хөлсний тооцоо хийх, харилцагчийн тооцоо бүртгэх, удирдлагыг санхүүгийн мэдээллээр хангах, эд хариуцагч нарын ажилд хяналт тавьж, удирдлагаар ханган ажиллах;

ISO СТАНДАРТ ХАРИУЦСАН ЧАНАРЫН МЕНЕЖЕР

Чанарын менежментийн тогтолцооны стандартуудыг хариуцаж хэрэгжүүлэх, хэвшүүлэх ажлыг зохион байгуулж, тасралтгүй сайжруулалтын ажлыг хийх; Байгууллагын ISO стандартуудын хэрэгжилтийг хангуулах, нэгдсэн удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх, сайжруулах бодлого, журам боловсруулах; Гадаад болон дотоод аудитыг төлөвлөн зохион байгуулах, тайлагнах, сайжруулалтын ажлыг зохион байгуулах; Ажилтнуудад ISO стандартын сургалт зохион байгуулах; Албан тушаалын тодорхойлолтод заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлж ажиллана;

ХАБЭА-Н МЕНЕЖЕР

Осол эндэгдлээс урьдчилан сэргийлэх тэргүүлэх ач холбогдол бүхий хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоог бий болгон хөгжүүлэх; Нийт ажилтнуудыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжлийн зохицуулалт, арга зүйгээр хангах; Удирдах болон нийт ажилтны аюулгүй, эрүүл орчинд ажиллах соёл, зан үйлийг төлөвшүүлэх; Хүнсний үйлдвэрлэлийн орчин болон ажилтны эрүүл ахуйн дэглэмийн мөрдөлт нь тогтоосон стандарт, журам зааврын шаардлагыг хангаж байгаа эсэхэд хяналт тавих;

ТООЛОГЧ /эрэгтэй/

Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, бусад тогтоомж, заавар журам стандартын дагуу агуулахын нярав, нягтлан бодогчийн удирдлага дор компанийн бэлэн бүтээгдэхүүний агуулахын хүлээн авч байгаа, гарч байгаа, агуулахын үлдэгдэл барааг тухай бүрд нь тоолон анхан шатны баримттай тулган шалгаж , бэлэн бүтээгдэхүүний хадгалалт, хамгаалалт, эмх цэгц, бүрэн бүтэн байдлыг хариуцан ажиллана.

ЭЭЛЖИЙН ИНЖЕНЕР /АВТОМАТИК/

Хүнсний үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийн жигд тасралтгүй, найдвартай үйл ажиллагааг хангах, засвар үйлчилгээ, тохиргоо хийх, эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлэх, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дэмжин ажиллах; Өдөр шөнийн ээлжээр ажиллана;

ОФФИС МЕНЕЖЕР

Оффисын гадна, дотор тохижилт, зохион байгуулалт, цэвэр цэмцгэр байдалд хяналт тавих, шаардлагатай ажлуудыг хариуцан хийж гүйцэтгэх; Ажилтнуудын цаг бүртгэлийн тайланг нэгтгэн гаргах; компанийн харилцаа холбооны хэрэгслийн тасралтгүй байдлыг хангах; Ажилтнуудад мэдээлэл түгээх; Цайны газрын үйл ажиллагаанд хяналт тавьж, чиглүүлэн ажиллах;

БОРЛУУЛАГЧ, ТҮГЭЭГЧ

Худалдааны төлөөлөгчийн захиалгын дагуу харилцагчид бараа бүтээгдэхүүнийг харилцагчид хүргэж өгөх, төлбөр тооцоо хийх ажлыг хариуцна. 

САНТЕХНИКЧ

Барилга байгууламжийн сантехникиийн засвар үйлчилгээ хийх Сантехникийн тоног төхөөрөмж, шугам сүлжээний угсралт ашиглалт, засвар үйлчилгээний ажлыг зохион байгуулах;

ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧ

Хариуцсан талбарын боломжит бүх харилцагчдад бүтээгдэхүүн үйлчилгээ танилцуулах, борлуулалтын захиалга бий болгох Борлуулалтыг нэмэгдүүлэх талаар санаачилгатай ажиллах; Зах зээл, Өрсөлдөгч, Харилцагчийн судалгаа хийж, тайлан мэдээлэл боловсруулах Багаар хамтран ажиллах чадамжтай байх; Борлуулалт, төлбөр тооцоог харилцагч бүрээр удирдан ажиллах;

ДАМЖЛАГЫН ТУСЛАХ АЖИЛТАН /эрэгтэй/

Шингэн хүнсний үйлдвэрийн агуулахад бараа буулган авч хураах; Бараа материалын агуулахаас зарлагаар гаргаж байгаа барааг бэлтгэх; Бараа материалын агуулахын эмх цэгцийг хариуцах; Агуулахын барааны хадгалалт хамгаалалтыг хангах; Агуулахын барааны тооллогонд оролцох;  

МЕРЧИНДАЙЗЕР

Компанийн бүтээгдэхүүний өрөлтийг хариуцсан харилцагчийн лангуун дээрх ашигт байрлалуудад өрөлтийн стандартын дагуу өрөх; Өрөлтийг тэлэх, бүтээгдэхүүний хугацааг шалгах, зах зээлд эзлэх байр суурийг бататгах, компанийг төлөөлөн сурталчилгааны ажилтны үүргийг давхар гүйцэтгэнэ; Part-Time ажиллах боломжтой;

БҮТЭЭГДЭХҮҮН ХӨГЖҮҮЛЭЛТИЙН МЕНЕЖЕР

Зах зээлийн судалгаа хийж, дүгнэлт боловсруулан, шинэ бүтээгдэхүүний концепц хөгжүүлэх, бүтээгдэхүүн шинэчлэх төсөл хөтөлбөрүүдийг чиглэлээр ханган ажиллах; Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн багийг удирдан зохион байгуулах; Бүтээгдэхүүний сагсны иж бүрдлийг ашигт ажиллагаанд нийцүүлэн оновчтой төлөвлөн, удирдах; Бүтээгдэхүүний амьдралын мөчлөг тооцоолох; АБТ- д заагдсан ажил үүргийг гүйцэтгэх; Хамтран ажиллах баг, хамт олон :Экспорт, Бизнес хөгжлийн албанд харъяалагдаж албаны даргатай хамтран бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн багийг манлайлж маркетинг, санхүү, үйлдвэр, лаборатори, чанар, инженер техник, хангамжийн албаны менежерүүдтэй нягт харилцаж ажиллана.

ЧАНАР ШАЛГАГЧ

Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үйл ажиллагааны чанар хангалтыг “Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хяналтын журам”, “Ариун цэвэр эрүүл ахуйн журам”-ын шаардлагад нийцүүлэн түүхий эд материалаас эхлэн бэлэн бүтээгдэхүүн гарах хүртэлх шат дамжлагад хяналт тавих, дээж авах, бүртгэлжүүлэх, лабораторийн шинжилгээний үр дүнгийн дагуу холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх, үл тохирлоос сэргийлэх

САВЛАГЧ

Шаардлага хангасан завсрын бүтээгдэхүүнийг хүлээн авч технологийн горимын дагуу савлаж, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг жигд тасралтгүй явуулна. Ажлын байрны эрүүл ахуй, ариун цэвэр, хөдөлмөр хамгаалал болон техникийн аюулгүй  байдлыг хангаж ажиллана.

Монос Групп-н салбар компаниуд

  • Монос Групп
  • Монос Хүнс ХК
  • Монос Улаанбаатар
  • "Монос Фарм" ХХК
  • Монос Косметик
  • Коор Майнд ХХК
  • Грийн гэйт интернэйшнл ХХК
  • Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль
  • Энхийн Шүүдэр ХХК

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс, Сонсголонгийн зам гудамж 32/3

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.