Цахилгаан дамжуулах болон түгээх шугам (ЦДАШ, ЦДИШ)-ын бүтэц, ажиллагаа, стандартын талаар мэдлэгтэй
Газардуулгын системийн шийдэл боловсруулах, богино залгаа болон хүчдэлийн түвшний тооцоолол хийх чадвартай
AutoCAD болон Revit програм дээр цахилгаан байгууламжийн зураг төсөл боловсруулах чадвартай
Эрчим хүчний системийн төлөвлөлт, тооцоолол, зураг төслийн уялдаа холбоог ойлгодог
Төслийн баримт бичиг боловсруулах, техникийн тодорхойлолт, тайлан бичих чадвартай
Сэргээгдэх эрчим хүчний (нарны, салхины гэх мэт) системийн зураг төсөл боловсруулах болон холбогдох техникийн тооцоо хийх туршлагатай бол давуу тал болно
Манай компани нь олон улсын ISO 9001:2015, ISO 14001:2015, ISO 45001:2015 стандартуудын гэрчилгээтэй бөгөөд үйл ажиллагаандаа эдгээр стандарт мөрдөн ажилладаг. Бид мэдээллийн технологийн дэвшилтэт системүүдийг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлж, ажлын бүтээмжийг нэмэгдүүлж байна. Залуу, эрч хүчтэй хамт олон бүрдсэн бөгөөд ажиллах таатай орчин, орчин үеийн тав тухтай оффис-оор хангагдсан болно.
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.