Бэхэлгээнд хэрэглэгдэх шаардлагатай бэхэлгээний мод, банз, элс, цемент, бусад материалыг далд уурхайн зориулалтын тэргэнцэрт ачиж, буулгах, зөөвөрлөх; Бэхэлгээ хийх малталтын аюулгүй байдлыг хангах Ээлжийн ахлагчаас авсан ажлын наряд, даалгаврын дагуу ажил үүргээ зохих ёсоор хийж гүйцэтгэх; Аюулгүй ажиллагааны дүрэм журмыг дагаж мөрдөх,
35/6 кВ-ын дэд станц, 6/0.4 кВ-ын дэд өртөөнүүд, 6 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, далд уурхай, баяжуулах үйлдвэр, кемп болон хамаарах объектууд зэрэг төрөл бүрийн хүчин чадалтай цахилгаан тоног төхөөрөмжүүдийн цахилгааны угсралт хийх, гүйцэтгэлд хяналт тавих, засварлах ажлыг гүйцэтгэж, уурхайн цахилгаан хангамжийг тасралтгүй, найдвартай, хэвийн ажиллуулах. Горим, тооцоо судалгаа хийх. ХАБЭА-г мөрдөж ажиллах. Шууд харьяалан удирдах албан тушаалтнуудыг сургаж бэлтгэх. Ажлын байрны онцлогт тохируулан шаардлагатай дүрэм, журам, зааврыг боловсруулж батлуулан мөрдүүлэх.
Компанийн дүрэм журам, гэрээ хэлэлцээр, баримт бичгийг хууль тогтоомж болон дотоод хэм хэмжээнд нийцүүлэн боловсруулах, хянах, Компанийн үйл ажиллагаа хууль тогтоомж, дүрэм журам, дотоод хэм хэмжээ, гэрээгээр хүлээсэн үүрэгтэй нийцэж байгаа эсэхэд хяналт тавих, хуулийн нийцлийг хангуулах, Удирдлагын заавраар хууль эрх зүйн үүднээс дүгнэлт, тайлбар, зөвлөмж өгөх, Компанитай холбоотой хэрэг, маргаанд Компаний эрх ашгийг хамгаалан оролцох, Компанитай Хууль зүйн үйлчилгээний гэрээгээр ажиллаж байгаа гэрээт хуульч, өмгөөлөгч, хуулийн фирмүүдтэй хэрэг маргаан дээр хамтран ажиллах, Болзошгүй асуудлуудаас зайлсхийх, компанийн ашиг сонирхолд нийцүүлэн асуудлыг шийдвэрлэхээс гадна цаг тухайд нь, үнэн зөв, хараат бус, бизнесийн мэдрэмж бүхий хууль эрх зүйн зөвлөгөө өгөх, дүн шинжилгээ хийх; Төрийн байгууллагатай холбоотой асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн төрөл бүрийн нөхцөл байдлын талаар хууль эрх зүйн санал дүгнэлт өгөх; Компанийн бизнесийн эрсдэлийг багасгах, хууль ёсны эрх ашгийг дээд хэмжээнд хангах үүднээс маргаан үүсэхээс өмнөх хууль зүйн судалгаа хийж, санал дүгнэлт гаргах; Удирдлагаас өгсөн зааврын дагуу томилолтоор уурхай болон Баянхонгор аймагт ажиллах, хэрэг маргаанд компанийг төлөөлөн оролцох; Компанийн комплайнсын соёлыг бүрдүүлэх, төлөвшүүлэх, сургалтын материал бэлтгэх, сургалт зохион байгуулах, Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх зэрэг болно.
Уурхайн үйл ажиллагаанд ашиглагдах цахилгаан үүсгүүрийн хэвийн найдвартай ажиллагааг хангаж ажиллах; Генератор болон бусад төрлийн хүчин чадалтай цахилгаан үүсгэх болон дамжуулах төхөөрөмжүүдийн цахилгаан угсралтыг хийх, хянах, засварлах; Дизель генераторуудын засвар үйлчилгээнд шаардлагатай сэлбэг хэрэгслийн захиалга хийх; Засварын ажил эхлүүлэхээс өмнө анхааруулах самбар, дуут дохио, гэрлэн дохио зэргийг журмын дагуу өгөх, бусдад ил харагдахуйцаар байршуулж, өөрийн болон бусад ажилтнуудын аюулгүй байдлыг хангаж, ажиллах;
Үйлдвэрийн металлурги тооцоо гаргах болон лабораторийн зөв үйл ажиллагааг хангах Судалгаа шинжилгээг үр дүнтэй явуулах Химич нарын өдөр тутмын дараах үйл ажиллагаанд зааварчилгаа өгөх, хяналт тавих.
Баяжуулах үйлдвэрийн гадаа талбайд ажиллана. Бункерын хэвийн, тасралтгүй ажиллагааг хангах; Бутлуур болон шигшүүрийн тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах; Конвейер тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг ханган ажиллах; Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандарт, дүрэм журам, зааварчилгааг чанд мөрдөж ажиллах.
Ахлах тогоочийн өгсөн үүрэг даалгаврын дагуу хоолны бэлтгэл хангах; Ажилтнуудын хоол, хүнсэнд хэрэглэх түүхий эд, бараа бүтээгдэхүүнийг урьдчилан захиалах, захиалсан бүтээгдэхүүнийг шалгаж, хүлээн авах, эрүүл ахуйн болон зохих стандартын шаардлага хангасан орчин нөхцөлд хүнсний бүтээгдэхүүнийг боловсруулах, бэлтгэх, хадгалах, нөөцлөх.
Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны хэлтсийн өдөр тутмын ажлыг удирдан зохион байгуулж, хэвийн, тасралтгүй ажиллагааг хангах, хэлтсийн ажилтнуудыг мэргэжлийн удирдлагаар хангах, туслан гүйцэтгэгч нарын ажил үүрэгт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр хяналт, шаардлага тавьж ажиллах; Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны хэлтсийн ажлын төлөвлөгөөг боловсруулж, төлөвлөгөөний биелэлт, үйл ажиллагааны тайлан мэдээг бэлтгэж, удирдлагад тайлагнах; Уурхайн ажилтнуудыг үйлдвэрлэлийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлж, ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн таатай орчин нөхцөлийг хангах, хөдөлмөр хамгааллын төлөвлөгөө боловсруулан, биелэлтэнд хяналт тавих; Ажлын байранд үйлдвэрлэлийн осол гарсан тохиолдолд шалтгаан, нөхцөлийг тогтоож, дахин гаргахгүй байх арга хэмжээг авч хэрэгжүүлэх.
Баяжуулах үйлдвэрийн гагнуурын ажилд туслах Багаж, тоног төхөөрөмжийн урсгал засвар хийх' Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн дүрэм журмыг чанд мөрдөж ажиллана. Зааврыг дагаж, шаардлагатай бол бусад үүргийг гүйцэтгэнэ.
35/6 кВ-ын дэд станц, 6/0.4 кВ-ын дэд өртөөнүүд, 6 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, далд уурхай, баяжуулах үйлдвэр, кемп болон хамаарах объектууд зэрэг төрөл бүрийн хүчин чадалтай цахилгаан тоног төхөөрөмжүүдийн цахилгааны угсралт хийх, гүйцэтгэлд хяналт тавих, засварлах ажлыг гүйцэтгэж, уурхайн цахилгаан хангамжийг тасралтгүй, найдвартай, хэвийн ажиллуулах. Горим, тооцоо судалгаа хийх. ХАБЭА-г мөрдөж ажиллах. Шууд харьяалан удирдах албан тушаалтнуудыг сургаж бэлтгэх. Ажлын байрны онцлогт тохируулан шаардлагатай дүрэм, журам, зааврыг боловсруулж батлуулан мөрдүүлэх.
Компанийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд (уурхайн талбайд) ордын эрэл-хайгуул, нарийвчилсан хайгуулын үе шатанд компанийн зүгээс боловсруулсан үйл ажиллагааны болон чанарын стандарт журмын дагуу геологийн өдөр тутмын үйл ажиллагааг хангах, хайгуулын ажлыг гүйцэтгэх, дээжлэлт хийх, өгөгдлийг цуглуулах, боловсруулах, тайлал хийх, тайлагнах болон шууд удирдлагаас хариуцуулсан нэмэлт ажлуудыг гүйцэтгэнэ.
Компанийн удирдлага, хэлтсийн ахлах менежерууд болон бусад ажилтнуудаас ирүүлсэн аман болон бичгийн орчуулгыг түргэн шуурхай, мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж, тогтоосон хугацаанд хүлээлгэн өгөх; Шаардлагатай тохиолдолд нэр томьёоны болон мэргэжлийн тайлбар толь, толь бичиг зэргийг ашиглан орчуулгын ажлыг утга, найруулга зүйн болон зөв бичих дүрмийн алдаагүй, үнэн зөв, нягт намбай хийж гүйцэтгэх; Орчуулгын ажлыг гүйцэтгэхдээ интернэт сүлжээ ашиглан шаардлагатай судалгаа шинжилгээг хийх, холбогдох мэдээ мэдээлийг олж цуглуулах, тухайн салбарын үг хэллэгийг түлхүү ашиглахыг зорьж ажиллах; Ажил үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн компанийн нууцад хамаарах аливаа мэдээллийг чанд хадгалах; Бусдын орчуулсан материал, бичиг баримтын агуулга, найруулга зүйн болон зөв бичих дүрмийг хянах, шаардлагатай нэмэлт өөрчлөлт оруулах, засварлах, улам сайжруулах; Хурал уулзалтын үед аман орчуулга хийхдээ ярилцагчийн яриаг тасалж орчуулах, хэлэх гэж буй санааг дохио зангаагаар тайлбарлах зэрэг ярианы агуулгыг бүрэн хадгалж орчуулах; Ажлын гүйцэтгэлийн өдөр тутмын тайланг шууд удирдах албан тушаалтанд тухай бүр илгээж, дүгнүүлэх.
Засварын ажлын богино болон урт хугацааны төлөвлөгөөг 7 хоног, сар, улирал, жилээр техникийн бэлэн байдлын түвшинг дээшлүүлэх, машин, техник, тоног төхөөрөмжийн тасралтгүй, найдвартай ажиллагаа бэлэн байдлыг хангах, насжилтыг уртасгах зорилгод нийцүүлэн, урьдчилсан сэргийлэх хуваарьт болон, гэнэтийн эвдрэлийн засвар үйлчилгээг үйлдвэрлэгчийн заавар, засварын аюулгүй ажиллагааны горимын хүрээнд, үйлдвэрлэлийн төлөвлөгөөтэй уялдуулан оновчтой боловсруулж батлуулах. Техникийн бэлэн байдлыг сайжруулахын тулд эвдрэл, засвар, үйлчилгээний түүх, мото цаг, статистик судалгаанаас дүгнэлт гаргах Засварын бүх ажил үүргийн журам боловсруулах, ажлын жагсаалт хэлбэрээр хөтлөх
Уулаас олборлосон хүдэр болон хар шороог баяжуулах үйлдвэр ба харын отвал руу тасралтгүй зөөж, тээвэрлэхэд автосамосвал дээр ачих үйл ажиллагааг хэвийн явуулахад энэхүү ажлын байрны зорилго оршино.
Уурхайн лицензийн талбайд ажиллаж буй бүх ажилтан, лицензийн талбайн орчны хамгаалалтын аюулгүй байдлыг хангах, харуул хамгаалалтын ажил гүйцэтгэгчдэд хяналт тавьж, заавар зөвлөгөө өгөх, харуул хамгаалалтын аюулгүй байдлын тухай холбогдох хууль, дүрэм, тогтоомж, стандарт, шаардлагад нийцсэн дүрэм журмын боловсруулан батлуулах, хэрэгжилтийг хангуулахад энэхүү ажлын байрны зорилго оршино.