Зочид, үйлчлүүлэгчидтэй зөв боловсон харьцах; Үйлчилгээтэй холбоотой асуултад хариулах, үйлчлэх; Гадны болон Дотоодын зочдод мэргэжлийн түвшинд үйлчилж, сонголт хийхэд нь тусалж, тухтай орчинг бүрдүүлэх;
La Rosa Tapas & Tequila бол жинхэнэ “хоолны мэдрэмж” дээр тогтсон гал тогоо. Бид ажилтнуудаа зөв удирдлага, тодорхой систем, шударга харилцаагаар дэмждэг. Хэрвээ Та мэргэжлээ өсгөх, өөрийн үнэт зүйлтэй нийцэх орчинд ажиллахыг хүсэж байвал — манай багт тавтай морил. Гүйцэтгэх үндсэн үүрэг: Америк Ерөнхий Тогоочийн заавар стандартын дагуу боловсруулах Захиалгыг шуурхай, алдаагүй, тогтмол чанартайгаар гаргах Mise en place бэлтгэлийг 100% хангаж, станцаа цэгцтэй байлгах Хоолны гаргалт, plating-д анхаарал хандуулж, стандарт хангах Ажлын явцад гарсан үлдэгдэл, хаягдал, буруу гаргалтыг тэмдэглэж менежерт мэдээлэх Ээлж дуусахад станцаа цэвэрлэж, бэлтгэлээ бүрэн хүлээлгэн өгөх Ажлын байранд аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйг тогтмол мөрдөх
Rosewood Hospitality Group-ийн 3 хүний бүрэлдэхүүнтэй санхүүгийн багт бараа материалын захиалга, хүргэлт, тооллого хариуцсан шинэ гишүүн хайж байна. La Rosa, Fat Hen зэрэг салбаруудын бараа бүтээгдэхүүнийг цаг тухайд нь хүлээлгэн өгөх, нийлүүлэгчтэй уялдаа холбоо тогтоох нь гол үүрэг юм. Гүйцэтгэх үндсэн үүрэг: Салбаруудын захиалгыг авч нэгтгэн Ерөнхий няглтангаар батлуулна Захиалсан барааг нийлүүлэгчээс хүлээн авч, салбаруудад хүргэнэ (Салбарууд хоорондоо ойрхон) Шаардлагатай үеэд худалдан авалт хийнэ Ханган нийлүүлэгчтэй тогтмол холбоотой байж захиалгыг баталгаажуулна Хүргэлтийн дараа баримт бүрдүүлж, нягтланд мэдээлнэ Сарын эцэст үлдэгдэл тооллого хийж нийлүүлэгчтэй тааруулна Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлыг хангана
Rosewood Hospitality Group (Сиракьюз ХХК) нь La Rosa, DeQuattro, Fat Hen зэрэг ресторануудаа дэмждэг 3 хүний бүрэлдэхүүнтэй шийдэмгий санхүүгийн багтаа шинэ гишүүн хайж байна. Хэрвээ Та тоо баримтад хайртай, зөрүү гарвал зүгээр орхидоггүй, тайлангаа хэн ч уншсан ойлгомжтой болгохыг хүсдэг бол — энэ зар Танд зориулагдсан. Гүйцэтгэх үндсэн үүрэг: Ерөнхий нягтлан болон няравтай хамтран байгууллагын санхүүгийн тогтвортой, найдвартай байдлыг хангаж ажиллана. Санхүүгийн баримт бичиг, шалтгаан нотолгоог шалгах Зардал, орлого, үйлдвэрлэлийн тооцоолол хийх хянах Санхүүгийн системийг шинэчлэх, сайжруулахад дэмжлэг үзүүлэх Санхүүгийн үйл ажиллагааг дэмжих, тайлагнах Нягтлан бодох бүртгэлийн журам, стандартын дагуу ажиллах Гадаад, дотоод аудитын шалгалтад бэлтгэж, дэмжлэг үзүүлэх