Одоогоор мэдэгдэл алга байна

Ти ди би секьюритис ҮЦК ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МЕНЕЖЕР /Ассет Менежмент ҮЦК/

Хөрөнгө оруулалтын сангийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулж, хөрөнгө оруулалтын бодлогыг хэрэгжүүлэх; Санхүүгийн зах зээлийн судалгаа шинжилгээг хийж, хөрөнгө оруулалтын боломжуудыг тодорхойлж, хөрөнгө оруулагчдын өгөөжийг оновчтой байлгах, сангийн үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах; Сангийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийг хянаж, тайлагнах.

НЯГТЛАН БОДОГЧ /Ассет Менежмент ҮЦК/

Компани болон итгэмжлэн удирдаж буй сангуудын санхүүгийн тайлан балансыг олон улсын болон монгол улсын нягтлан бодох бүртгэлийн стандарт, СЗХ-ны баталсан журмын дагуу бэлтгэх; Татварын тайлан, нийгмийн даатгалын тайлан болон холбогдох бусад тайан тооцоог хугацаанд нь гаргах; Өдөр тутмын гүйлгээ, төлбөр тооцоог гүйцэтгэх; Аудитын байгууллагатай хамтран ажиллах.

БҮРТГЭЛИЙН НЯГТЛАН БОДОГЧ /Ассет Менежмент ҮЦК/

Компанийн удирдаж буй сангуудын холбогдох төлбөр тооцоог бүртгэх; Сангийн бүртгэлтэй холбоотой тайлан мэдээг бэлтгэх; Өдөр тутмын гүйлгээ, төлбөр тооцоог бүртгэх.

НОМИНАЛ ДАНС ХАРИУЦСАН МЕНЕЖЕР

Гадаад, дотоод арилжааны төлбөр тооцоотой холбоотой мэдээ, тайланд хяналт тавих,  төлбөр тооцооны үйл ажиллагаа, тайлагналыг автоматжуулах; Сар бүрийн нэгдсэн тайлан бэлтгэж тайлагнах, холбогдох баримтын бүрдлийг хангаж ажиллах; Гадаад төлбөр тооцооны гүйлгээнд хяналт тавьж, холбогдох байгууллагад мэдээлэх; Шууд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг тухай бүр гүйцэтгэх.

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-19, ХХБ төв байр

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.