Төслийн менежер
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Төслийн үйл ажиллагааг төлөвлөх, ажлын гүйцэтгэлийг хангаж хэрэгжүүлэх, төлөвлөгөөт зорилтыг биелүүлэхэд чиг үүргээр хангаж ажиллах,
- Төслийн үйл ажиллагаатай холбоотой бодлого журам боловсруулах, байгууллагуудтай гэрээ хийх, гүйцэтгэлд хяналт тавих,
- Багийг өндөр бүтээмжтэй ажиллуулах, удирдлагаар хангах, зохион байгуулах, хяналт тавьж ажиллах, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлж ажиллах, гарсан асуудлыг шуурхай шийдвэрлэж ажиллах,
- Дээд удирдлагыг шуурхай мэдээллээр хангах, ажлын гүйцэтгэлийг тайлагнаж ажиллах
- Шийдвэр гаргах, түргэн шуурхай зохицуулалт хийж ажиллах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Аялал жуучлал, зочид буудлын менежмент, төслийн менежмент, хоол үйлдвэрлэл чиглэлээр их дээд сургууль төгссөн
- Төслийн менежер болон ресортын үйл ажиллагааг удирдах чиглэлээр 3 болон түүнээс дээш жил ажилласан, ажлын туршлагатай,
- Төслийн менежмент, зохион байгуулах, шийдвэр гаргах, манлайлах ур чадвартай байх
- Төсвийн мэдлэгтэй гэрээ хэлцэл хийх, харилцааны өндөр чадвартай байх
- Үнэнч шударга, нямбай, ажил үүргээ цаг хугацаанд гүйцэтгэдэг байх
- Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх
- Шаардлагатай үед орон нутагт ажиллах боломжтой байх
- Хэрэглээний программ дээр ажиллах чадвар сайтай байх
Нэмэлт мэдээлэл
Эхний үед Улаанбаатар оффист ажиллана. Томилолтоор хөдөө орон нутагт цөөн хоногоор ажиллана. Хөвсгөл аймагт шинээр ашиглалтанд орох өндөр зэрэглэлийн ресортын үйл ажиллагааг нээгдмэгц ростероор байрлаж ажиллах боломжтой байх.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарАялал жуулчлал, зочид буудал
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.