Одоогоор мэдэгдэл алга байна

Грэйпсити Монгол ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Бидний тухай

ГрэйпСити Монгол ХХК нь 2000 онд байгуулагдаж, банк санхүү ба төлбөрийн шийдлийн програм хангамж боловсруулах чиглэлээр дагнан ажилласаар ирсэн бөгөөд дотоодын энэ салбарын зах зээлд тэргүүлэгч юм. Монголын 13 арилжааны банкны 11 нь манай програм хангамжийн бүтээгдэхүүнийг ашигладагаас 9 банк бидний боловсруулсан банкны суурь бүртгэлийн систем дээр ажиллаж байна. Активаар жигнэсэн үзүүлэлтээр харвал банкны програм хангамжийн дотоодын зах зээлийн 83% нь манай компанид ногдож байна. Бичил санхүүгийн байгууллагын нягтлан бодох бүртгэлд зориулсан ПОЛАРИС системийг 230 орчим ББСБ, ХЗХ, Бичил санхүүгийн байгууллага ашиглаж байна. Бид банкны салбарт эзэлж байгаа энэхүү онцгой байр суурь дээрээ түшиглэж МОСТ платформыг 1,5 сая хэрэглэгчийн хүртээл болгоод байгаа билээ.

  • Алсын хараа

    Бид хорвоог “Монгол – Дэлхий – Орчлон” гэдэг утгаар нь олж хардаг, 

    Бид Хэрэглэгчдийгээ Монголын, Дэлхийн хөгжлийн амин чухал хэсэг гэдгээр нь олж хардаг,

    Бид Өөрсдийгөө Монголын, Дэлхийн хөгжилд түүхэн үүрэгтэй гэдэг утгаар нь олж хардаг,

    Бид байгууллагаа Бидний түүхэн үүргээ гүйцэтгэх арга хэрэгсэл,

    Биднийг нэгэн дор “хүч” болгон зангидаж буй “гэр” гэдэг утгаар нь олж хардаг.

  • Эрхэм зорилго

    Шилдэг бүтээгдэхүүн бол зах зээлийг дагуулах мөрийн хөтөлбөр,

    Шилдэг бүтээгдэхүүн бол хэрэглэгчээ гэсэн сэтгэл шингэж, мэдлэгээр тэтгэгдсэн шаргуу хөдөлмөр,

    Банкны бүтээгдэхүүнээрээ дотооддоо тэргүүлж, дэлхийн дэвжээнд замаа засна, 

    Төлбөрийн бүтээгдэхүүнээрээ дэлхийд гарцтай үндэсний сүлжээний суурийг цогцлооно.

  • Уриа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Мэдээлэл технологи, Харилцаа холбоо

  • Үнэт зүйлс

    “Хүн төрөлхтний баялаг үйлдвэрлэлд идэвхтэй оролцож, улс орондоо чин сэтгэлээр үйлчилж, хүний нийгэмд хэрэгтэй амьдралаар амьдарч, хорвоогийн цагийг сэтгэл хангалуун, харилцан хүндлэл, хайрын орчинд мөр мөрөө түшин өнгөрөөж байгаа нь бидний сонголт. Энэ сонголт нь ертөнцийн утга учрыг илүү ойлгуулж, итгэл үнэмшил төрүүлж, хүч эрмэлзлийг маань ямагт сэлбэж байдаг.” 

    “Бид авах, горьдохын сэтгэлгээнээс ангид, өгөх, бүтээхийн сэтгэлгээний бат бэх цайзад оршиж, бусдад тохь тух, халамж, ханамж бэлэглэнэ.”

  • Байгуулагдсан он

    2000

  • Ажилтны тоо

    120

Видео

ГрэйпСитичүүдийн цайны цаг ????????????

Манай хамт олон

Summer trip 2024

Appreciation Day

GrapeCity Mongolia LLC

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Оюутны гудамж - 22, “Nest Education IT school”-ийн баруун талд

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.