Өрөмдлөг, тэсэлгээний мастерын удирдлага дор аюулгүй ажиллагааг ханган тэслэгдэх блокийн цооног цэнэглэлтийн дараах хайргаар түгжих ажлыг бие даан хийх ба өөрийн хариуцсан техникийн бэлэн байдлыг ханган ажиллах, талбайн цооног цэнэглэлтийн ажилд оролцох
1. Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй
2. С ангилал дээрээ мэргэшсэн жолооны үнэмлэхтэй байх
3. Аюултай ачаа болон овор ихтэй, урт, хүнд ачаа тээвэр хийх мэргэшсэн эрхтэй байх
4. Уул уурхайн салбар тэр дундаа Өрөмдлөг тэсэлгээний салбарт ажиллаж байсан бол давуу талтай
5. Мэргэжлээрээ 3 ба түүнээс дээш жил жолоо барьсан туршлагатай
6. Жолоодлогын өндөр ур чадвартай
7. Техник сэтгэлгээ сайтай, техникийн засвар үйлчилгээ хийх мэдлэг, ур чадвартай
8. Өөриймсөг, ёс зүйтэй, хариуцлагатай, харилцааны ур чадвартай
Манай компани нь өрөмдлөг, тэсэлгээний мэргэжлийн цогц ажил, үйлчилгээг үзүүлж, тэсэлгээнд ашигладаг бүх төрлийн тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг дотооддоо үйлдвэрлэн хэрэглэгчдэдээ хүргэдэг 100% үндэсний хөрөнгө оруулалттай инженерчлэлийн компани юм. Үйл ажиллагаа өргөжин тэлж байгаатай холбогдуулан дараах ажлын байранд та бүхнийг урьж байна. Бид танд дараах боломжуудыг санал болгож байна.
1. Томилолтын мөнгө
2. Хувийн эрүүл мэндийн даатгал
3. Гүйцэтгэлээс хамаарсан сар бүрийн нэмэлт урамшуулал
4. Хийснээрх цалин олгоно
5. Бусад дэмжлэг, хангамж
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.