Компаний үйл ажиллагааны хэрэгцээнд ашиглагдах, бараа материалын хангалт, худалдан авах ажлыг зохион байгуулан явуулах үүрэгтэй.
Хэлтсүүдийн үйл ажиллагаанд шаардагдах тайлан гаргаж өгөх, нүүрс олборлолтын шинэ болон оновчтой технологи нэвтрүүлэхэд туслалцаа үзүүлэх; Уурхайн ажиллагсадын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн үйл ажиллагаанд хяналт тавих; Уурхайн зарим ажлыг дотоод, гадаадын мэргэжлийн байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх үед ажлын явцыг хянах; Олборлолтыг үр ашигт хяналт тавих; Уурхайн нөхөн сэргээлтийн ажлыг төлөвлөх, удирдан зохион байгуулах; Уурхайн техникийн шинэчлэл, засвар үйлчилгээ, сэлбэг материалын нөөцийн талаар төслийн менежер, компанийн удирдлага, холбогдох ажилтнуудад танилцуулах.
Хүний нөөцийн баримт бичгийг боловсруулах бэлтгэх.Үүнд: хөдөлмөрийн гэрээ, тушаал, албан бичиг, ХН-ийн бүх төрлийн албан маягт (хуудас) зэрэг болно; Статистик тайлан мэдээлэлд ашиглагдах хүн ам зүй, ур чадвар ,чөлөө, илүү цаг мөн ажилчдын халаа сэлгээ зэрэг мэдээллүүдийг бэлтгэх; Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг зохион байгуулах. Компани дотроо болон гадагшаа зарлагдах Ажлын байрны зарыг бэлтгэж сонин хэвлэл вэб болон бусад хэрэгслүүдээр зарлуулах; Ажлын гүйцэтгэлийн үнэлгээний хуудас бэлтгэх болон ажлын гүйцэтгэлтэй холбогдон гарах ажил үүргийг хариуцан ажиллах; Байгууллагын нэгдсэн сургалтын төлөвлөгөөн дээр үндэслэн ажилтан нэг бүрийн хэрэгцээ шаардлагыг харгалзан байгууллага дотор болон гадны сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан явуулах; Хүний нөөцийн удирдах ажилтны даалгасан төслийн ажлыг гүйцэтгэх, шаардлагын дагуу холбогдох тайлан бэлтгэх, судалгаа хийх.