Одоогоор мэдэгдэл алга байна

МСМ Групп ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
АВТЫН ЦАХИЛГААНЧИН /ОЮУ ТОЛГОЙ ТӨСӨЛ/

Авто цахилгаантай холбоотой засвар үйлчилгээ хийх, алдааг оношлох, цахилгааны утас болон компьютер дээр суурилсан тоног төхөөрөмжийг засварлах Компанийн болон ОТ уурхайн талбайн дүрэм журмыг мөрдөж аюулгүй ажиллах Электрон түлшний насос, авцуулах холбоо, тоормозны систем, автомат жолоодлого, автомат коробка зэрэг эд ангид хийгдэж буй үйлчилгээг хянаж оршиж буй дутагдлуудыг олж илрүүлэх Цахилгаан үүсгүүр, хувьсгуур, асаагч хөдөлгүүр, аккумлятор зэрэг эд ангийг шалгах, сольж тавих, засч сайжруулах болон суурилуулах Эврдрэлтэй асаалтын систем, цахилгааны утас, гал хамгаалагч, ламп, унтраагуур зэргийг засах, шинээр солих ажлыг тусгайлсан тоног хэрэгсэл ашиглан хийж гүйцэтгэх

САНХҮҮ, БАРААНЫ НӨӨЦИЙН ХЯНАГЧ

Шингэн хүнсний борлуулалтын суваг бүрийн орлого, зарлага, ашгийн тооцооллыг санхүүгийн шинжээч нарын илгээсэн тайлантай тулган, үр ашгийн тооцоолол, хугарлын цэгийн шинжилгээ, анализыг хийж удирдлагын шийдвэр гаргалтад ашиглах зорилготой мэдээллүүдээр ханган ажиллах Шингэн хүнсний харилцагч нарын авлага, зээлээр нийлүүлсэн барааны мэдээллийн дэлгэрэнгүйг тайлан байдлаар гарган удирдлагуудад тогтмол танилцуулах, шаардлагатай тохиолдолд бэлтгэсэн тайлан, мэдээллээ компанийн гүйцэтгэх удирдлагын түвшинд ярьж танилцуулах, бичиж мэдээлэх. Нийт борлуулалтын нийт авлагад эзлэх зохистой дүнд хяналт тавьж ажиллах    Барааны борлуулалтын таамаг, хэтийн төлөв, нэгж бараанаас олох ашгийн тооцоолол, үнийн тооцооллыг хийх, хянах, удирдлагуудыг мэдээллээр хангах Нийлүүлэгч, харилцагч нараас хийх гадаад барааны захиалгын тооцооллыг үлдэгдэл, борлуулалтын таамаг, төлөвлөгөөнд үндэслэн хийж батлуулан илгээж, хүлээн авах хүртэлхтэй холбоотой харилцааг холбогдох алба хэлтэстэй хамтран хийх    Гаалиас бараа татан авахтай холбоотой ажлуудыг удирдлагаар ханган ажиллах

ГЕОЛОГИЧ, ӨРӨМДЛӨГИЙН БРЭНДИЙН ХАРИЛЦАГЧИЙН ЗӨВЛӨХ

Геологи өрөмдлөгийн тоног төхөөрөмжийн түрээс болон борлуулалтын стратегийг хэрэгжүүлэх арга хэмжээ авах Даалгасан бүтээгдэхүүний борлуулалтыг зах зээлд нэвтрүүлэх Үйлчлүүлэгчидтэй мэргэжлийн үр дүнтэй харилцааг хадгалах Үйлчлүүлэгчийн шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг нийлүүлэх Түрээсийн хэрэгслийн сарын тайланг бэлтгэж ханган нийлүүлэгчид илгээх Ахлах менежер, маркетингийн багийн дэмжлэгтэйгээр багаж хэрэгслийг сурталчлах зорилгоор аливаа маркетинг сургалт, боловсролын үйл ажиллагааг зохион байгуулах Бүтээгдэхүүнийг цаг тухайд нь хэрэглэгчид хүргэхийн тулд дотоод нэгжүүдтэй холбоотой ажиллах Баримт бичгийн хяналтын журмын хэрэгжилтийг хянах

АВТЫН МЕХАНИК /ОЮУ ТОЛГОЙ ТӨСӨЛ/

Хариуцсан тоног төхөөрөмжийн оношлогоо, засвар, үйлчилгээ, угсралт суурилуулалтын ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх Тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ болон холболт суурилуулалтын ажлыг гүйцэтгэх, ажлын байрны дүрэм журмыг мөрдөж, аюулгүй ажиллах. Өдөр тутам удирдах ажилтан буюу төслийн ахлах ажилтан, төслийн менежерийн өгсөн зааварчилгааны дагуу ажил үүргээ гүйцэтгэнэ. Хариуцан ажиллаж буй багаж, тоног төхөөрөмжүүд (автомашин, токарийн машин, өрмийн суурь машин, гидр шахуурга, хийн компрессор, гар багажууд гм) дээр өдөр тутам үзлэг, үйчилгээ (тосолгоо, чангалгаа) хийнэ. Эвдрэлийн шалтгаан оношийг зөв олж тогтоох, эвдрэлийн шалтгааныг бүрэн гүйцэд засварлах. Шаардлагатай сэлбэгийн жагсаалтыг үнэн зөв бодитой гаргаж, захиалга хийх. Ажлын цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх. Өгөгдсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь түргэн шуурхай гүйцэтгэх Тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, холболт суурилуулалтын ажилд биечлэн оролцож, хамтран ажиллагсдад үлгэр дууриал үзүүлэх, тэднийг сургах үүрэгтэй. Тоног төхөөрөмжийг ажлын байранд суурилуулалт холболт хийхэд шаардлагатай ажлын болон материалын тооцооллыг хийх. Хийгдсэн засвар үйлчилгээ, холболт суурилуулалт, шалгалт тохиргооны ажлын тухай SERVICE REPORT бичих, удирдах ажилтнуудад тайлагнах Өдөр тутам хийгдсэн ажлын тухай тайлан бичих, удирдах ажилтнуудад тайлагнах. Шаардлагатай тохиолдолд багийн бусад гишүүнд дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгөх, Бусад ажлын байрны тодорхойлолтонд заагдсан ажил үүргүүд 

СУУДЛЫН АВТОМАШИНЫ МЕХАНИК (УБ засварын цех)

Тухайн тээврийн хэрэгсэлд илэрсэн мөн бусад (үйлчлүүлэгчийн хүсэлтээс гадна) эвдрэл гэмтлийг ажлын картанд бичиж тэмдэглэх, шууд удирдлагадаа мэдэгдэх. Үзлэг оношлогоог үнэн зөв, нямбай хийж эвдрэлийн шалтгааныг тогтоож, бүрэн гүйцэд засварлах. Хийж гүйцэтгэсэн ажлаа заавал дахин хянаж нягтлан, Чанарын хяналтын ажилтанд шалгуулах. Шаардлагатай сэлбэгийн жагсаалтыг үнэн зөв бодитой гаргаж, захиалга хийхэд туслалцаа үзүүлэх.Тухайн ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай тусгай багажнуудыг тусгай багаж хадгалах газраас захиалж авах ба зориулалтын дагуу зөв зохистой хэрэглэж цаг тухайд нь буцааж хүлээлгэн өгөх. Шаардлагатай тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийг жолоодож шалгах.Хийгдсэн үзлэг оношлогоо, засвар үйлчилгээ болон бусад хийгдсэн ажлын тухай ажлын тайлан/service report бичих, шууд удирдлагадаа тайлагнах. Хариуцан ажиллаж буй багаж, тоног төхөөрөмжүүдээ бүрэн бүтэн байдлыг нь шалгаж, зориулалтын дагуу ашиглаж үзлэг үйлчилгээг (тосолгоо, чангалгаа) хийх.

Туслах Ажилтан-Гэрээт 2 сар

Хөргөлтийн машины хөргөгч угсрах  Хөдөлмөрийн Аюулгүй байдлыг чанд баримтлах

ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧ-ХАРИЛЦАГЧИЙН ТУСЛАХ

Дэлгүүрийн үйлчлүүлэгч, худалдан авагч нарт бүтээгдэхүүний бүрэн мэдээллээр хангах Харилцагч нарт дэлгүүрийн үндсэн заал болон үнэ цэнтэй бүтээгдэхүүн байрлаж буй заалны хэсгийг танилцуулж бүтээгдэхүүн сонгоход туслах Харилцагч, худалдан авагч нарын асуудалд шийдэл олох, асуулт, лавлагаанд түргэн шуурхай хариулах Бүтээгдэхүүний үнийн мэдээлэл, шошго зэргийг тогтмол хянаж, үнэд өөрчлөлт орсон бол нэн даруй арга хэмжээ авах Бараа бүтээгдэхүүний өрөлт хийх, дэлгүүрийн тавилга, шүүгээг хоосон байлгахгүй тогтмол хянах Харилцагч бүтээгдэхүүн худалдан авахад бэлэн мөнгөөр болон картаар төлбөр тооцоо хийх Шинэ бараа бүтээгдэхүүн хүлээн авч, илүүдэл барааг агуулахад хадгалах Бүтээгдэхүүний буцаалтыг хариуцаж ажиллах Дэлгүүрийн бүх бүтээгдэхүүний хамгийн сүүлийн үеийн мэдээллийг олж судлах ба борлуулалтад ашиглах Харилцагч, худалдан авагч нарт найрсаг, эерэг үйлчилгээ үзүүлэх  

АЮУЛГҮЙН АЛБАНЫ АЖИЛТАН

Объектын аюулгүй байдлыг хангах, хулгай, гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх Аюулгүй байдлын бүх системийн хэвийн ажиллагаа, техник, хэрэгслүүдийн бүрэн бүтэн байдлыг хариуцан ажиллах Компанийн байранд зөвшөөрөлтэй нэвтэрсэн хүн, бараа материал, машины бүртгэлийг хөтлөх Сэжигтэй тохиолдол болон зөрчил илэрсэн шуурхай арга хэмжээ авах Компанийн хамгаалалтын болон бусад холбогдох журмуудыг өдөр тутмын ажилдаа мөрдөн ажиллах

ГАЛЫН СИСТЕМИЙН МЕХАНИК /ТАВАН ТОЛГОЙ ТӨСӨЛ/

Төлөвлөгөөний дагуу тоног төхөөрөмжүүдэд Ансул системийн засвар болон техник үйлчилгээ хийх. Шаардлагатай сэлбэгийн жагсаалтыг үнэн зөв бодитой гаргаж, захиалга хийх. Хийгдсэн засвар үйлчилгээний ажлын тухай SERVICE REPORT бичих, удирдах ажилтнуудад тайлагнах Өдөр тутамд хийгддэг ажил болон гэнэтийн эвдрэл гэмтлийн тухай ОТ уурхайн мөрддөг журмын дагуу тайлан бичих, удирдах ажилтнуудад тайлагнах Ажлын хэрэгцээнд хэрэглэж буй Компанийн тээврийн хэрэгсэл болон багаж тоног төхөөрөмж, аюулгүй ажиллагааны хувцас хэрэгсэл бусад техник хэрэгслийг гамтай хэрэглэх Төлөвлөгөөт болон хуваарьт засвар үйлчилгээг төлөвлөсөн хугацаанд заавал хийж гүйцэтгэх Тухайн төслийн талбайд дотоод дүрэм журмын дагуу зохион байгуулагддаг ажлуудад оролцох /гадна, дотно талбайн цэвэрлэгээ; тэмцээн уралдаан; ХАБЭАБО-н сургалт г.м/ Төслийн талбайд шаардлагатай эрхийн сургалтуудад хамрагдах/ FL жолоодох эрх, өндөрт ажиллах эрх, өндөр хэмийн ажил хийх эрх г.м/ Хуваарьт ажлаас гадна шаардлагатай тохиолдолд төслийн талбайн бусад ажилд туслалцаа үзүүлнэ: Үүнд Техникийн үйлчилгээ/PM/ хийхэд туслах Дохиочин, галын харуул хийх Ажлын талбай цэгцлэх, ажил эхлэхэд бэлдэх Ажил эхлэхээс өмнөх болон ажил дууссаны дараах талбайн цэвэрлэгээ бэлэн байдал гэх мэт ажилд зөвхөн туслалцаа үзүүлэх байдлаар оролцох бөгөөд тухайн ажлыг ахлан хийж байгаа ажилтны заавраар ажиллана. Ямар нэгэн хуваарьт ажлаас бусад ажлыг өөрийн биеэр дааж аван ажиллахгүй.

Туслах ажилтан-Шингэн хүнс акц наах

Гаалийн агуулахад буусан бараанд онцгой татварын акц, лого наах, гаалиас бараа авахад ложистикын ажилтан, агуулахын няравт туслан барааг өрж хураах Гаалийн агуулахад буусан бараанд онцгой албан татварын акц тогтсон зааврын дагуу наах хуулах, мөн компанийн стикер хэвлэмэл шар логог наах

АГУУЛАХЫН ТУСЛАХ АЖИЛТАН-ШИНГЭН ХҮНС

Гаалийн агуулахад буусан бараанд онцгой татварын акц, лого наах, гаалиас бараа авахад ложистикын ажилтан, агуулахын няравт туслан барааг өрж хураах Гаалийн агуулахад буусан бараанд онцгой албан татварын акц тогтсон зааврын дагуу наах хуулах, мөн компанийн стикер хэвлэмэл шар логог наах Гаалиас татан авалт хийхэд бараа бүтээгдэхүүнээ зөөн агуулахад буулгах, агуулах дотор бараа бүтээгдэхүүний байрлуулахад няравт туслан өрөлт, хураалт хийх Сар бүрийн эхэнд хийдэг агуулахын тооллого, хагас жил бүрт хийдэг гаалийн нэгдсэн агуулахын тооллого, жил бүрийн эхэнд хийдэг нэгдсэн тооллогуудад нярав, нягтлангуудад туслан тооллого хийх

ӨРӨЛТИЙН АЖИЛТАН

Худалдааны төлөөлөгчийн авсан захиалгат бараа бүтээгдэхүүнийг харилцагч дээр өрөлт хураалт хийж борлуулалт маркетингийн ажлуудад дэмжлэг болон ажиллана. Өрөлт хийхдээ : Бараа бүтээгдэхүүнийг харааны түвшинд өрөх Барааны үндсэн болон тусгай өрөлт бүхий зай талбайг байнга бараагаар дүүрэн байлгах  Бараа бүтээгдэхүүний үнэн зөв үнийн мэдээллийг тухайн барааны харалдаа байнга байлгаж хэвших  Сурталчилгааны мэдээлэл бүхий материалыг төлөвлөгдсөн харилцагчидаар байршуулах  Барааны өрөлтийн эгнээ , зай талбайг бусад ижил төрлийн брэндүүдтэй харьцуулан илүү давуу байдлаар өрж байх Дээр заасан мөн болон бусад холбогдох харилцагч болон дотоодын стандартын дагуу өрөлтийг хийж гүйцэтгэх бөгөөд хийсэн өрөлтөө ахлах ажилтан болон хариуцсан ажилтандаа зургаар тайлагнаж тухайн өдрийн ажлыг хаана.

ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ АХУЙЧ

 Мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх, ажлын байрны сөрөг хүчин зүйлсийн нөлөөллийг бууруулахад чиглэсэн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоог бий болгон хөгжүүлэх Хөдөлмөрийн эрүүл ахуйн мониторинг хийх, ажлын байрны сөрөг хүчин зүйлсийг тодорхойлох Нэг бүрийн хамгаалах хэрэгслийн сонголт, хэрэглээнд хяналт тавих ХАБЭАБО-ны хэлтсийн тогтвортой үйл ажиллагааг хангахад бодит туслалцаа үзүүлэх

БАРИЛГЫН ЗОХИЦУУЛАГЧ (ТӨСӨЛ ХАРИУЦСАН)

Төсөл, барилгатай холбоотой засвар үйлчилгээ гүйцэтгэгчээс үнийн санал авч журмын дагуу сонгон шалгаруулалтыг хийхэд туслалцаа үзүүлэх, төсөв гаргах, болон гүйцэтгэгчийн ажилд хяналт тавин ажиллах Шууд удирдлага дахь багийг удирдан зохион байгуулж, гэрээт компаний ажлыг зохион байгуулалтаар хангах, Барилга, байгууламжийн хэвийн ашиглалтыг хангах зорилгоор Барилгын ашиглалтын дэвтэр хөтөлж, эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлж, төлөвлөгөөт болон яаралтай засвар үйлчилгээг гүйцэтгүүлж, хяналт тавих Барилгын сантехник, цахилгаан, халаалт агаар сэлгэлтийн системд хийгдсэн өөрчлөлтийг холбогдох зурагт тухай бүрт нь тусгах Засвар үйлчилгээний хүсэлтэд хариу өгч шаардлагатай арга хэмжээ авч, ажлыг зохион байгуулж, гүйцэтгэх, гүйцэтгүүлэх Шууд удирдлагадаа ажлын явцыг мэдээлж, хугацаат тайлан гаргах Асуудлыг удирдлагад танилцуулан, шийдвэрлэх арга замыг инженерийн шийдлийн дагуу зөв оновчтой хэлбэрээр санал болгох

МАРКЕТИНГ МЕНЕЖЕР (Индастриал)

Индастриалын газар, хэлтэс, нэгжүүдийн борлуулалтын зорилтод хүрэхэд дэмжих маркетинг стратеги, харилцааг удирдах Борлуулалтыг дэмжих контент стратегийг боловсруулж, сувгийг оновчтой сонгож Бүхий л контентыг брэнд бүүкийн дагуу чанар, стандартын дагуу өндөр түвшинд гүйцэтгэж цахим хуудас, сошиал медиа, и-мэйл мөн дотоод сувгуудаар сурталчлан таниулна. Индастриалыг төлөөлөн ярилцлага өгөх, контент гаргах тохиолдолд холбогдох газар, хэлтэстэй зөвшилцөн гаргах ба зохих удирдлагаас удирдамж зөвлөмж авсан байна. Продюсер, дизайнер болон индастриалын газар хэлтэс албадтай хамтран ажиллана. Гаргасан төлөвлөгөөний дагуу цаг хугацаанд, чанарын өндөр түвшинд ажлуудыг гүйцэтгэхэд удирдаж, хяналт тавих. Контент стратегийн хүрээнд багтаа хяналт тавин контентын гарц, чанарт багийн хамтаар төгс гүйцэтгэлд тэмүүлэн ажиллах Индастриалтай хамтран ажилдаг вендор байгууллагын хамтын ажиллагаа , МСМ-тэй байгуулсан гэрээ зорилтод хүрэхэд багаа удирдан манлайлан ажиллах Вендор талаас ирэх эксперттэй уялдуулан уулзалт, хурал зөвлөгөөн, сургалтад багаа удирдан ажиллах, оролцох Шинээр брэнд нэмэгдэх, гарын үсэг зурах, хэвлэлд нийтлэх ажлыг зохион байгуулах Онсайтад зочлох, туршлага судлах ажлууд

МАРКЕТИНГ МЕНЕЖЕР (Сошиал медиа)

Брэнд болон шууд борлуулалтыг дэмжих маркетингийн кампанит ажил, идэвхжүүлэлтийн төлөвлөгөө төсвийг боловсруулах, үр дүн, үр өгөөжийг хэмжих, тайлагнах Хэвлэлийн болон вебсайт, дижитал медиа сурталчилгаанд нийлүүлэгч брэндүүдийн стандартыг хангаж ажиллах. Маркетинг болон борлуулалтын төлөвлөгөөний дагуу хамтран ажилладаг байгууллагуудтай харилцаа тогтоон гэрээ хэлэлцээр байгуулах, холбогдох арга хэмжээ, промошн, идэвхжүүлэлтийг хариуцан ажиллах. Удирдлагын баг болон харьяа газар хэлтсүүдийн удирдлагыг шингэн хүнсний маркетингийн богино, дунд болон урт хугацааны маркетингийн төлөвлөлт, зах зээлийн мэдээллээр хангах Маркетингийн баг хамт олонтой хамтран ажиллаж хэрэгцээт контентыг тодорхойлж, контентын төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжилтэд хяналт тавин ажиллана Маркетинг болон сурталчилгааны үйл ажиллагаа нь үр өгөөжтэйгөөр зорилтот харилцагчдад хүргэхэд хяналт тавих, хангуулах Маркетингийн эх бэлтгэл, хэвлэлүүд нь үр бүтээлтэй дизайн, загвартай бөгөөд үг үсгийн алдаагүй байхад хяналт тавьж, хангаж ажиллах. Бүтээгдэхүүн үйлчилгээний сурталчилгаа, промошнд хамгийн зардалд хэмнэлттэй бөгөөд үр өгөөжтэй маркетингийн болон сурталчилгааны хэрэгсэл, аргыг ашиглахад анхаарч, хангаж ажиллах.

СЭЛБЭГ БОРЛУУЛАЛТЫН ЗӨВЛӨХ

Борлуулагдах сэлбэгийн борлуулалт болон борлуулалтын багаас ирүүлсэн сервис үйлчилгээ орсон хүсэлтүүд.  Утасны дуудлагад цаг тухай бүр хариулах үүрэгтэй. Дуудлага ирэх үед үйлчлүүлэгчтэй тохиолдолд, автомат мессеж үлдээн заавал эргэн залгана. Сервисийн зөвлөхүүдэд бараа бүтээгдэхүүн, сэлбэг хэрэгслийг зөв алдаагүй тодорхойлон гаргаж үнийг энгийн агаар, газар болон яаралтайгаар гэсэн төрлүүдээр, нийлүүлэх хугацааны мэдээллийн хамт тодорхой гарган өгөх үүрэгтэй. Сервисийн зөвлөхүүдийн хүсэлтэнд тухайн бүрт нь хариулж, үнийн санал гарган хүргүүлнэ. Өөрийн хариуцсан брэндийн сэлбэг бараа бүтээгдэхүүний нөөцийг 7 хоног бүр хянан захиалах шаардлагатай сэлбэгийн мэдээллийг 4 дөх өдөр бүр батлагдсан формыг бөглөн нөөц хяналтын зохицуулагчруу хүргүүлэх үүрэгтэй.  Сервисийн зөвлөхийн шаардлагын дагуу зөв сэлбэг, эд анги, бараа материалыг нийлүүлэх, захиалах. Оюу толгой дах төслийн сэлбэг захиалгыг бүрэн хариуцан ажиллана.

SALES REPRESENTATIVE-AGRICULTURE

Customer service of the highest level, managing Customers complain Develop and optimize long term relations with the customers Managing Accounts receivables. Work with Service manager to ensure timely service maintenance of rented equipment’s. Be responsible for the effective and efficient management of individual portfolio and database of prospects, current clients and past clients Liaise with relevant people to provide an accurate quotation to the customer Close sales and conclude contracts with customers

АГУУЛАХЫН НЯРАВ -Индастриал (Түр хугацаанд)

Ачаа ачих, буулгах бaрaa материалыг хүлээн авах, хүлээлгэж өгөх, бараа бүтээгдэхүүний бүрэн бүтэн байдлыг шалгах Байгууллагын дотоод стандартын дагуу бараа материалыг байршуулах Бараа материалын бүртгэлийг үнэн зөв бүртгэх, хянах, хуваарийн дагуу тооллого хийх, Бараа материал дутах, гээгдэх, эвдрэл гарсан тохиолдолд ахлах ажилтандаа цаг алдалгүй мэдэгдэх Бүх бараа бүтээгдэхүүнийг аюулгүй, найдвартай савлаж, шошголсон эсэхийг шалгах Аюулгүй ажиллагааны зохих хэрэгслийг өмсөх, ашиглах

ДЭЛГҮҮРИЙН БОРЛУУЛАЛТЫН АЖИЛТАН-ProShack дэлгүүр

Хуваарилагдсан брэндийн борлуулалт, захиалга, хүргэлтийг хариуцаж, хянах. Өдөр тутмын борлуулалтын үйл ажиллагааг хянаж,  мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх замаар жижиглэнгийн худалдааны борлуулалтын зорилтод хүрэх үйл ажиллагаа явуулна. Техникийн дэмжлэг, шийдэлтэй холбоотой бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангах. Салбар дахь шинэ боломж, чиг хандлагыг тодорхойлох. Үйлчлүүлэгчийн хүсэлтийн дагуу зөв мэдээлэл өгч, зөв бараа нийлүүлэх Бараа бүтээгдэхүүн зарах болон авах үнийн санал бэлтгэх

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө 62

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.