Төв банк, Зээлийн эрсдэлийн газарт Хөдөө аж ахуйн эрсдэлийн шинжээч
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Хөдөө аж ахуйн салбарын зээл хүсэгчийн санхүүгийн болон салбарын эрсдэлийг үнэлэх, болзошгүй эрсдэлийг тодорхойлох, тооцох, мэргэжлийн дүгнэлт гаргах, хөдөө аж ахуйн зээлийн багцын чанарыг хянах, эрсдэлийг бууруулах арга хэмжээ боловсруулах, хэрэгжүүлэхэд чиглэгдэнэ.
Ажлын байранд тавигдах шаардлага
Үндсэн шалгуур
- Бакалавр ба түүнтэй адилтгах эсхүл түүнээс дээш зэрэгтэй. Хөдөө аж ахуй (агрономи, эрчимжсэн мал аж ахуй), эдийн засаг зэрэг ижил төстэй мэргэжлийн чиглэлээр боловсрол эзэмшсэн байх;
- 3 ба түүнээс дээш жил хөдөө аж ахуйн чиглэл, судалгааны ажлаар ажилласан туршлагатай байх;
- Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш түвшний мэдлэгтэй;
- Компьютерын хэрэглээний программ дээр ажиллах чадвартай;
Нэмэлт шалгуур:
- Хөдөө аж ахуйн салбар, нийлүүлэлтийн сүлжээ, кластер бүтэц, зах зээлийн орчны талаарх өргөн мэдлэгтэй;
- Эрсдэлийн үнэлгээ, анализ дүгнэлт хийх, баримт бичиг боловсруулах, илтгэх өндөр чадвартай;
- Бие даасан бусдын нөлөөнд автахгүй шийдвэр гаргах чадвартай;
- FAO, IFAD, World Bank зэрэг байгууллагын хөдөө аж ахуйн санхүүжилтийн чиглэлийн сургалтад хамрагдсан бол давуу тал болно;
Зан төлөвийн шалгуур:
- Хувийн зохион байгуулалт сайтай, нягт нямбай, бие даан суралцах чадвартай;
- Багаар болон бие даан ажиллах, удирдан зохион байгуулах чадвартай;
- Ажлын ачаалал даах чадвартай болон цагийн менежмент сайтай;
- Банкны үнэт зүйлс, бодлогод нийцэж, үнэнч шударга, ёс суртахуун болон ёс зүйн хэм хэмжээг сахиж ажиллах чадвартай;
- Үнэнч шударга, хариуцлагатай, идэвх санаачлагатай;
Нэмэлт мэдээлэл
Монгол улсын салбартаа тэргүүлэгч, цахимжсан, дэвшилтэт технологи бүхий Банканд ажиллахыг сонирхсон ажил горилогч Та ХААН Банкны веб хуудсаар ЭНД ДАРЖ зангиа хуудсаар ЭНД ДАРЖ өөрийн анкетаа бөглөх ба нэмэлтээр jobs@khanbank.com имэйл хаягаар өөрийн CV болон Cover letter-ийг илгээж болох юм.
Анкет хүлээн авах сүүлийн хугацаа: 2025.04.25-ны өдрийг дуустал;
Хариу өгөх: Анкетны сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогч нарт анкет дээр бөглөсөн баталгаат утасны дугаар руу 75552211 дугаараас мессежээр холбоо барьж, дараагийн шатанд урих тул та гар утсаа нээлттэй байлгана уу.
Ажилтны харилцааны газар
Бусад
БайршилУлаанбаатар хот
СалбарХАА, Байгаль экологи
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.