- Шүүх болон хууль хяналтын байгууллагаас явуулж буй компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолтой холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд удирдлагаас өгсөн итгэмжлэлийн хүрээнд оролцох; - Бизнесийн болон бусад байгууллагуудтай холбогдох хувийн эрх зүйн харилцаанд компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрх, ашиг сонирхлыг хамгаалах; - Компанийн үйл ажиллагаатай холбогдуулан хууль эрх зүйн дүгнэлт, зөвлөмж боловсруулах, бусад нэгж хэсгийн үйл ажиллагаанд зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэх; - Хууль эрх зүйн аливаа асуудлуудын үед буюу эрх зүйн маргаан, асуудал шийдвэрлэх асуудлуудад компанийг төлөөлж ажиллах, асуудлыг талуудад ашигтай шийдвэрлэх тал дээр анхаарах, гарсан үр дүнг холбогдох ажилтан, удирдлагатай ярилцан эцэслэн шийдвэрлэх, талуудад танилцуулах; - Хөдөлмөрийн харилцаатай холбоотой баримт бичиг, үйл ажиллагаануудад хууль эрх зүйн зүгээс туслалцаа үзүүлэх, албан бичиг боловсруулалтын явцад хууль эрх зүйн зүгээс хянах, сайжруулах зэргээр зөвлөгөө өгч дэмжлэг үзүүлэх; - Компанийн хэмжээнд хийгдэж буй гэрээ хэлэлцээрийг боловсруулах, хууль эрх зүйн заалтуудыг хянах, засварлах, өөрийн саналыг оруулах, шаардлагатай өөрчлөлтүүдийг хийх, батлах үйл ажиллагаанд оролцох; - Гэрээ эрх зүйн харилцаа үүсэх, өөрчлөх, дуусгавар болгоход чиглэгдсэн бүх төрлийн бичиг баримтыг боловсруулах чадвартай байх. - Наран трейд ХХК болон түүний хамаарал бүхий компаниудын үйл ажиллагаа болон түүний боловсруулан гаргаж байгаа дүрэм, журам, гэрээ , хэлцэл, бусад бичиг баримтыг хууль ба компанийн эрх , ашигт нийцүүлэн гарч болох эрсдэлээс хамгаалах, хуулийн өмнө итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох. - Компанийн болон хамаарал бүхий компаниудын улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, журам, дотоод болон гадагш чиглэсэн тушаал, шийдвэр, албан бичгийн эрх зүйн үндэслэлтэй эсэхэд хяналт тавих.
Хүний нөөцийн үндсэн функцууд дээр ажиллах.- Бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт- Хөдөлмөрийн харилцаа /Албан тушаал боловсруулах/- Сургалт, хөгжил - Цалин урамшуулал - Карьер төлөвлөлт - Гүйцэтгэлийн үнэлгээ Ажлын байрны тодорхойлолтонд заагдсан чиг үүргийг биелүүлэн ажиллах.
Дотоод болон гадаад сүлжээний хэвийн найдвартай үйл ажиллагааг хангах. Сүлжээний дизайн, холболт, тохиргоо, төлөвлөлтийг хийх, хэрэгжүүлэх. Сүлжээний аюулгүй байдлын төхөөрөмж, системийн хэвийн найдвартай үйл ажиллагааг хангах, холболт, тохиргоо, дүн шинжилгээ хийж тайлагнах. Шилэн кабель салбар хоорондын үндсэн сүлжээг хянах, аюулгүй хэвийн ажиллагааг хангах Сүлжээний гомдол саналыг тухай бүрт нь шийдвэрлэх, засварлах
Гүйцэтгэх үндсэн үүрэг -Компанийн санхүүгийн тайлан балансыг СТОУС-ын дагуу хөтлөн явуулах, -Нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, нягтлан бодогч, нярав зэргийг удирдлагаар хангах, -Удирдлагыг шаардлагатай санхүүгийн тоон мэдээлэл тайлангаар хангах, тайлагнах
- Нягтлан бодох бүртгэлийг НББОУС, СТОУС холбогдох хууль тогтоомжийн дагуу бүртгэх, баримтжуулах, тайлагнах - Бараа материалын хөдөлгөөнийг удирдах. - Түгээлтийн компаниудтай сар бүр тооцоо нийлж, авлагыг цаг тухай бүрд барагдуулах - Анхан шатны баримт бүрдүүлэх,тайланг үдэж цэгцлэх - Санхүү нягтлан бодох бүртгэлийн гүйлгээг программ дээр хянах - АБТ заасан чиг үүргүүд
Бараа материалын үлдэгдлийг тооцоолох Бараа материалын бүртгэлийг хөтлөх Санхүүгийн тайлан, дүн шинжилгээ хийх Байгууллагын зардлыг хянах, тооцоолох Бараа борлуулалтын мэдээллийг боловсруулах Санхүүгийн мэдээллийн нууцлалыг хангах Тооцооны асуудлаар зөвлөгөө өгөх Харилцагчдын зардал, орлогыг хянах Тайлангийн хугацаанд мэдээллийг цаг тухайд нь бүрдүүлэх Байгууллагын санхүүгийн стратегийг дэмжих
*Хэрэгцээт сошиал сувгуудыг ашиглах, контент бэлдэх, оновчтой суваг, цаг хугацааг тооцож цацалт хийх *Сар, улирал, жилийн маркетингийн төлөвлөгөөг боловсруулах, тайлагнах.*Компаний зах зээлд эзлэх байр, борлуулалтыг нэмэгдүүлэх, боломжит худалдан авагчдыг татах.*Зах зээлийг судлах, шинэ боломжит зах зээлийг эрж хайх*Реклам зар сурталчилгааны компаниуд болон олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдтэй харилцах.*Борлуулалтын урьдчилсан болон стратегийн төлөвлөлтийг ашиглаж багц буюу цуврал бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлийн чиг хандлагад ашигтайгаар нийцүүлэх*Харилцагчид болон ажилчидруу чиглэсэн маркетингийн бодлого хэрэгжүүлэх*Удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгаврыг гүйцэтгэх.*АБТ заасан чиг үүргийг гүйцэтгэх
- Зочидтой харилцах, утас авах, тэдний асуултанд хариулах эсвэл лавлагаа мэдээлэл өгөх, - Ажиллагсадын болон хэлтсийн лавлах мэдээллийг хадгалж, зочдыг чиглүүлэхэд ашиглах, зааварчилгаа өгөх - Дүрэм журмыг дагаж мөрдөн аюулгүй байдлыг хангаж ажиллах, - Утсаар ярихдаа болон компьютерийн хэрэгслээр харилцахдаа ажил олгогчийн заавар журмыг дагаж мөрдөн, теле харилцааны системийг хадгалж ажиллах, - Дүрэм, журам, зохицуулалтуудыг дагаж мөрдөн, ресепшний ажлын орчинг аюулгүй, цэвэр байлгах, - Ажлын багт бичиг баримт бүрдүүлэх, харилцаа холбоо тогтоох, зөрчил дутагдал болон тасралтгүй хэрэгцээ шаардлага зэргийг танилцуулах гэх мэтээр ажлуудыг тасралтгүй хийх, - Шаардлагатай ажил үүргийг гүйцэтгэж багийн ажилд хувь нэмэр оруулах
Группийн хэмжээнд харъяалагдах газар, үл хөдлөх хөрөнгө, барилга байгууламж, эд хөрөнгийн бүртгэл, түүний ашиглалтын менежментийг хийх үндсэн зорилготой. Хөрөнгийн менежменттэй холбоотой стратеги, төлөвлөгөөг боловсруулах Хөрөнгийн менежментийн багийг удирдах, зохион байгуулах Хөрөнгийн өгөөжийг нэмэгдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх Зах зээлд хөрөнгийн үнэлгээ, судалгааг хийх Хөрөнгийн менежментийн үйл ажиллагааны үр дүнг үнэлэх, тайлагнах Хөрөнгө оруулагчид болон түншүүдтэй хамтран ажиллах Хөрөнгийн эрсдлийг үнэлэх, менежмент хийх
Худалдааны төвийн өдөр тутмын худалдаа үйлчилгээний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах Талбайн ашиглалтыг хангаж ажиллах, үйл ажиллагаа явуулж байгаа дэлгүүр, тасгуудын үйл ажиллагааны хэвийн найдвартай байдлыг хангах, дэмжлэг үзүүлэх Тухайн төвд үйл ажиллагаа явуулж байгаа дэлгүүр тасгуудын болон худалдааны ажилтнуудын өдөр тутмын үйл ажиллагааг хянах шалгах, удирдлагаар хангах, шаардлагатай сургалт зохион байгуулах, мөрдүүлж ажиллах Худалдаа үйлчилгээний стандарт дүрэм, журам боловсруулах болон сайжруулахад оролцох Худалдааны төвийн маркетинг, реклам зар сурталчилгаа, чимэглэлийн үйл ажиллагааг салбар, бренд бүрээр жил улирал, сараар календарьчлан төлөвлөж, хэрэгжүүлэх Төвөөр үйлчлүүлж буй үйлчлүүлэгч ба худалдан авагчдын судалгааг гаргах, дүн шинжилгээ хийх, санал боловсруулж хэрэгжүүлэх Худалдааны төвийн барилга байгууламжийн нийтийн эзэшлийн талбайн дотор ба гадна засвар, аж ахуйн шаардлагатай ажил, ашиглалт үйлчилгээний ажлуудыг зохион байгуулах Худалдааны төвийн үйл ажиллагаа сайжруулах ажлын төлөвлөлт гаргаж хэрэгжүүлэх
Маркетингийн төлөвлөгөө боловсруулах, төсөв батлуулж хэрэгжилтийг ханган ажиллах. Зах зээлийн чиг хандлагыг тодорхойлон, шинэ бүтээгдэхүүнийг өргөжүүлэх бүхий л боломжуудыг судлах. Маркетингийн сувгийг зөв оновчтой сонгож эцсийн хэрэглэгчидэд бараа бүтээгдэхүүнийг таниулах. Борлуулалтыг идэвхижүүлэхэд шаардлагатай шинэ санаа санаачилга гаргах. Өөрийн хариуцсан брэндийн цахим хаягуудыг хөгжүүлэх, цаг үетэй холбоотой мэдээллийг тогтмол оруулах. Эвент, арга хэмжээ төлөвлөж, зохион байгуулах, Зах зээлийн судалгаа, өрсөлдөгчийн судалгаа хийх. Удирдан зохион байгуулах чадвартай АБТ-д заасан чиг үүрэг
Камер болон Сүлжээ, шилэн кабельтэй холбоотой гэмтэлийг засварлахад туслах, кабель сүлжээний утас татах Ажлын захиалга хийж гүйцэтгэх, алдаа доголдол гарах болсон үндсэн шалтгааны дүн шинжилгээ хийх. Тоног төхөөрөмжүүдийн угсралт суурилуулалтын ажлыг хийж гүйцэтгэх ПОС машинууд болон ажилчдын компьютерийн гэмтэл оношилж засварлах, шаардлагатай сэлбэг хэрэгслийг солих түүнтэй холбоотой МТА-д ирсэн дуудлагад тусламж үзүүлэх