Одоогоор мэдэгдэл алга байна

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Дэлгүүр төлөвлөлтийн мэргэжилтэн

CU брэндийн хамгийн их эрэлттэй боломжит байршлуудыг судалгаан дээр үндэслэн олж тогтоох Тухайн боломжит байршлын борлуулалт, ашигт ажиллагааг таамаглахын тулд дараах судалгаа, ажилбарыг хийнэ (өрсөлдөгчийн судалгаа, хөлийн мөрийн судалгаа,үйлчлүүлэгчийн судалгаа,орлого үр дүнгийн таамаглал, дэлгүүрийн дотоод зохион байгуулалтын төлөвлөлт) Боломжит байршилд хамгийн хямд нөхцлөөр түрээсийн гэрээг байгуулах Өөрийн нээсэн дэлгүүрт Feedback судалгаа хийх

Үйл ажиллагааны хяналтын мэргэжилтэн

Процесс сайжруулалттай холбоотой дүрэм журам, ажлын заавар, стандарт, төсөл хөтөлбөр хэрэгжилтийн хэвийн байдалд хяналт хийх Тогтмол болон шаардлагатай үеүүдэд төлөвлөгөөт тайлан боловсруулах, хэрэгжүүлэх Үйл ажиллагаа, процесс сайжруулах санал санаачлага гаргах, түүнийгээ хэрэгжүүлэх.

Маркетингийн мэргэжилтэн

Бидний эрхэм зорилго бол “Бид дэлхийн стандартаар хүмүүсийн өдөр тутмын амьдарлыг хялбаршуулах” юм. Монгол орон даяар салбараа нээж буй CU сүлжээ дэлгүүрээрээ дамжуулан бид үйлчлүүлэгчдэдээ шинэлэг зүйл, үнэ цэнийг бий болгохыг эрмэлздэг. Та "Хэрэглэгчийн үйлчилгээгээрээ дэлхийд танигдана" алсын хараанд маань нэгдээрэй. Маркетингийн мэргэжилтний хувьд та компанийн маркетингийн хөтөлбөр боловсруулах, хөтөлбөрийн дагуу маркетингийн ажлуудаа багтайгаа хамтран гүйцэтгэх, сонирхолтой бүтээлч контентуудыг санаачлах чухал үүрэг гүйцэтгэх болно. Та баг хамт олонтойгоо нягт хамтран ажиллаж, олон нийт, хэрэглэгчдэд чиглэсэн сонирхолтой, цаг үетэйгээ нийцсэн трэнди маркетингийн ажлуудыг гүйцэтгэн ажиллах болно.   Хийх ажил үүрэг: Маркетингийн хөтөлбөр боловсруулах Дэлгүүрийн хэвлэл, сурталчилгааны материал хариуцсан ажиллах Ажлын төлөвлөгөөний дагуу гүйцэтгэлээ хийх График дизайнерт контентын чиглэл өгч хяналт хийх

Мэдээллийн технологийн ажилтан

CU салбар дэлгүүр болон төв оффис, Түгээлтийн төвүүдийн-ийн мэдээллийн технологитой холбоотой тоног төхөөрөмжүүдийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллана. Шаардлагатай тохиолдолд Компьютер, тоног төхөөрөмжүүдийн дагалдах хэрэгслийн суурилуулалт, угсралт болон оношилгоо, засвар үйлчилгээ, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлнэ. Ажлын байрны тодорхойлолтод заагдсан бусад ажлын чиг үүргүүдийг хийж гүйцэтгэнэ.

Cонгон шалгаруулалтын мэргэжилтэн

- Шинэ салбарын хүний нөөцийн бүрдүүлэлтийг хийх - Шинэ салбарын хүний нөөцийн сонгон шалгаруулалтыг хийх - Салбар дэлгүүрийн бүрдүүлэлтийг хийх  - Бүрдүүлэлт болон сонгон шалгаруулалттай холбоотой тайланг боловсруулах, дүн шинжилгээ хийх

Ашиглалтын Мэргэжилтэн

Салбар дэлгүүрийн ашиглалт засвар үйлчилгээ хариуцах Тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ Схем зургийн анхан шатны мэдлэгтэй Хурдан суралцах чадвартай Гүйцэтгэгч компанитай харилцах Цаг хугацаанд нь ажлыг хурдан чанартай гүйцэтгэх хяналт тавих Шаардлагатай тохиолдолд салбар дэлгүүрт хүрч ажиллах Машинтай байвал давуу тал болно

ХҮНСНИЙ ЭРҮҮЛ АХУЙЧ

Хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хянах Тээвэрлэлтийн явцад хүнсний бүтээгдэхүүний эрүүл ахуйн стандартыг мөрдүүлэх Агуулахад хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, зохион байгуулалтыг шалгах Хүнсний бүтээгдэхүүний ариутгал, цэвэрлэгээг хангах Хүнсний бүтээгдэхүүний хаяг, мэдээлэлд хяналт тавих Хүнсний аюулгүй байдлын стандарт болон дүрэм, журмыг мэдэх Ажилтнуудад хүнсний аюулгүй байдлын сургалт явуулах Техникийн асуудлуудад дэмжлэг үзүүлэх, асуудал гарах үед шийдэл олох

Талент Гүйцэтгэлийн Үнэлгээ Хариуцсан Менежер

Компанийн ажилтнуудын гүйцэтгэлийн үнэлгээний үйл явцыг удирдах, бизнесийн стратеги, зорилготой уялдуулах, зохион байгуулах, тайлагнах. Талентын менежмент, гүйцэтгэлийн үнэлгээний бодлого, журмуудыг боловсруулж, хэрэгжүүлэх. Гүйцэтгэлийн үнэлгээний тайлан, дүн шинжилгээг гаргаж, удирдлагад танилцуулах. Талент хөгжүүлэлтийн хэрэгцээг тодорхойлох. Компанийн талент, гүйцэтгэлийн үнэлгээний өгөгдөлд дүн шинжилгээ хийж, холбогдох функцүүдэд шаардлагатай зөвлөмж боловсруулах. Газар, нэгжийн удирдлагуудтай хамтран гүйцэтгэлийн үнэлгээний үзүүлэлт, зорилго, үнэлгээний шалгуурыг тодорхойлох, шинэчлэх, сайжруулах Гүйцэтгэлийн үнэлгээний өгөгдлийг шинжлэх замаар талент менежмент, залгамж халааны төлөвлөлт, ажилтны хөгжилд зориулсан стратегийг тодорхойлох. Салбарын шилдэг туршлага, оролцогч талуудын санал хүсэлтийг тусган гүйцэтгэлийн үнэлгээний процессыг байнга сайжруулах.  

Нийлүүлэлтийн Хэлхээний Мэргэжилтэн

Категори менежментийн бодлогын хүрээнд салбар дэлгүүрүүдээр худалдан борлуулах бараа бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлтийн үйл ажиллагааг зохион байгуулж ажиллана.  Өдөр тутамд салбар дэлгүүрт шаардлагатай бараа бүтээгдэхүүний нөөцийн бэлэн байдлыг цаг тухайд нь бэлтгэх, нийлүүлэх  Бараа бүтээгдэхүүний зохистой нөөцийн хэмжээг үнэлэх, хяналт тавих Захиалга, нийлүүлэлтийн гүйцэтгэлтэй холбоотой нийлүүлэгчтэй нягт холбоотой ажиллах

Категори мэргэжилтэн

Бүтээгдэхүүн удирдлагын бодлого, чиглэлийг тодорхойлж, хэрэгжилтийг хангуулан ажиллана Судалгаа шинжилгээ хийж хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг таних, үйлчлүүлэгчид өгөх урт хугацааны үнэ цэнийг эрэлхийлж, түүнд тохируулан арга хэмжээ авна Хамтрагч байгууллагуудтaй худалдааны хамтран ажиллах гэрээ хийж шийдвэр гаргалтдаа бизнесийн ёс зүйн стандартыг өндөр түвшинд баримтлан ажиллана

Бүс хариуцсан менежер

Дэлгүүрийн үйл ажиллаагаанд шаардлагатай дэмжлэгүүдийг үзүүлэх Хариуцсан салбар дэлгүүрийн менежерүүдийг шууд удирдлагаар хангах Салбар дэлгүүрийн борлуулалтын үзүүлэлтийг хангах, ашигт ажиллагаанд хүрч ажиллахад нөлөөлөх өөрчлөлт, шинэчлэлтийг санаачлан зохион байгуулж ажиллах Салбар дэлгүүрийн стандартыг хангуулах, үйл ажиллагаанд гарч буй шинэчлэл, өөрчлөлтийг удирдан зохион байгуулах Салбар дэлгүүрийн борлуулалтыг хянах, нэмэгдүүлэх чиглэлт шаардлагатай арга хэмжээг авах, хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх Дэлгүүрийн үйл ажиллагааны менежерүүдийг сургаж, хөгжүүлэх Хариуцсан бүсийн нийт дэлгүүрүүдийн KPI үзүүлэлтүүдийг хянаж, дэмжлэг үзүүлж ажиллах

Бүс хариуцсан менежер

Дэлгүүрийн үйл ажиллаагаанд шаардлагатай дэмжлэгүүдийг үзүүлэх Хариуцсан салбар дэлгүүрийн менежерүүдийг шууд удирдлагаар хангах Салбар дэлгүүрийн борлуулалтын үзүүлэлтийг хангах, ашигт ажиллагаанд хүрч ажиллахад нөлөөлөх өөрчлөлт, шинэчлэлтийг санаачлан зохион байгуулж ажиллах Салбар дэлгүүрийн стандартыг хангуулах, үйл ажиллагаанд гарч буй шинэчлэл, өөрчлөлтийг удирдан зохион байгуулах Салбар дэлгүүрийн борлуулалтыг хянах, нэмэгдүүлэх чиглэлт шаардлагатай арга хэмжээг авах, хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх Дэлгүүрийн үйл ажиллагааны менежерүүдийг сургаж, хөгжүүлэх Хариуцсан бүсийн нийт дэлгүүрүүдийн KPI үзүүлэлтүүдийг хянаж, дэмжлэг үзүүлж ажиллах

Шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн мэргэжилтэн

Хэрэглэгчийн хэрэгцээ, зах зээлийн чиг хандлага болон өрсөлдөгчийн судалгаанд үндэслэн шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх санаа, санаачилга гаргах Бүтээгдэхүүн хөгжүүлэх процесс, журмын дагуу шинэ бүтээгдэхүүний орц, найрлагын жор боловсруулан турших, амталгаа зохион байгуулах  Бүтээгдэхүүн хөгжүүлэлт хариуцсан багийн хамт олонтой уялдаа холбоотой ажиллах  Бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болон түүхий эд материал нийлүүлэгч нартай нягт холбоотой хамтран ажиллах

Санхүүгийн менежер /Хонхорт/

Компанийн богино болон урт хугацааны үр дүнтэй шийдвэр гаргахад шаардлагатай санхүүгийн тооцоолол боловсруулах Хоолны өртөг, зардал тооцох Санхүүгийн төлөвлөлт, шинжилгээ хийх, хяналт тавих Шинэ төсөл, хөрөнгө оруулалтын төсөв боловсруулах, үр ашигт байдлыг тооцоолох Санхүүгийн төлөвлөгөөний дагуух бодит гүйцэтгэлийг хянаж, чиг хандлагыг урьдчилан таамаглах замаар санхүүгийн нөхцөл байдалд хяналт тавих Санхүүгийн мэдээ мэдээллүүдийг нэгтгэн дүгнэж, тайлан гаргах, дүн шинжилгээ хийх, удирдлагуудад танилцуулах

Захиалга бэлтгэгч /өдөр, шөнө/

* 18-с дээш насны, эрэгтэй * Тогтвортой, тууштай ажиллах * Цаг баримталдаг, хариуцлагатай * Өсөх сэтгэлгээтэй, хурдан шаламгай байх. - Ажлын 5 өдөртэй,20:00-05:00 цаг хүртэл ажиллана. -Үндсэн цалин + урамшуулалт цалин + хугацааны нэмэгдэл - өдрийн хоолтой -Ажилчдын унаатай. -Цалин яг цагтаа буудаг, НДШ төлдөг -Ажиллах байршил: Баянзүрх дүүрэг, 11-р хороо, Хонхорт байрлах CU хүйтэн агуулах

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26-р хороо Home Plaza-ийн зүүн талд Сакура тауэр 7-р давхарт "Премиум Нэксус" ХК-ийн байр

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.