Агуулахын нярав - Оюу Толгой сайт, Ил уурхай
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Тэсрэх материалыг авто зам болон төмөр замаар тээвэрлэхтэй холбогдох ЭМААБО болон Чанарын стандартуудын дагуу ОТ уурхай дээрх эцсийн бүтээгдэхүүн, тэслүүр, хоолой болон түүхий эдийг түгээх болон хүлээн авах үйл ажиллагааг үр ашигтай, үр дүнтэй явуулах
Үүрэг хариуцлага:
- Тэсрэх материалын агуулахын нярав нь бүх өдөөх системийн бүтээгдэхүүнийг бүрэн хяналттай байдлаар удирдаж, тооцох хангалттай хяналт болон үйл явцыг хэрэгжүүлж, удирдах шаардлагатай. Түүнчлэн түгээлтийн туслан гүйцэтгэгчидтэй үүсгэсэн харилцаагаар бүтээгдэхүүнийг хяналттайгаар хүлээлцдэг байлгах ёстой.
- Тэсрэх материалын агуулахын бүх хэсгийг дээд зэргийн стандартаар цэвэр цэмцгэр байлгаж, машин механизм болон тоног төхөөрөмжийг аюулгүй ажиллагааны нөхцөлд хадгалах
- “Бараа материал гаргасны дараах” харилцааг зөв хөтлөх
- Ажлын талбайн түгээлтийн ажилтантай хамтран ажиллаж, баримтжуулалтыг цаг тухайд нь гүйцэтгэж, хуваарьт шаардлагыг хангах
- Тэсрэх материалын хууль тогтоомжийн шаардлагын дагуу агуулах дотор байгаа тэсрэх материалын хэмжээг хязгаарлах
- Агуулахын бараа материалын нөөцтэй холбогдох ажиллагааг оновчтой байлгах
- Нөөцийг оновчтой хөтлөх, агуулахыг хууль тогтоомжийн болон Орикагийн шаардлагад нийцсэн байдлаар ажиллуулах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Оюу толгой уурхайн кэмпэд байрлаж ажиллах боломжтой байх
- 14 хоног ажиллаж 14 хоног амрах ээлжийн хуваариар ажиллах
Бусад
БайршилӨмнөговь аймаг
СалбарУул уурхай
ТүвшинМэргэжил хамаарахгүй
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.