Харилцагчид үйлчилгээ үзүүлэх танхимын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих; Банкны өндөр зэрэглэлийн харилцагч, үйлчлүүлэгчдийг ая тухтай нөхцөл боломжоор хангаж, сэтгэлд нийцсэн үйлчилгээ үзүүлэх тал дээр анхаарч ажиллах, тохижилт, үйлчилгээг сайжруулахад шинэ санал, санаачилга гаргах; Бизнес уулзалтын танхимд зохион байгуулагдах арга хэмжээ, сургалт, зөвлөгөөнийг хариуцан холбогдох нэгжтэй хамтран зохион байгуулах;
Салбар, нэгжүүдийн хэвийн үйл ажиллагаагаар хангахад хяналт тавих, удирдан зохион байгуулах; Салбарт хэрэгжих бодлого, журмыг боловсруулах, хэрэгжүүлэхэд гарах процесст дэмжлэг үзүүлэх, аливаа эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх байдлаар салбарын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх; Харилцагчийн үйлчилгээний стандарт, түүний хэрэгжилт, дотоод хяналтын зөв тогтолцоо бүрдүүлэн салбарын ажилтнуудын сэтгэл ханамж, ажлын бүтээмж болон борлуулалтыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэн гүйцэтгэлд хяналт тавих; Салбарын болон газар, хэлтсийн ажилтнуудын ур чадварыг нэмэгдүүлэх, хөгжүүлэхтэй холбоотой нэгдсэн бодлого болон сургалтыг хэрэгжүүлэх, зохион байгуулах;
Банкны эрхэлж буй үйл ажиллагаанд учирч болзошгүй хууль, эрх зүйн эрсдэлээс сэргийлэх, Учирсан эрсдэлийн үр нөлөөг бууруулах чиглэлээр хууль, эрх зүйн арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллах, Хууль зүйн зөвлөгөө, эрх зүйн туслалцаа үзүүлэх, Өдөр тутмын гарч буй шийдвэр, бодлогын бичиг баримт, гадагшаа хандсан албан тоотуудад эрх зүйн дүгнэлт өгөх
Тээвэр Хөгжлийн банкны “Харилцагчийн үйлчилгээний нэгдсэн стандарт”-ыг нийт салбар, нэгж ажилтнуудад мөрдүүлэх; Банкны ХҮА, ХҮАА, Харилцааны менежерүүд, харилцагчийн үйлчилгээний төвийн операторуудад банкны харилцагчийн үйлчилгээний бодлого, стандартыг таниулан сурталчлах, сургах, тайлан мэдээ бэлтгэх; Харилцагчийн үйлчилгээтэй холбоотой бүхий л төрлийн сургалт, зөвлөгөөгөөр хангаж ажиллах; Харилцагч чанартай сайн үйлчилгээ авахад саад болж байгаа асуудал, гомдлыг илрүүлэх, бүртгэх, шийдвэрлүүлэх тал дээр хяналт тавих,
Харилцагчийн бүх төрлийн бэлэн ба бэлэн бус гүйлгээг үйлчилгээний стандартын хүрээнд чанартай гүйцэтгэх, харилцагчдад бүтээгдэхүүн үйлчилгээ, түүний хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөл, тавигдах шаардлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, сурталчлах, борлуулалт хийх зэргээр харилцагчдын сэтгэл ханамжид нийцсэн харилцагчийн үйлчилгээг үзүүлэх; Харилцагчид бүтээгдэхүүн үйлчилгээ борлуулах, төлөвлөгөөг биелүүлэх,
Банкны Бизнес уулзалтын танхимаар үйлчлүүлж буй харилцагчдад ая тухтай үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлж, өндөр зэрэглэлийн үйлчилгээ үзүүлэх; Өөрийн хариуцсан ажлын байрны бүрэн бүтэн, цэвэр цэмцгэр байдал хяналт тавих
Банкны бүтээгдэхүүн үйлчилгээний талаар харилцагчдад мэдээлэл, зөвлөгөө өгөх; Шинэ харилцагч татах, хамтран ажиллах, зөвшилцөх, тогтвортой харилцаа үүсгэх; Төлөвлөгөөг биелүүлэх, чанар бүтээмжийг нэмэгдүүлэх; Зээлийн чанартай багц бүрдүүлэх, материал судлах, олгох, зээлийн эрсдэлийг хамгийн бага түвшинд барьж ажиллах; Бусад ажлын байрны тодорхойлолтын дагуух ажил үүргүүд.
Гүйлгээний НББ-ийн ажлыг банкны НББ-ын бодлого, журамд нийцүүлэн зохион байгуулах, Харилцагчийн төлбөр тооцооны үйлчилгээг хэрэгжүүлэхэд теллерүүдийн үйл ажиллагаанд зохицуулалт хийж өдөр тутмын мэргэжлийн удирдлагаар хангах замаар үйл ажиллагаанд нь хяналт тавих, Касс үнэ бүхий зүйлийн хадгалалт хамгаалалт бүх төрлийн бэлэн болон бэлэн бус гүйлгээнд давхар хяналт тавьж эрсдэлээс урьдчилан сэргийлэх, Харилцагчид банкны бүтээгдэхүүн үйлчилгээг борлуулах, төлөвлөгөөг биелүүлэх,
Харилцагчийн бүх төрлийн бэлэн ба бэлэн бус гүйлгээг үйлчилгээний стандартын хүрээнд чанартай гүйцэтгэх, харилцагчдад бүтээгдэхүүн үйлчилгээ, түүний хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөл, тавигдах шаардлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, сурталчлах, борлуулалт хийх зэргээр харилцагчдын сэтгэл ханамжид нийцсэн харилцагчийн үйлчилгээг үзүүлэх; Харилцагчид бүтээгдэхүүн үйлчилгээ борлуулах, төлөвлөгөөг биелүүлэх,
Харилцагчийн бүх төрлийн бэлэн ба бэлэн бус гүйлгээг үйлчилгээний стандартын хүрээнд чанартай гүйцэтгэх, харилцагчдад бүтээгдэхүүн үйлчилгээ, түүний хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөл, тавигдах шаардлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, сурталчлах, борлуулалт хийх зэргээр харилцагчдын сэтгэл ханамжид нийцсэн харилцагчийн үйлчилгээг үзүүлэх;
Банкны газар, нэгжүүдтэй хамтран аливаа бизнес кэйсийн бичиг баримтыг бодит ажил хэрэг болгон төслүүдийг олон улсын төслийн удирдлагын стандарт, арга аргачлалын дагуу удирдан зохион байгуулж гүйцэтгэх; Төслийг зорилгодоо хүрч амжилттай хэрэгжүүлэхэд шаардагдах бичиг баримтуудыг боловсруулах, явцад хяналт тавих, төслийн багийн гишүүдийг удирдах, чиглүүлэх, зохион байгуулах, төслийн явцыг холбогдох хороо, газар нэгжид тайлагнах; Зах зээлийн болон дотоод орчны судалгааг хийх, дата мэдээлэл, баримт бичиг боловсруулах, үндэслэл судалгаатайгаар шинэ төслийн санал санаачлага гаргах;
Банкны нягтлан бодох бүртгэл хөтлөлт, санхүүгийн тайлагналын үйл ажиллагаанд дотоод хяналт хэрэгжүүлэх Нягтлан бодох бүртгэлийн журам, заавар, гарын авлага боловсруулах СТОУС, НББОУС, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбоотой судалгаа, хөгжүүлэлт хийх
Зорилтот зах зээлийг тодорхойлох, түүнд нийцсэн бүтээгдэхүүн, маркетингийг хэрэгжүүлэх, харилцагчдын тоо, эх үүсвэрийг нэмэгдүүлэх; Банкны зорилтот харилцагч нартай уулзалт зохион байгуулах, тэдний эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгох, найдвартай харилцагчдыг банканд татах; Банкны бусад бүтээгдэхүүн, үйлчилгээг борлуулах замаар эргэх холбоог сайжруулах, тогтвортой, үр ашигтай хамтын ажиллагааг бий болгох;
• Банкны зах зээлд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх зорилттой уялдуулан шаардлагатай судалгаа шинжилгээг бэлтгэж, шинээр төлбөрийн картын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх, үнийн бодлогыг тодорхойлж холбогдох албан тушаалтнаар батлуулах, холбогдох нэгжүүдтэй хамтран ажиллах;• Төлбөрийн картын бүтээгдэхүүн үйлчилгээний үйл ажиллагааны процессыг тодорхойлж тэдгээрийн хоорондын уялдааг сайжруулах замаар үйл ажиллагааны өртөг, эрсдлийг бууруулах арга хэмжээг авч борлуулалтыг дэмжих зорилгоор банкны орлого, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх ажиллах;• Төлбөрийн картын бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээл, хэрэглэгч, өрсөлдөгч, хөгжлийн чиг хандлагыг судлах, дүн шинжилгээ хийх, төсөл, санал боловсруулан танилцуулах, төлөвлөгөө гаргах;