Байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлогын хүрээнд үүсэж болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх, гарцаагүй үүссэн ослын хор, нөлөөллийг бууруулах ажлыг зохион байгуулахад оролцох, мэдээллийн нээлттэй байдлыг эрхэмлэх, тайлагнах, сургалт зөвлөгөө өгөх 1. Ажлын байрны тодорхойлолтод заагдсан үүргийг гүйцэтгэх 2. Осол аваараас урьдчилан сэргийлэх, бүх төрлийн зааварчилгаа сургалтыг тогтмол орох 3. Ажлын байрны эрсдэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын явцтай танилцах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлж эрсдэлийн үнэлгээ хийх. 4. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухай бүрт хийж гүйцэтгэдэг байх.
Байгууллагын санхүүгийн үйл ажиллагаа, өмч хөрөнгөд санхүү бүртгэлээр хяналт тавих ажлыг хариуцах; Анхан шатны хүчин төгөлдөр баримтуудыг үндэслэн холбогдох хууль тогтоомж дүрэм журмын хүрээнд нягтлан бодох бүртгэл болон тайлан, балансыг гарган харьяалагдах татварын хэлтэс болон удирдлагад холбогдох хууль, журамд заасан хугацаанд нь гаргаж өгөх; Компанийн харилцагч татвар, нийгмийн даатгалын байгууллага, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагч байгууллагууд болон бусад холбогдох байгууллага, хувь хүмүүстэй тооцоо нийлэх, үүссэн өр, авлагыг барагдуулах талаар анхны арга хэмжээг авахад хяналт тавих; Компанийн нягтлан бодох бүртгэлийн тайлан, балансыг (шаардлагатай мэдээ, баримтын хамт) шууд удирдлагад гаргаж өгч, хянуулж, шалгуулах; Удирдлагын шийдвэр гаргах түвшинд нягтлан бодох бүртгэлийн зүгээс зөвлөгөө, санал өгөх; Ажилтнуудын цалин хөлс, шагнал урамшуулал, суутгалыг зохих журмын дагуу олгоход хяналт тавих; Бусад ажлын байрны тодохрхойлолтод заагдсан бусад чиг үүргүүд.
Авто замын хууль, тогтоомж шийдвэрийн хүрээнд баримт бичгийн стандартын дагуу төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах Авто зам барилгын ажлыг батлагдсан төлөвлөгөө, зураг төсөл, технологийн дагуу төлөвлөсөн хугацаанд чанар стандартын шаардлагад нийцүүлэн гүйцэтгэлийг хангуулах, Авто замын өдөр тутмын ажлын төлөвлөгөө гаргах, бэлтгэх Авто замын барилга байгууламжийн үйл ажиллагаа явцын төлөвлөлтөд хяналт тавих Өгсөн үүрэг даалгаварыг цаг тухайд нь хийж, тайлан гаргах
Байгууллагатай болон төсөлтэй холбоотой гэрээ, бичиг хэргийг стандарт шаардлагын дагуу хийж боловсруулах , архивлах, зохих хууль тогтоомж, дүрэм журмын дагуу бүртгэх, тайлагнах