Одоогоор мэдэгдэл алга байна

Бат Солюшн Партнерс ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

МАРКЕТИНГИЙН МЭРГЭЖИЛТЭН | ТӨСЛИЙН МАРКЕТЕР

2,100,000 - 2,500,000 ₮
CV илгээх

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Креатив салбарт ажиллах чин хүсэлтэй, олон салбарын сонирхолтой төслүүдээс шинэ туршлага хуримтлуулж, Мэргэшсэн маркетерийн аяллаа эхлүүлэхийг хүсвэл BSP компанид нэгдээрэй.

 

ТӨСЛИЙН МАРКЕТЕР буюу Маркетингийн Мэргэжилтэн нь

  1. Стратегийн маркетинг чиглэлийн төслүүдийг төлөвлөх, мэргэжлийн түвшинд хугацаанд нь хийж гүйцэтгэх, төслийн танилцуулгыг боловсруулах, нэгтгэх, төслийг хүлээлгэн өгөх зэрэг ажлыг хамтран гүйцэтгэх буюу Төслийн багийн гишүүнээр Төслийн удирдагчтай баг болж ажиллах;
  2. Харилцагч компаниудтай үр дүнтэй харилцааг үүсгэх, хадгалах, төслийн уулзалтуудыг амжилттай хамтран зохион байгуулах;
  3. Төсөлтэй холбоотой кэйс судалгаа, чанарын судалгааг хамтран гүйцэтгэх;

Ажлын байранд тавигдах шаардлага

 

Шалгуур үзүүлэлт & Ур чадвар:

    1. Креатив салбарт ажиллах хүсэл эрмэлзэлтэй;
    2. Бизнесийн удирдлага, Маркетингийн удирдлагын бакалавр зэрэгтэй;
    3. Маркетинг, Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, Бизнес хөгжлийн чиглэлээр 1 ЖИЛ ажилласан туршлагатай;
    4. Томоохон групп компанид ажиллаж корпорэйт соёлд суралцсан бол давуу тал болно; 
    5. Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй. (CERF B2 болон дүйцэхүйц);
    6. MS PowerPoint, Excel, Word программ дээр ажиллах чадвар сайн эзэмшсэн;
    7. Баримт бичиг боловсруулах, мэдээ баримтад дүн шинжилгээ хийх ур чадвартай;
    8. Шинэ санаа, шинэ шийдэл хөгжүүлэх & танилцуулах, илтгэх ур чадвар өндөр;
    9. Бизнесийн үйл ажиллагаа, зах зээлийн ерөнхий чиг хандлагын талаар бүрэн ойлголттой;

 

BSP компанийн эрхэмлэдэг зан чанар:

    • Бүтээлч, сониуч, өсч хөгжих тэмүүлэлтэй;
    • Багийн сайн гишүүн байж чаддаг;
    • Cанал, шүүмж сонсох нээлттэй зан төлөвтэй;
    • Зорилгынхоо төлөө тууштай зүтгэдэг;
    • Хариуцлагатай, ёс зүйтэй, нууцлалыг чандлан хадгалдаг;
    • Ажил-амьдралын тэнцвэрт байдлыг өөрийн санаачлагаар зохицуулдаг, хувийн зохион байгуулалт сайн;

Нэмэлт мэдээлэл

 

Танд ирэх нэмэлт боломжууд:

    • Олон салбарын сонирхолтой төслүүдэд өөрийгөө сорих, шинэ туршлага хуримтлуулах замаар брэндинг чиглэлд илүү мэргэших мөн хүрээлэл нэтворкоо тэлэх боломж
    • Уян хатан ажлын цаг (07:00-10:00---16:00-19:00; +Remote working өдрүүд)
    • Үндсэн цалингаас гадна хариуцсан төсөл бүрээс тооцож олгох Төслийн бонус, ажилтны тухайн жилийн гүйцэтгэлийг дүгнэн олгох Жилийн бонус цалин зэрэг нэмэлт урамшууллууд
    • Мэргэжлийн болоод хувь хүний сургалт, хөгжлийн бодит дэмжлэгүүд

 

"Бат Солюшн Партнерс" (BSP | Bat Solution Partners) компани нь 10+ жилийн туршлагатай, маркетинг & брэнд стратеги, визуал стратеги, олон нийттэй харилцах стратеги болон бүтээгдэхүүн хөгжүүлэлт чиглэлээр стратегийн маркетингийн төслүүд хэрэгжүүлдэг мэргэжлийн агентлаг юм. 

Zangia Academy-ийн дараах сургалтуудад хамрагдаж сертификат авсан бол давуу тал болно.

  • Excel программын ахисан шат
  • Microsoft PowerPoint | Ахисан шат
  • Microsoft Word | Дунд шат
  • Upper-intermediate | Ахисан дунд шат
  • Монгол хэлний найруулга зүй

Бусад

БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарМаркетинг, PR, Менежмент
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн

Холбоо барих

Утас77150231

Зар нийтэлсэн огноо

2025-04-14 14:02

Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Энэ салбарын бусад зарууд

МАРКЕТИНГИЙН МЕНЕЖЕРКАРЬЕР МАСТЕР ХХК
2025-04-16
Борлуулалт маркетингийн менежер /Косметикс/НОМИН Трейдинг
2025-04-21
Маркетингийн менежерНью виндөү ХХК
2025-04-07
Маркетингийн менежер,Сошиал медиа маркетингДИНО Шүдний эмнэлэг
2025-04-22
Маркетингийн менежер /Нью прогресс групп/Ньюпрогресс Групп ХХК
2025-04-18
БИЗНЕС ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ МЕНЕЖЕР /MONPAY/Мобиком корпораци ХХК
2025-04-22
БИЗНЕС ХӨГЖЛИЙН МЕНЕЖЕР"Степпелинк Холдинг" ХХК
2025-04-09
Маркетингийн мэргэжилтэнЮнайтэд Аллианс ХХК
2025-04-14
Маркетингийн мэргэжилтэнДжей Ти Ай Казахстан ХХН-н Төл.газар
2025-04-15
Маркетингийн ахлах менежерЖем Интернэшнл ХХК
2025-04-22
МАРКЕТИНГИЙН МЕНЕЖЕРНаран Бьюти Уорлд ХХК
2025-04-15
эвэнт менежер- төслийн маркетерЭм Эн Эйжинси
2025-04-14
МАРКЕТИНГИЙН МЕНЕЖЕР B2BКоллПро ХХК
2025-04-16
Сошиол болон маркетинг менежир авнаХаан Сорчлох Органик Хүнс
2025-04-10
МАРКЕТИНГИЙН МЭРГЭЖИЛТЭН /Монгол контент/Мобиком корпораци ХХК
2025-04-22
БИЗНЕС ХӨГЖЛИЙН МЕНЕЖЕРТэсо Групп
2025-04-07
Маркетингийн менежерТотал маркетинг эйжэнси ХХК
2025-04-18
График дизайнерГрэйтивити
2025-04-12
Трейд маркетер"АПУ" Хувьцаат компани
2025-04-08
Видео ДизайнерДашваанжил ХХК
2025-04-09

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.