АВТО МЕХАНИКЧ
Гүйцэтгэх үндсэн үүрэг
-
- Компаний нийт авто тээврийн хэрэгслийн өдөр тутмын, сарын, улирлын, жилийн давтамжит үзлэг, техник үйлчилгээг тухайн авто тээврийн хэрэгслийн гүйлт, ачаалал, ашиглалт зэргээс хамааруулан үйл ажиллагааны менежерийн хамт төлөвлөх, албаны даргаар хянуулах
- Төлөвлөсөн үзлэг, техник үйлчилгээ, засварыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх, гүйцэтгэлийг “Техник ашиглалтын паспорт”, “Үзлэг үйлчилгээ, засварын бүртгэл” -д тогтмол бүртгэх, шууд удирдлагаар хянуулах
- Техник үйлчилгээ, засварт шаардлагатай сэлбэг хэрэгсэл, тослох материалын
нөөцийг сар бүр төлөвлөх, зарцуулалтыг “Сэлбэгийн бүртгэл”-д бүртгэх, байнгын
нөөц бүрдүүлэх, гэнэтийн, урьдчилан захиалгагүй худалдан авалт хийхгүй байх
- Тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдалд байнгын хяналт тавих,
“Тээврийн хэрэгслийн шалгах хуудас”-т бүртгэх
- Гэнэтийн эвдрэл, саатлыг шуурхай, чанартай засварлах, гүйцэтгэлийг
бүртгэх, шууд удирдлагаар хянуулах
- Тээврийн хэрэгслийн зүй зохистой ашиглалтанд хяналт тавих, жолоочид сургалт
зөвлөгөө өгөх, шаардлага тавих
- Гараашийн болон засварын өрөөний эмх цэгц, ариун цэврийг сахих, тээврийн
хэрэгслүүдийг зогсоолд эмх цэгцтэй хуваарилан зогсоох
Ажлын байранд тавигдах шаардлага
- Автомеханик мэргэжлээр сурч төгссөн байх
- Автомашины механик болон цахилгаан системийн талаар онолын мэдлэгтэй байх
- Засвар үйлчилгээ хийх туршлагатай байх
- Ажлын ачаалал даах чадвартай байх
- Багаар ажиллах чадвартай байх
- Сэрэмжтэй, анхааралтай байх
- Комьютерийн үндсэн мэдлэгтэй байх
- Ажлын цагийн хуваарийг дагах чадвартай байх
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
СалбарАвтомашин, авто засвар үйлчилгээ
ТүвшинАжилтан
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.