ХӨТӨЛБӨРИЙН АХЛАХ БАГШ (ЖИРЭМСНИЙ ЧӨЛӨӨТЭЙ ХҮНИЙ О
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Хөтөлбөрийн багт сургалтын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэхэд туслах;
- Хөтөлбөрийн чанарыг сайжруулж, үнэлэх чиглэлээр OneSky-н хөтөлбөрийн багтай хамтран ажиллах;
- Сургалтын хэрэгцээг тодорхойлж, зохих сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулах;
- Гэр бүлийн сургалт хариуцсан захирлын удирдлаган дор ажиллаж, сургагч багш нарт мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх үйл ажиллагаа, заавар өгч, ажил үүргээ гүйцэтгэвэл зохих ур чадвар, мэдлэгийг эзэмшүүлэх;
- Сургагч багш нарыг чадавхжуулах, чиглүүлэх;
- Эцэг эх, асран хамгаалагчид, хамтран ажилладаг байгууллагын ажилтнуудад 0-6 насны хүүхдийн цогц хөгжил, хариу үйлдэлт асаргаа, эрт суралцах боломжийг олгох талаар биечлэн сургалт зохион байгуулах;
- Бага насны хүүхдийн насны онцлогт тохирсон үйл ажиллагааны талаар эцэг эх, асран хамгаалагчидтай ойлгомжтой, үр дүнтэй мэдээлэл өгч харилцах;
- Гэр бүлийн төвийн өдөр тутмын тогтмол үйл ажиллагаанд оролцох
- Хүүхдийн хөгжил болон бага насны хүүхдийн боловсролын талаарх сүүлийн үеийн мэдлэг, шилдэг туршлагыг байнга судалж, бусадтайгаа хуваалцаж байх.
- Олон нийтийн өдрүүд болон бусад хөтөлбөрийн арга хэмжээний үеэр хүүхэд, гэр бүлийг идэвхтэй оролцуулахын тулд OneSky-ийн холбогдох ажилтнуудтай хамтран ажиллах;
- Хөтөлбөр өөрчлөгдөх тутам үүсэх бусад үүрэг, хариуцлага;
Ажлын байранд тавигдах шаардлага
- Сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр бакалаврын зэрэгтэй байх;
- Бага насны хүүхэд, эцэг эхтэй таваас доошгүй жил ажилласан, эсвэл хүүхэд асрах газарт ажиллаж байсан туршлагатай;
- Хүүхэд хамгаалал, хүүхдийн халамжийн үйлчилгээний талаарх Монгол Улсын хууль тогтоомжийн мэдлэгтэй байх;
- Насанд хүрэгчид болон эцэг эхчүүдэд зориулсан сургалт зохион байгуулж байсан туршлагатай байх;
- Бусад багш, сургагч багш нарт зөвлөгөө өгч байсан туршлагатай байх;
- Бага насны хүүхдийг асран хүмүүжүүлэх шилдэг туршлагыг сайн мэддэг байх;
- Харилцааны өндөр ур чадвартай;
- Цахим платформ дээр ажиллаж байсан туршлагатай байх;
- Өдөр тутмын ажил үүрэгтээ өөрийн мэдлэг ур чадвараа ашиглах чадвартай байх.
- Тасралтгүй суралцах хүсэл эрмэлзэлтэй байх.
- Бусдыг хүндэлдэг, энэрэнгүй, ойлгож харьцдаг байх;
- Бие даасан, нээлттэй, санаачлагатай, тууштай, багаар ажиллах чадвартай, практикт эерэг хандлагатай байх;
- Компьютерийн мэдлэг, ялангуяа MS Office программыг эзэмшсэн байх. Android төхөөрөмж дээр практик мэдлэгтэй бол давуу тал болно;
- Бага насны хүүхдийн амьдралыг сайжруулахын төлөө тууштай ажиллах;
- Мягмараас Бямба гараг хүртэл бүтэн цагаар ажиллах боломжтой байх;
Нэмэлт мэдээлэл
Англи хэлний зохих мэдлэгтэй бол давуу тал болно.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
СалбарБоловсрол, шинжлэх ухаан
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.