Компанийн бүтээгдэхүүн үйлчилгээний өрсөлдөх чадварыг хангах, технологийн хөгжлийн чиг хандлага, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан бизнес төсөл боловсруулах, бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх, Компанийн маркетинг, идэвхжүүлэлтийн бодлогыг тодорхойлох, бүтээгдэхүүн, үйлчилгээний маркетингийн үйл ажиллагааг зохион байгуулах, компанийн ашиг орлогыг нэмэгдүүлэх санал санаачлага, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, холбогдох судалгааг хийх; Гадаад, дотоод хамтын ажиллагааг тогтоох, өргөжүүлэх; Орон нутаг дахь иргэд, байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтын ажиллагааг тогтоох, өргөжүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлах, төсөл хөтөлбөр нэвтрүүлэх, Аймаг, дүүрэг, бүсийн холбооны газартай хийгдэх хамтын ажиллагааг удирдан зохион байгуулах, хяналт тавих; Ажилтнуудыг манлайлж сэдэлжүүлэх, төлөвлөсөн ажлын үр дүн, үйл явцыг хянах;