Халаалт, агаар сэлгэлтийн зургийн инженер
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Халаалт, агаар сэлгэлтийн системийн зураг төсөл боловсруулах
- Системийн хүчин чадлыг тооцоолох, шаардлагатай тоног төхөөрөмжийг сонгох
- Барилгын зурагтай нийцүүлэн халаалт, агаар сэлгэлтийн системийн схемийг боловсруулах
- Төслийн хэрэгцээнд үндэслэн технологийн шийдлүүдийг санал болгох
- Халаалт, агаар сэлгэлтийн системийн угсралт, засвар үйлчилгээний ажилд хяналт тавих
- Системийн ажиллагааг шалгах, туршилт хийх, зохиогчийн хяналт тавих
- Техникийн баримт бичиг, тайланг бэлтгэх
- Төслийн багийн гишүүдтэй хамтран ажиллах
Ажлын байранд тавигдах шаардлага
- ХАС-н зураг төслийн инженер бусад ижил төстэй мэргэжлээр бакалавр түүнээс дээш зэрэгтэй
- Халаалт, агаар сэлгэлтийн системийн зураг төсөл боловсруулах туршлагатай
- AutoCAD, Revit зэрэг програмуудыг ашиглах чадвар
- Системийн ажиллагаа, стандартын талаар мэдлэгтэй байх
- Техникийн баримт бичиг боловсруулах чадвартай
- Багийн хамтын ажиллагаа, харилцааны чадвартай
- Багаар болон бие даан ажиллах чадвартай
- Англи хэлний мэдлэгтэй байх нь давуу тал болно
Нэмэлт мэдээлэл
Өөрийг сорьж, сурч хөгжих хүсэл эрмэлзэлтэй таныг эвсэг найрсаг хамт олон карьерын өргөн боломж хүлээж байна.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарБарилга, үл хөдлөх хөрөнгө
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.