Сүлжээ рестораны ажилтан
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Мацуяа сүлжээ рестораны ажилтны үндсэн үүрэг:
- Үйлчлүүлэгчдэд найрсаг, хурдан шуурхай үйлчилгээ үзүүлэх
- Захиалга авах, хоол хүнсийг зөв цагт гаргах, хүргэх
- Касс дээр ажиллах, төлбөр тооцоо хийх
- Танилцуулга, хоолны цэсийн талаар мэдээлэл өгөх
- Рестораны цэвэр цэмцгэр байдлыг хангаж ажиллах
- Гал тогоо болон үйлчилгээний хэсгийн хоорондын уялдаа холбоог хангах
- Компанийн стандарт, дүрэм журмыг мөрдөж ажиллах
- Үйлчлүүлэгчдийн санал хүсэлт, гомдлыг анхааралтай сонсож, шаардлагатай тохиолдолд менежерт мэдэгдэх
Ажлын байранд тавигдах шаардлага
- 21 болон түүнээс дээш настай байх
- Үйлчилгээний салбарт ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
- Харилцааны соёлтой, хурдан шаламгай
- Багаар ажиллах чадвартай
- Ажлын ачаалал даах чадвартай
- Цэвэрч нямбай, хариуцлагатай
- Уян хатан цагаар ажиллах боломжтой (өглөө, оройн ээлж, амралтын өдрүүдээр)
Нэмэлт мэдээлэл
Ажлын байр: Мацуяа сүлжээний гэрт ойр салбарууд:
-
Салбар 1: ЧД 1-р хороо, 2-р 40 мянгат 40-р байр 1 тоот /Занабазрын музейн чанх урд/
Салбар 2: ХУД 17-р хороо, Их монголын гудамж, Ривер Плаза 512А байр
Салбар 3: БГД 2-р хороо, 47-р байр 1 тоот, /Гранд Плаза зүүн талд/
Ажлын цаг: Ээлжээр (Өглөө, орой)
- 1-р ээлж: 09:00 - 17:00
- 2-р ээлж: 17:00 - 00:00
Цалин:
Салбар бүрийн нөхцөлөөс хамаарна (үндсэн + урамшуулал)
Бусад
БайршилУлаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
СалбарРесторан, хоол үйлдвэрлэл
ТүвшинАжилтан
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.