ББСБ-д гүйцэтгэх захирал ажилд авна.
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- ББСБ-н зээлийн бодлогын хүрээнд салбарын бизнес төлөвлөгөөний зорилтыг хангах, зээлийн борлуулалтыг өсгөх замаар багцын тогтвортой өсөлтийг ханган, эрсдэлийг боломжит бага түвшинд барьж, ашигт ажиллагааг нэмэгдүүлэн, зах зээлд эзлэх байр суурийг өргөжүүлж бэхжүүлэх
- Байгууллагын тайлан мэдээг боловсруулах, шинжлэх, дүгнэх, тайлагнах
- ТУЗ-ийн шийдвэрүүдийг хэрэгжүүлж, өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих
- Санхүүгийн төлөвлөлт, тайлагнал, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтыг удирдах
- Бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, өрсөлдөх чадварыг сайжруулах
- Ажилтнуудын удирдлага, хүний нөөцийн бодлого хэрэгжүүлэх
- Харилцагчид, хөрөнгө оруулагчид, зохицуулагч байгууллагуудтай харилцах, төлөөлөх
- Эерэг байгууллагын соёлыг төлөвшүүлэх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Бизнесийн удирдлага, банк, санхүү эдийн засагч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Банк, санхүүгийн салбарт 5 жил, зээлийн үйл ажиллагааны чиглэлээр 2-оос дээш жил ажилласан туршлагатай
- Банк болон банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны талаар өргөн мэдлэгтэй
- Стратеги боловсруулах, хэрэгжүүлэх чадвартай
- Шийдвэр гаргах, баг удирдах өндөр чадвартай
- Хариуцлагатай, ёс зүйтэй, санаачлагатай, бүтээлч
- Компьютерийн хэрэглээний болон санхүүгийн программ хангамжууд дээр ажиллах чадвартай
Нэмэлт мэдээлэл
Дараах нэмэлт нөхцөл, боломжийг таньд санал болгож байна.
- Тодорхой үр дүнд суурилсан өрсөлдөхүйц цалин, урамшууллын систем
- Манлайлах боломж бүхий ажлын орчин
- Эрч хүч, ур чадвар, ёс зүй өндөртэй баг хамт олон
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинГүйцэтгэх удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.