Ээж болсноор мэргэжлийн карьер саардаг гэх судалгаа гарчээ.
5 сарын 12. 23:281

Ажил эрхэлдэг 1,000 гаруй ээжийн дунд явуулсан судалгаагаар, 87% нь ээж болсноос шалтгаалан тушаал дэвших зэрэг ажлын байрны боломжоо алдсан гэж хариулжээ.Мөн 90% нь ээж болоод карьерын чиглэлээ өөрчилсөн гэжээ. Энэ нь Zety-гийн “Ээжийн үүрэг ба Ажлын Нөлөөлөл” судалгаанд дурдагдсан байна.

Судалгаагаар ажлын ярилцлагын үеэр хүүхэдтэй эсэх талаар асуудаг гэж 89% нь мэдэгдсэн нь тэднийг ажилд орох үеийн ялгаварлал болон хүүхэдтэй гэх сөрөг хандлагатай тулгардагийг харуулжээ. Мөн жирэмслэн болох нь тухайн байгууллагадаа “төвөг” болж байгаа мэт хүлээн авдаг гээд, хүүхэдгүй хүмүүсээс илүү их хүчин чармайлт гаргаж, өөрийгөө нотлох шаардлагатай болдог гэжээ.

Энэхүү судалгаа нь “бүгдийг зэрэгцүүлэн авч явах боломжгүй” гэх үг одоо ч ажил хийдэг олон ээжүүдийн хувьд бодит байдал хэвээр байгааг илтгэж байна. Тэд “ээж болсноосоо хойш ажлын байрнаас ялгаварлан гадуурхагдахгүйн тулд карьерын томоохон золиос гаргасан” гэж уг судалгааны тайланд дурджээ.

“Ээж болохоосоо ч өмнө, эмэгтэйчүүд гэр бүлтэй болох тухайд хүсээгүй зөвлөгөө, карьераа золиосолно гэх анхааруулгаар бөмбөгдүүлдэг нь ээж болох болон мэргэжлийн амжилт хоёрыг зөрчилтэй гэж олон нийт үзэж буйг илтгэж байна” хэмээн уг тайланд онцолсон байна.

Судалгаанд оролцогчдын дөрвөн хүн тутмын гурав нь “карьераа илүү баттай болсон хойно хүүхэдтэй болох хэрэгтэй” гэж хэлүүлж байснаа мэдэгджээ. Мөн 82% нь “ээж болох нь карьерт муугаар нөлөөлнө” гэж хүмүүсээс сонсож байсан гэв.

Үүнтэй холбоотойгоор, судалгаанд оролцсон эмэгтэйчүүдээс 77% нь жирэмсэн болсон тухайгаа дарга, хамт олондоо хэлэхээс айж байсан, учир нь ажилдаа тогтвортой үлдэх эсэх, бусдын сөрөг хандлагад санаа зовсон байна. Харин жирэмсэн гэдгээ хэлсний дараа ердөө 58% нь ажил олгогч нь таатай хүлээж авсан гэжээ.

Судалгаанд мөн ажил хийдэг ээжүүд “ажилдаа үргэлж бэлэн байх ёстой” гэх дарамттай байдгийг харуулсан байна. Тэдний 81% нь амаржсаны дараа хүүхдээ асрах хугацаагаа багасгах эсвэл өөрчлөхийг байгууллагаас нь шаардсан хэмээн хариулсан бол, 91% нь хүүхэдгүй эмэгтэйчүүдийг байгууллага нь илүү ажилдаа анхаардаг гэж үздэг тул тэдэнд илүү давуу талтай байдаг гэжээ.

Карьерын саад бэрхшээлээс гадна, АНУ-д ажлын байран дээр хөхний сүүгээ саах орон зай, цаг байдаггүй гэх шалтгаанаар ажил хийдэг ээжүүд ялгаварлалын эсрэг гомдол гаргах нь элбэг байдаг.

Жишээлбэл, Chipotle-д ажиллаж байсан нэгэн эмэгтэйг дарга нь ажлын хуваарьт оруулаагүй шалтгаанаа “Хүүхэдгүй, нэмэлт нөхцөл шаардахгүй ажилчид илүү ажилдаа боломжтой байдаг. Энэ чинь таны ажлын боломжийг улам багасгаж байгаа юм” хэмээн хэлсэн нэгэн тохиолдол ил болжээ.

2024 онд The Harris Poll-оос гаргасан АНУ-ын эх, үрийн эрүүл мэндийн тайланд дурдсанаар, ихэнх эмэгтэйчүүд хүүхдээ төрүүлсний дараа мартагдсан мэт санагддаг гэж хариулжээ. Мөн жирэмслэлт болон төрсний дараа эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүй байх хамгийн гол шалтгаан нь ажлаасаа чөлөө авах болон хүүхдээ харуулах хүн олж чадахгүй байх явдал байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
DR MAXWELL
105.115.1.148
   /
5 сарын 19. 7:01

Та бөөр худалдаж авмаар байна уу эсвэл бөөрөө зармаар байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрөө мөнгөөр ​​зарах боломж хайж байгаа бөгөөд юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид танд 500,000 ам. доллар, таны бөөрний амь нас, эрүүл мэндийн даатгалыг багтаасан сайн мөнгө санал болгоно. Намайг MOUNT ALVERNIA HOSPITAL-д олон улсын мэдрэлийн эмчийн зөвлөх эмч MAXWELL гэдэг. Манай эмнэлэг нь Бөөр болон бусад мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд бид амьд донороос бөөрийг худалдан авах, шилжүүлэн суулгах ажлыг гүйцэтгэдэг. Бид Сингапур, Турк, АНУ, Малайз, Энэтхэг, Германд байрладаг.

Хэрэв та бөөр зарах, худалдан авах сонирхолтой бол бидэнтэй холбоо барина уу:

Имэйл: contact@mountalverniahospitals.com
Whats-app дугаар: +447463920079



Хүндэтгэсэн,
DR MAXWELL .P.
Олон улсын эмнэлгийн зөвлөх.PHDLL.CDC.

Онцлох мэдээ
Ээж болсноор мэргэжлийн карьер саардаг гэх судалгаа гарчээ.
12025-5-12 23:28
Компаниуд ур чадвараас илүү “сэтгэгдэлд” үндэслэн ажилд авдаг нь тогтоогджээ
02025-5-1 23:07
Мэдээлэл технологийн салбарт AI-р орлуулах боломжтой ажилчдыг цомхотгоход ойрхон ирээд буйг онцоллоо  
02025-4-25 22:23
Ажлын гараагаа эхэлж буй ажилтнуудад тулгардаг ажлын байрны 5 сорилт
02025-4-24 21:39
Мичиган муж эрэгтэйчүүдэд их сургууль болон мэргэжлийн сургалтын хүртээмжийг нэмэгдүүлж байна
02025-4-23 15:10
100 мянган долларын цалин АНУ-ын том хотуудад өрхийн өргөн хэрэглээнд хүрэлцэхгүй байна
02025-4-21 20:33
Ажилчдаа урамшуулах нь сэтгэцийн эрүүл мэндэд тустай болохыг судалгаанууд харуулж байна
02025-4-16 16:01
АНУ-д таван ажилтан тутмын нэг нь карьераа өөрөө шийдэх боломжгүй гэжээ
02025-4-15 16:08
Орлого ихсэх тусам аз жаргал улам үнэтэй болдог
02025-4-4 11:56
Муу дарга шиг харагдуулах зангануудаас хэрхэн бултах вэ?
02025-4-1 11:35