ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРСДЭЛИЙН ШИНЖЭЭЧ
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Банкинд учирч болзошгүй зах зээл болон хөрвөх чадварын эрсдэлийг тодорхойлж, урьдчилан илрүүлэх, дохиолох, тооцох, үнэлж дүгнэн тайлагнах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга замуудыг тодорхойлох, бий болоод байгаа эрсдэлийг бууруулахад шаардлагатай арга хэмжээг авч ажиллах, гадаад болон дотоодын макро эдийн засаг, санхүүгийн төлөв байдал, гарч буй өөрчлөлтүүдийг судалгаа хийж, дүгнэлт санал зөвлөмж боловсруулах
Ажлын байранд тавигдах шаардлага
Ерөнхий шаардлага:
- Эдийн засаг, математик, статистикийн чиглэлээр бакалавр, түүнээс дээш зэрэгтэй;
- Банк санхүүгийн системд ажиллаж байсан туршлагатай;
- Мэдээлэл, тоо баримтанд дүн шинжилгээ хийж, үнэлгээ дүгнэлт өгөх чадвартай байх;
- Илтгэх, тайлагнах, нэгтгэн дүгнэх чадвартай;
- Эконометрикс, статистик, өгөгдлийн сан боловсруулах, судалгаа шинжилгээ хийх чадвартай;
- Багаар ажиллах чадвартай;
- Албан баримт бичиг, гэрээ хэлцэл, журам заавар боловсруулах чадвартай;
- Өөрийгөө дайчлан шинийг сурах эрмэлзэлтэй байх;
- Аливаа ажилд санаачлагатай, идэвхитэй хандах чадвартай байх;
- Харилцааны өндөр соёлтой байх;
Тусгай шаардлага:
- Англи хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх;
- Сурч хөгжих хүсэл тэмүүлэлтэй байх;
Нэмэлт мэдээлэл
- Хотын төвийн тав тухтай оффис;
- Уян хатан цагаар ажиллах боломж;
- Эерэг хандлагатай, залуу хамт олон;
- Сурч хөгжих, карьер ахих боломж;
- Ажилтны хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлд хамрагдах боломж;
- Үндсэн цалин+Гүйцэтгэлээс хамаарсан нэмэгдэл цалин+Хоолны нэмэгдэл+Ажилласан жилийн нэмэгдэл
Бусад
БайршилСүхбаатар аймаг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.