Одоогоор мэдэгдэл алга байна

Сүү Хувьцаат Компани

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
График дизайнер

Компанийн болон брэндийн өнгө төрхийг тодорхойлох вижуал дизайн,  Үйл ажиллагаа бусад сошиал медиа өнгө төрхөд нийцэх вижуал дизайн, Брэнд бүтээгдэхүүний сав баглаа боодлын дизайн,  Хэвлэлийн бүх төрлийн дизайн, 

Хөргөлтийн инженер

Сүү, сүүн бүтээгдэхүүний түгээлтийн машины амбаарын хөргөлтийн системийн тасралтгүй хэвийн ажиллагааг хангуулах,  хяналт, мониторингийг хийж тухай бүр шаардлагатай засвар үйлчилгээг хийж гүйцэтгэх

Барилгын инженер

Ажлын байрны тодорхойлолтонд заагдсан үндсэн чиг үүргийн хүрээнд ажиллах   

Худалдааны төлөөлөгч /гэрээт Өмнөговь/

Хэрэглэгчдэд үнэн мэдээлэл өгөх, тайлбарлах, борлуулалтыг төлөвлөх Харилцааны соёлтой байх, захиалгаа төлөвлөх, цагийн хуваарийг мөрдөн ажиллах,  Бүтээгдэхүүний журмын дагуу тээвэрлэх, хадгалах, борлуулах Бараа бүтээгдэхүүнийг стандартын дагуу өрөх, өрөлтөд хяналт тавих Барааны үнэ, хадгалалтын горим, худалдах нөхцөл, төлбөр төлөх нөхцөлийг тайлбарлах Бараа бүтээгдэхүүний борлуулалтыг төлөвлөж ажиллах

Худалдааны төлөөлөгч /гэрээт Өвөрхангай/

Хэрэглэгчдэд үнэн мэдээлэл өгөх, тайлбарлах, борлуулалтыг төлөвлөх Худалдан авагчдад бараа бүтээгдэхүүнийг таниулах, сурталчлах, борлуулалтыг идэвхжүүлэх Харилцааны соёлтой байх, захиалгаа төлөвлөх, цагийн хуваарийг мөрдөн ажиллах, Борлуулалтын цэг дээрх худалдан авагчидтай шударга тэгш хандах. Бараа бүтээгдэхүүнийг стандартын дагуу өрөх, өрөлтөд хяналт тавих Хэрэглэгчдийн эрэлт хүсэлтийг судлах, бүтээгдэхүүнээ тайлбарлах, хэрхэн хэрэглэх, хадгалах нөхцөлийн талаар зөвлөгөө өгөх Барааны үнэ, хадгалалтын горим, худалдах нөхцөл, төлбөр төлөх нөхцөлийг тайлбарлах Бараа бүтээгдэхүүний борлуулалтыг төлөвлөж ажиллах

Борлуулалтын менежер /Хөдөө орон нутаг хариуцсан/

Хариуцсан бүсийн борлуулалтын төлөвлөгөөг биелүүлэх Гэрээ хэлцэл хийх, харилцагчийн тоог хадгалах, нэмэгдүүлэх  Шинэ бүтээгдэхүүнийг борлуулалтын сувгуудад байршуулах Хөдөө орон нутгийн борлуулалтыг зөв зохион байгуулах Хөдөө орон нутагт томилолтоор ажиллах боломжтой Маркетингийн болон борлуулалтын идэвхжүүлэлтийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх

Үйл ажиллагааны менежер /Сэлэнгэ аймаг Мандал сум/

Үхрийн ферм, газар тариалангийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан ажиллах,  Фермийн ажилтнуудын өдөр тутмын ажилд хяналт тавих, дэмжлэг үзүүлэх, удирдлагаар хангах, Барилга, байгууламж, тоног төхөөрөмжийн засвар шинэчлэлтийн ажлуудыг тодорхойлж гүйцэтгүүлэх, Төлөвлөгөөний дагуу явцыг хянах, үр дүнг хэмжих, сайжруулах, Шууд удирдлагын өдөр тутмын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, орлон ажиллах, Шууд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь чанартай хийж гүйцэтгэх, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг сахиулан ажиллах, Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлнэ,

Трэйд маркетингийн менежер

Компанийн стратеги бодлогын хүрээнд бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх суваг тус бүрт тохирсон бодлогыг хэрэгжүүлэх, BTL маркетингийн үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжилтийг хянах, үр нөлөөг үнэлэх, харилцагчидтай хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг ажлыг хийж гүйцэтгэнэ. 

Нягтлан бодогч*

Нягтлан бодох бүртгэлийн стандарт болон холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын хүрээнд үнэн зөв хөтлөн явуулж холбогдох санхүүгийн тайланг цаг хугацаанд нь гаргаж, удирдлагын шийдвэр гаргалтад үнэн зөв мэдээллээр цаг тухайд нь хангаж ажиллах

Тооцооны нягтлан бодогч*

Нягтлан бодох бүртгэлийн стандарт болон холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын хүрээнд үнэн зөв хөтлөн явуулж холбогдох санхүүгийн тайланг цаг хугацаанд нь гаргаж, удирдлагын шийдвэр гаргалтад үнэн зөв мэдээллээр цаг тухайд нь хангаж ажиллах

Бизнес аналист

Бизнес системийн судалгаа хийх хүрээнд:             - Нөхцөл байдлын судалгаа             - Оролцогч талуудын судалгаа             - Технологийн судалгаа хийж байгууллагын хэрэгцээнд нийцэх эсэхийг үнэлэх Бизнес процесс төлөвлөх, загварчлах             - To-Be процесс гаргах             - Процессын зураглал боловсруулах             - Зөрүүгийн шинжилгээ хийх (Gap analysis)             - Системийн интеграцийн хэрэгцээ тодорхойлох Хэрэглэгчийн шаардлага цуглуулах, баримтжуулах             - Бизнесийн болон системийн шаардлага гаргах             - Сценарио боловсруулах Нэвтрүүлэлт, дэмжлэг үзүүлэх             - Хөгжүүлэлт болон архитектурын багтай хамтарч ажиллах             - User Acceptance Test (UAT) зохион байгуулах             - Өөрчлөлтийг нутагшуулах             - Оролцогч талын санал хүсэлтийг шийдвэрлэх

Засварчин /Авто/

Компанийн нийт авто машины завсар үйлчилгээг хийж, авто машины бүрэн бүтэн байдлыг хангах Авто машинийг эвдэрч гэмтэхээс урьдчилан сэргийлэх заавар зөвлөгөөг жолооч нарт өгөх Авто машины бүрэн бүтэн байдалд тогтмол хяналт тавих

Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн засварчин

Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн угсралт, засвар, техник үйлчилгээ хийх Тоног төхөөрөмжийн эвдрэлийг оношилж, засварлах Тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах Засвар, үйлчилгээний тайланг бэлтгэх Хэрэглээний материал, сэлбэг хэрэгслийн бүрдлийг хянах Аюулгүй ажиллагааны стандартуудыг мөрдөж ажиллах Тоног төхөөрөмжийн ажиллагааны үзлэгийг хийх Засварын ажлын төлөвлөгөөг боловсруулах

Автын цахилгаанчин

Автомашины цахилгаан системийг шалгах, засварлах Цахилгаан тоног төхөөрөмжийн ажиллагааг хянах Автомашины цахилгаан схемийг унших, ойлгох Цахилгаан дамжуулах системийг солих, шинэчлэх Автомашины цахилгаанжуулалтын асуудлуудыг шийдвэрлэх Цахилгаан тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ хийх Техникийн асуудлуудыг оношлох, дүн шинжилгээ хийх Засварын үйл явцын тайланг бэлтгэх

Мужаан

Барилгын дотоод засал үйлчилгээнд анхаарч ажиллах Модон болон чулуун эдлэлд засвар үйлчилгээ хийх

Хүний нөөцийн менежер /Хөдөлмөрийн харилцаа/

Хүний нөөцийн үндсэн функцийг хэрэгжүүлэх, Хөдөлмөрийн харилцаатай холбоотой бүхий л харилцааг зохион байгуулах, Хүний нөөцийн мэдээллийн системд тушаал төлөвлөх,  ажилчдын мэдээлэл цаг тухай бүрт нь бүртгэх, Хүний нөөцийн судалгаа, бүртгэл, тайлан гаргах чадвартай байх, Цагийн мэдээлэл тайлан гаргах, хянах, Бусад ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийг хийж, гүйцэтгэх,

Галын аюулгүй байдлын мэргэжилтэн

Гал түймрийн аюул, ослоос урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж гамшгийн нөхцөл үүссэн үед хүний амь нас, эд хөрөнгө байгаль орчинд үзүүлэх хор хөнөөлийн хохирлыг хамгийн бага утгад байхаар даван туулах ажлыг зохион байгуулах, гал түймэр унтраах, гамшиг осол, галын аюулаас урьдчилан сэргийлэх. Компанийн хэрэгжүүлж буй төсөл дээр ХАБЭА-н чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллах, ХАБЭА бодлого, дүрэм журам, төлөвлөгөө, аюулгүй ажиллагааны зааварчилгаа болон бусад бичиг баримт хөтлөлтийг сайжруулах, боловсруулах, сургалт зохион байгуулах, хэрэгжүүлэх, хяналт тавих

Хүний нөөцийн менежер /Бүрдүүлэлт/

Хүний нөөцийн төлөвлөлт, бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын чиг үүргийг хариуцан ажиллах Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалттай холбоотой тайлан мэдээг тогтмол гаргах, шаардлагатай судалгааг гаргаж дүгнэлт хийх, удирдлагыг мэдээллээр хангах Хүний нөөцийн бүрдүүлэлтийн сувгийг тэлэх Сонгон шалгаруулалтын текст материалуудыг боловсруулах, шинэчлэх Шууд удирдлага болон чиг үүргийн удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, заавар, зөвлөмжүүдийг хэрэгжүүлж ажиллах

Малын эмч

Хүнсний аюулгүй байдал, чанар хяналтын стандартын шаардлага хангасан, технологийн дагуу бэлтгэгдсэн, чанартай, эрүүл бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд нийлүүлэхэд эрүүл ахуй талаас хяналт тавих Бэлэн бүтээгдэхүүн болон түүхий эдийн чанарыг шинжлэн тогтоох, дүгнэлт гаргах, хяналт тавих  Баримт бичгийн бүртгэл хөтлөлтүүдийг цаг тухайд нь хийж гүйцэтгэх

Нөөцийн хяналтын менежер

Үйлдвэрт ашиглагдаж байгаа ТЭМ-ийн нөөцийг оновчтой тоо хэмжээгээр тухай бүр захиалан ажиллах, өдөр бүр ТЭМ үлдэгдэлд хяналт тавин, борлуулалтын төлөвлөгөөтэй уялдуулан ТЭМ захиалгыг Худалдан авалтын албанд өгөх, Агуулахын бараа материалын нөөцийн хэмжээ, ойрын 6 сард дуусах бүтээгдэхүүний талаарх мэдээг Худалдан авалт хариуцсан менежерт өгч байх, бараа материалын татан авалт хийхэд туслалцаа үзүүлэх, бараа эргэлтийн хэвийн нөхцөлийг хангах, Бараа материалыг агуулахад зохих түвшинд хадгалахын тулд үндсэн харилцагчид /Худалдан авалтын ажилтнууд, Гэрээний ажилтнууд, Технологийн алба, Борлуулалтын алба/-тай уялдаа холбоотой ажиллах,  Нөөц төлөвлөлтийн файлыг тогтмол хөтлөх, холбогдох албадуудад мэдээллийг илгээх, сайжруулах,  Нөөц төлөвлөлтийн файлын дагуу татан авалт хийх шаардлагатай ТЭМ, Сав баглаа боодлын захиалгыг тухай бүрд нь холбогдох албан тушаалтнуудаар баталгаажуулан, Худалдан авалтын албанд захиалга өгөх,

Ашиглалт автоматикийн техникч

Тоног төхөөрөмжийн удирдлагын цахилгаан холболтын схем  зураг унших, Эвдрэл гэмтэл оношлох засварлах, Хянах хэмжих хэрэгсэлийн гарын авлагыг уншиж  танилцаж засаж сэлбэх

Макс Групп-н салбар компаниуд

  • Макс Групп
  • Сүү Хувьцаат Компани
  • Холидэй Инн Улаанбаатар Зочид буудал
  • Макс Өргөө ХХК
  • Мастер фүүдс ХХК
  • Рамада
  • Макс Рөүд
  • Макс Центр ХХК

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, СХД 29-р хороо Үйлдвэрчний эвлэлийн гудамж-37, Сүү ХК-ийн байр

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.