Одоогоор мэдэгдэл алга байна

БСБ Сервис ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Ид шидийн орон-Хэнтий төсөлд дэмжлэг үзүүллээ

БСБ Сервис ХХК нь "Итгэл төгс нөмөр сан" ТББ-ын хэрэгжүүлж буй Ид шидийн орон-Хэнтий төслийг дэмжиж, гал зуухны өрөөгөө тохижуулахад нь зориулж BSB брэндийн цахилгаан бараанууд хандивлалаа.

Ид шидийн орон-Хэнтий төсөл нь Хэнтий аймгийн Чингис хотын 3-р багийн нутаг дэвсгэрт хэрэгжиж байгаа ба 7000метр квадрат хашаалсан талбайд 13 өрөө танхим бүхий 780 метр квадрат байранд хүүхэд хөгжил, хамгааллын төвийг ажиллуулж байна.

Ид шидийн орон-Хэнтий төвөөр 2024 оны 8 дугаар сарын байдлаар давхардсан тоогоор 1300 хүүхэд үйлчлүүлжээ. 

"Итгэл төгс нөмөр сан" ТББ-ын хамт олны сайн үйлс үргэлж бүтэмжтэй, дэлгэрч байх болтугай. 

5242024 оны 10 сарын 28
Sony брэнд стратегийн түншээр БСБ группийг сонголоо.

БСБ Сервис ХХК нь 2012 оноос хойш SONY корпорацын Монгол дахь албан ёсны дистрибьютерээражиллаж байгаа бөгөөд Sony зурагт, дуу дүрсний бүтээгдэхүүн, бүх төрлийн дижитал камер, дагалдах хэрэгслийг хамгийн өргөн сонголттойгоор санал болгож байна.  Жил бүр зохион байгуулдаг SONY BUSINESS PARTNERS CONFERENCE 2024 -д амжилттай оролцон  2024 оны ажлын ажлын амжилтаа дүгнэнSONY STRATEGIC ALLIANCE талархлын цомыг гардан авлаа. Энэ нь Sony болон БСБ -н 2025 оны хамтын ажиллагааг бататгалаа. Sony брэндийн онцлог нь : Инновац: Sony нь OLED дэлгэц, noise canceling чихэвч, тоглоомын консул зэрэг цоо шинэ технологиудтай.  Чанар: Sony-ийн бүтээгдэхүүнүүд нь удаан эдэлгээ, нарийвчлал, дээд зэргийн гүйцэтгэлтэй. Дизайн: Бүх төрлийн бүтээгдэхүүний ангилалд нийцсэн гоёмсог, орчин үеийн, хэрэглэгчдэд ээлтэй загвар дизайнтай. Экосистем: Sony чихэвчийг Xperia утастай хослуулах эсвэл PlayStation-ийг Bravia телевизортой хослуулах гэх мэт төхөөрөмжүүдийн хооронд хялбар холбогдох боломжийг олгодог. Глобал брэнд: Олон арван жилийн туршлага, хэрэглэгчийн болон мэргэжлийн зах зээлд найдвартай байдлаараа нэр хүндтэй.  

72025 оны 4 сарын 22
Sony Брэндийн Борлуулалтын Уралдааны Ялагч нар тодорлоо

2025.02.01 – 2025.02.28 -г хүртэл зарласан SONY брэндийн Уралдаан амжилттай зохион байгуулагдаж өндөрлөв. Энэхүү уралдааны ялагчдаар Sony Брэндийн сарын борлуулалтын төлөвлөгөөт зорилтоо хамгийн өндөр хувиар давуулан биелүүлсэн дараах дэлгүүр болонхудалдааны зөвлөхүүд шалгарч шагналаа гардан авлаа. Дэлгүүрийн уралдааны ялагчаар: Тэргүүн байр - БСБ Эрдэнэт суперстор дэлгүүрийн менежер М.Уранбайгаль  / SONY-PLAYSTATION-5 консол/ Худалдааны зөвлөхүүдийн уралдааны ялагчаар : 1-р байранд - БСБ Өмнөговь дэлгүүрийн худалдааны зөвлөх Б.Батзориг SONY-PLAYSTATION-5 консол 2-р байранд - БСБ Эрдэнэт суперстор дэлгүүрийн худалдааны зөвлөх Б.Нандинцэцэг SONY-SRS-XV500 зөөврийн хөгжим 3-р байранд - БСБ Эрдэнэт суперстор дэлгүүрийн худалдааны зөвлөх С.Цолмон SONY-WJ1000XM5 чихэвч 4-р байранд - БСБ Дархан суперстор дэлгүүрийн худалдааны зөвлөх Б.Балжинням SONY-SRS-XE200 зөөврийн спикер 5-р байранд - БСБ 100 айл суперстор дэлгүүрийн худалдааны зөвлөх Б.Мөнхзул SONY-WF-C510 чихэвчээр тус тус шагнууллаа. 

52025 оны 4 сарын 22
Ид шидийн орон-Хэнтий төсөлд дэмжлэг үзүүллээ

БСБ Сервис ХХК нь "Итгэл төгс нөмөр сан" ТББ-ын хэрэгжүүлж буй Ид шидийн орон-Хэнтий төслийг дэмжиж, гал зуухны өрөөгөө тохижуулахад нь зориулж BSB брэндийн цахилгаан бараанууд хандивлалаа. Ид шидийн орон-Хэнтий төсөл нь Хэнтий аймгийн Чингис хотын 3-р багийн нутаг дэвсгэрт хэрэгжиж байгаа ба 7000метр квадрат хашаалсан талбайд 13 өрөө танхим бүхий 780 метр квадрат байранд хүүхэд хөгжил, хамгааллын төвийг ажиллуулж байна. Ид шидийн орон-Хэнтий төвөөр 2024 оны 8 дугаар сарын байдлаар давхардсан тоогоор 1300 хүүхэд үйлчлүүлжээ.  "Итгэл төгс нөмөр сан" ТББ-ын хамт олны сайн үйлс үргэлж бүтэмжтэй, дэлгэрч байх болтугай. 

5242024 оны 10 сарын 28
“БСБ Өмнөговь Суперстор” шинэ дэлгүүр нээлтээ хийлээ

Монголын хамгийн анхны электрон барааны төрөлжсөн дэлгүүрийг нээж байсан БСБ Групп компани нь 33 жилийн турш дэлхийд нэр хүндтэй 80 гаруй брэндийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи, шинэлэг дизайнтай электрон бараа, компьютер, гар утас, гэрийн тавилга болон оффис мебелийг хэрэглэгчдэдээ санал болгон худалдаалж байна. БСБ Групп компани нь Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Даланзадгад хотуудад 20 салбар дэлгүүртэй бөгөөд жилээс жилд хэрэглэгчдэдээ улам ойртон, үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлсээр байгаа юм. Тухайлбал, 2024 оны 09 дүгээр сарын 19-ний билэгт сайн өдөр Өмнөговь аймгийн төвд өөрийн байранд 1000м2 үйлчилгээний талбай бүхий электрон бараа болон гэрийн мебелийн “БСБ Суперстор” шинэ дэлгүүрээ нээлээ. Ингэснээр Даланзадгад хотын оршин суугчид Говь Ресиденс хотхоны худалдааны төвд байрлах БСБ дэлгүүрээр зочилж Улаанбаатар хотод худалдаалагддаг бүх төрлийн цахилгаан бараа болон тавилгаас сонголтоо хийж хүргүүлэн авах боломжтой боллоо. Өмнөговь аймгийн эрхэм иргэд та бүхнийг БСБ Суперстор дэлгүүрт тавтай морилохыг урьж байна. Харилцах утас: 7509-4004

3562024 оны 10 сарын 28
“БСБ Финанс” ББСБ Дархан, Эрдэнэт хотуудад шинэ салбараа нээлээ

“БСБ Финанс” ББСБ Дархан, Эрдэнэт хотуудад шинэ салбараа нээлээ Нэмэлт мэдээлэл   Нийтлэгдсэн 02 September 2024   “БСБ Финанс” ББСБ нь харилцагч нартаа үйлчилгээгээ илүү ойртуулан Дархан, Эрдэнэт хотын БСБ дэлгүүрийн байранд шинэ салбаруудаа нээлээ. Ингэснээр иргэд харилцагч та бүхэн БСБ дэлгүүрийн бараа бүтээгдэхүүнээс гадна автомашины зээл, автомашин болон орон сууц барьцаалсан зээлийг түргэн шуурхай авах боломжтой боллоо. Мөн “БСБ Финанс” ББСБ нь харилцагч нартаа үзүүлэх үйлчилгээгээ улам төгөлдөржүүлж гар утасны аппликэйшнээр дамжуулан цахимаар зээл олгож байгаа тул та гар утсандаа BSBFinance аппликэйшнийг суулгаж зээлийн эрхээ тооцуулснаар хүссэн бараагаа худалдан авах боломжтой. Бид харилцагч нартаа илүү ойртож үйл ажиллагааны цар хүрээгээ тэлэхийн хэрээр шинэ ажлын байрыг тасралтгүй нэмэгдүүлсээр байна. Зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээний нөхцөл, салбар нэгжийн талаарх мэдээлэл авах, цахим зээлийн хүсэлт гаргах бол энд дарж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.   

3652024 оны 9 сарын 10

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.