100 мянган долларын цалин АНУ-ын том хотуудад өрхийн өргөн хэрэглээнд хүрэлцэхгүй байна
4 сарын 21. 20:330

Санхүүгийн тогтвортой байдлыг хангах “ид шидийн тоо буюу 6 оронтой цалин" өөрчлөгдөж байгааг судалгаагаар харуулжээ.

АНУ-ын 25 том хотод гурван хүнтэй гэр бүлд 100 мянган долларын өрхийн орлого нь өргөн хэрэглээний зардалдаа хүрэхгүй байгаа тухай Lending Tree хэмээх цахим зээлийн байгууллага саяхны судалгаандаа дурдсан байна.

Жишээ нь, Сан Хосе хотод гурван гишүүнтэй гэр бүл үндсэн зардлуудаа (орон сууц, хүүхэд асаргаа, тээвэр гэх мэт) төлсний дараа сард дунджаар 2,207 долларын алдагдалтай байна. Энэ нь дээрх хотыг АНУ-ын хамгийн өндөр амьжиргааны өртөгтэй хот болгож байна.

Тайланд тэмдэглэснээр, америкчууд санхүүгийн хувьд хангалттай түвшинд хүргэдэг гэж үздэг “ид шидийн” гэх орлогын хэмжээг дахин авч үзэх шаардлагатай болж байна. Хэрэв тайлангийн тооцоонд зээлийн эргэн төлөлт зэрэг нэмэлт зардлуудыг оруулсан бол “100 мянган доллар авч байгаа ч мөнгөгүй мэт амьдарч буй” хотуудын тоо илүү олон байх байлаа хэмээн судалгааны зохиогчид онцолжээ.

“Удаан хугацааны туршид америкчуудын хувьд 100 мянган доллар бол зорьж хүрэх ёстой, амжилттай болсон хүний түвшнийг илэрхийлдэг орлого гэж тооцогддог байв. Зарим хот, зарим хүнд бол энэ тоо одоо ч ид шидтэй мэт санагдаж магадгүй. Гэвч АНУ-ын олон том бүс нутгуудад энэ ойлголт эрс өөрчлөгджээ” гэж тайланд дурдсан байна.

АНУ-ын өрхийн дундаж орлого 2023 онд 80,610 доллар болсон нь 10 жилийн өмнөхтэй харьцуулахад (68,220 доллар) өссөн үзүүлэлт болохыг АНУ-ын Статистикийн товчооны хамгийн сүүлийн мэдээллээс харж болно.

Гэсэн ч амьдралын өртөг байнга нэмэгдэж байгаа нь орлогын өсөлтийг гүйцэхгүй байгаа тул хүмүүсийн амьжиргаанд том ачаа болж байна. Resume Now байгууллагын 1-р сарын судалгаагаар тухайн судалгаанд оролцсон ажилч эрхлэгчдийн 73 хувь нь амьдралын үндсэн хэрэгцээнээс илүү зүйлд мөнгө хүрэхгүй байгаа, харин 12 хувь нь үндсэн хэрэгцээгээ ч бүрэн хангаж чаддаггүй гэжээ.

Мөн Zety байгууллагын 2-р сард гаргасан өөр нэгэн судалгаагаар ажил эрхлэгчдийн тал нь өөрийн одоогийн цалингаар гэр бүлтэй болох эсвэл гэр бүлдээ гишүүн нэмэх боломжгүй гэж хариулсан бөгөөд 40 хувь нь тэтгэврийн хуримтлалтай болох боломжгүй гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
100 мянган долларын цалин АНУ-ын том хотуудад өрхийн өргөн хэрэглээнд хүрэлцэхгүй байна
02025-4-21 20:33
Ажилчдаа урамшуулах нь сэтгэцийн эрүүл мэндэд тустай болохыг судалгаанууд харуулж байна
02025-4-16 16:01
АНУ-д таван ажилтан тутмын нэг нь карьераа өөрөө шийдэх боломжгүй гэжээ
02025-4-15 16:08
Орлого ихсэх тусам аз жаргал улам үнэтэй болдог
02025-4-4 11:56
Муу дарга шиг харагдуулах зангануудаас хэрхэн бултах вэ?
02025-4-1 11:35
Хэрхэн харилцаагаа бүрмөсөн таслахгүй халагдах вэ?
02025-3-25 16:06
Удаан завсарлагааны дараа ажилдаа ороход дараах дөрвөн үнэнийг санаарай
02025-3-25 12:50
Ажилтнуудаа урамшуулах энгийн гурван арга
02025-3-25 11:39
"Эмэгтэйчүүд удирдлагын түвшинд эрчүүдтэй ижил хэмжээнд хүртэл 134 жил шаардлагатай байна"
02025-3-21 18:32
Ажил дээрх үл ойлголцол амжилтыг бууруулдаг
02025-3-20 19:32