Одоогоор мэдэгдэл алга байна

Арж капитал ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Түлшний машины жолооч

Төслийн байршлуудад түлш түгээх, машин, механизмыг түлшээр хангах ажлын хүрээнд урт болон богино маршрутын дагуу тээвэрлэлт хийх;

Диспетчер механик

Компанид харъяалагдаж буй машин, механизмуудын бүртгэл, шилжилт хөдөлгөөн болон ажил үүргийг хуваарилах, маршрутыг хянах, бэлэн байдлыг хангах ажлын чиг үүргийн хүрээнд ажиллана. 

Геодезийн инженер

Батлагдсан төлөвлөгөөний дагуу талбайн хэмжилтийн ажлыг эхлүүлж, гүйцэтгэл болон чанар байдалд хяналт тавих; Албаны төлөвлөгөөтэй уялдуулан сар, долоо хоног тутмын төлөвлөгөөг гаргах, хянуулах; Авто замын нийт уртад байр зүй болон түвшний хэмжилт хийж боловсруулах, батлуулах; Ажлын зураг төсөл, техникийн шаардлагыг судалж холбогдох албан тушаалтнуудад мэдээлэл, зааварчилгаа өгч, хамтарч ажиллах;

Санхүүгийн шинжээч

Компанийн санхүүгийн урт болон богино хугацааны төлөвлөгөө боловсруулахад оролцох;  Компанийн хэрэгжүүлж буй төслийн санхүүгийн үйл ажиллагааг үр ашигтай зохион байгуулах, үр ашгийн тооцоолол хийх; Бизнес болон хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалттай холбоотой шаардлагатай мэдээллүүдийг бэлтгэх; Зах зээлийн судалгаа, өрсөлдөх чадварын шинжилгээ зэрэг судалгаануудыг гаргаж, удирдлагад танилцуулах, санал болгох; Санхүүгийн эрсдэлийг бууруулах, хамгаалах арга хэрэгслүүдийг судлан, хэрэгжүүлэх, санал оруулах;

Гүүр хоолойн инженер

Авто замын барилгын ажлын (Гүүр болон хоолойн) төсөл боловсруулах,  төлөвлөгөө, тооцоо судалгаа хийж тайлагнах; Авто замын барилгын угсралтыг техникийн шаардлага, технологийн горимын дагуу гүйцэтгэхэд хяналт тавих; Төслийн талбайн ажлыг удирдан зохион байгуулах;

Төслийн зохицуулагч (Дархан төсөл дээр ажиллах)

Төслийн захиалагч болон гүйцэтгэгч талууд, бусад мэргэжлийн байгууллагуудтай компанийг төлөөлөн харилцах; Төслийн зөвлөх баг болон төсөл хэрэгжүүлэх багт шаардлагатай мэдээллүүдийг танилцуулах, хамтран ажиллах, зөвлөлдөх; Хариуцсан төслийн хяналт, төлөвлөлт хийх, төслийн тайлан болон төлөвлөгөө гаргах; Зам, дэд бүтцийн шинэ төсөл, тендерийн дагуу багаа бүрдүүлэхэд санал оруулах, бүтэц, орон тоо гаргахад хамтран оролцох;

Хөдөлгөөн зохицуулагч, дохиочин

Зам, барилгын ажлын талбайгаар дайран өнгөрөх авто зам ашиглагчдын болон барилгын ажлын талбайд ажиллаж буй авто замын ажилчдад үүсэх болзошгүй эрсдлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллах; Төслийн талбайд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллах нөхцлийг бүрдүүлэх, зохицуулалт хийх;

Бутлуурын үйлдвэрийн туслах ажилтан

Үйлдвэрийн тоног төхөөрөмжид тогтмол хяналт тавьж, хэвийн үйл ажиллагааг хангах; Ажлын байрны цэвэрлэгээ, өдөр тутмын үзлэг хийх; Шаардлагатай засвар, үйлчилгээнд хамтран оролцох; Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг мөрдлөг болгон ажиллах;

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Улаанбаатар Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Самбуугийн гудамж, М плаза 14 давхар, 1403 тоот

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.