Агуулахын нярав
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Бараа материал орлого зарлага хөдөлгөөнийг тухай бүр анхан шатны баримт болон холбогдох дүрэм журмын дагуу үнэн зөв бүртгэх, хүлээн авах, олгох, тайлан мэдээг тогтоосон хугацаанд тооцооны нягтлан бодогчид хянуулж, тайлагнах;
- Өөрийн ажил байртай холбоотой дүрэм журмыг шинэчлэн сайжруулах, санхүүгийн албанаас боловсруулсан дүрэм журамд санал оруулах;
- Гаалийн түр болон баталгаат агуулахад тогтоосон журмын дагуу бараа хүлээн авах, олгох;
- Хариуцсан агуулахын тооллогын бэлтгэл ажлыг бүрэн хангаж ажиллах;
- Ачаа бараа хадгалж байгаа хэсэгт ачаа алдагдах, гэмтэх, муудах, хугацаа хэтэрсэн зэрэгт хяналт тавьж, удирдлагадаа тухай бүр мэдэгдэх;
- Хадгалагдаж байгаа ачаа, бараа бүтээгдэхүүний баримт бичиг, хаяг шошгыг бүрэн бүтэн байлгах, хариуцсан зүйлийг хулгайд алдах, гэмтэх норохоос сэргийлэх;
- Агуулахын бараа материалын дутагдал гарсан тохиолдолд гэм буруутай этгээдээр цаг тухай бүр хохирлыг барагдуулж агуулахын тоо бүртгэлийг хэвийн горимд оруулах;
Ажлын байранд тавигдах шаардлага
- НББ хууль тогтоомж, журам заавар, холбогдох хууль тогтоомж мэддэг байх;
- Хэрэглээний программ дээр ажиллах чадвартай байх;
- Гаалийн тухай хууль дүрмийн мэдлэгтэй байх;
- Багаар ажиллах чадвартай байх;
- Хувийн зохион байгуулалт сайтай байх;
- Эмх цэгцтэй, нямбай байх;
Нэмэлт мэдээлэл
- Ажилчдад зориулсан олон нийтийн үйл ажиллагаа/Спорт наадам, Зуны зугаалга, Beer day, Өглөөний уулзалт, Hiking, New year party гэх мэт/
-
Өглөө, Өдрийн хоолтой
-
Цалин хангамж цаг хугацаандаа буудаг.
- Халуун дулаан уур амьсгалтай, Шилдэг залуу хамт олонд нэгдэх боломжтой юм.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинАжилтан
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.