Судалдаа хөгжүүлэлтийн мэргэжилтэн-/Хувийн банк/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Хувийн банкны харилцагчдын мэдээллийн дата баазыг хөгжүүлэн баяжуулах;
- Хувийн банкны харилцагчдад чиглэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний санал боловсруулах, гадаад, дотоодын банкны бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой мэдээ, мэдээллийг холбогдох эх үүсвэрээс тогтмол цуглуулах, түүнд тулгуурлан харилцагч татах стратеги боловсруулах, санал гаргах.
- Дотоодын хувийн банкны боломжит харилцагчдын мэдээллийн сан үүсгэх, түүнд тулгуурлан харилцагч татах стратеги боловсруулах;
- Банкны холбогдох газар, нэгж болон хамтын ажиллагаатай бусад байгууллага, дотооддоо ашиглах програм хангамжаас цаг тухай бүр бүрэн дүүрэн, үнэн зөв дата мэдээлэл авч байх тогтолцоо бүрдүүлэх;
- Хувийн банкны харилцагчдын хөрөнгийн үр ашигтай байдалд хяналт тавих, тайлагнах, үр ашгийг сайжруулах чиглэлээр стратеги, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний санал боловсруулах;
- Банк, санхүү, хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн, үйлчилгээ, хувьцаа, бонд, үүсмэл үнэт цаас, бүтэцлэгдсэн бүтээгдэхүүн болон бусад хэрэгслийн талаар харилцагчид зориулсан мэдлэг, мэдээлэл олгох материал бэлтгэх, харилцагчид танилцуулах;
- Хувийн банкны газар болон Судалгаа хөгжүүлэлтийн хэлтсийн стратеги, авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлын гүйцэтгэлд туслалцаа үзүүлэх зорилгоор мэдээллийн сан бүрдүүлэх, тайлан бэлтгэхтэй холбоотой судалгаа, дүн шинжилгээ хийх;
- Хамтран ажиллаж буй гадаадын хувийн банкны бүтээгдэхүүн, үйлчилгээний онцлог шинж чанар, үнэ өртгийн талаар нэгдсэн мэдээллийн бааз бүрдүүлэх, харилцагчдад энэ талаар мэдээлэл өгөх;
- Хувийн банкны газар болон бусад хэлтсийн стратеги, авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлын гүйцэтгэлд туслалцаа үзүүлэх зорилгоор мэдээллийн сан, зохих тайлан бэлтгэхтэй холбоотой судалгаа, дүн шинжилгээ хийх;
- Шаардлагатай нөхцөлд банкны бусад газар, хэлтэс болон гадаад, дотоодын хамтран ажиллагч байгууллагтай ажиллах;
- Харилцагчийн хүсэлтийн дагуу харилцагчийн хадгаламж, хөрөнгө оруулалтын өгөөжийн тооцоолол, тайланг тухай бүр үнэн зөв гаргаж өгөх;
- Судалгаа хөгжүүлэлтийн хэлтсийн ажилтнууд болон Хувийн банкны бусад газар, нэгжүүдийн ажиллагсдад мэргэжлийн зөвлөгөө өгөх, тайлан гаргах, дэмжлэг үзүүлэх;
- Судалгаа хөгжүүлэлтийн хэлтсийн үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, түүний хяналтанд дэмжлэг үзүүлэх.
Ажлын байранд тавигдах шаардлага
Банк санхүү, Эдийн засаг, Бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
Мэргэжлийн чиглэлээр хүлээн зөвшөөрөгдсан сертификат (CFA шалгалт өгж байсан бол давуу тал болно)
Туршлага: Банк, санхүүгийн салбарт 1 жилээс дээш ажилласан байх;
Ур чадвар: - Шинэ санаа гаргах;
- Хариуцлага хүлээх чадвар;
- Баримт бичиг боловсруулах;
- Судалгаа шинжилгээ хийх;
- Бусдад зааж сургах;
- Багаар ажиллах чадвар;
- Харилцааны чадвар;
Гадаад хэл: Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
Компьютер: Хэрэглээний программуудыг эзэмшсэн байх. /Excel программын ахисан түвшний мэдлэгтэй/
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.