“БСБ Финанс” ББСБ Дархан, Эрдэнэт хотуудад шинэ салбараа нээлээ

“БСБ Финанс” ББСБ нь харилцагч нартаа үйлчилгээгээ илүү ойртуулан Дархан, Эрдэнэт хотын БСБ дэлгүүрийн байранд шинэ салбаруудаа нээлээ. Ингэснээр иргэд харилцагч та бүхэн БСБ дэлгүүрийн бараа бүтээгдэхүүнээс гадна автомашины зээл, автомашин болон орон сууц барьцаалсан зээлийг түргэн шуурхай авах боломжтой боллоо.
Мөн “БСБ Финанс” ББСБ нь харилцагч нартаа үзүүлэх үйлчилгээгээ улам төгөлдөржүүлж гар утасны аппликэйшнээр дамжуулан цахимаар зээл олгож байгаа тул та гар утсандаа BSBFinance аппликэйшнийг суулгаж зээлийн эрхээ тооцуулснаар хүссэн бараагаа худалдан авах боломжтой.
Бид харилцагч нартаа илүү ойртож үйл ажиллагааны цар хүрээгээ тэлэхийн хэрээр шинэ ажлын байрыг тасралтгүй нэмэгдүүлсээр байна.
Зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээний нөхцөл, салбар нэгжийн талаарх мэдээлэл авах, цахим зээлийн хүсэлт гаргах бол энд дарж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.