Авто, тоног төхөөрөмжийн цахилгаанчин (уурхай)
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Авто, тоног төхөөрөмжийн цахилгаан системийг засварлах, тохируулах
- Электрон тоног төхөөрөмжийн алдааг олж засварлах
- Тоног төхөөрөмжийн цахилгаан хангамжийн системийг шалгах
- Аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөж, аюулгүй байдлыг хангах
- Тоног төхөөрөмжийн цахилгаан схемийг уншиж ойлгох
- Электроникийн иж бүрдлийг суурилуулах
- Системийн гүйдэл, хүчдлийн хэмжилт хийх
- Тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний тайланг бэлтгэх
- Хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах
- Шаардлагатай тохиолдолд бусад инженерийн алба, тасагтай хамтран ажиллах
-
- Техникийн засвар үйлчилгээний батлагдсан график, төлөвлөгөөний дагуу авто цахилгааны засварын ажлыг цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэх;
- Машин механизм дээр гарсан цахилгааны гэмтлийг цаг алдалгүй түргэн хугацаанд оношилж, засварлах;
- Машин механизмын цахилгааны холболт, эд анги, реле, аккумляторыг ашиглалтын хугацаанд нь сольж, бэлэн байдлыг хангах, шаардлагатай сэлбэг хэрэгслийн захиалганд саналаа тусгах;
- Гүйцэтгэсэн ажлын өдөр тутмын бүртгэлийг цаг ашиглалтын хуудсанд бичиж тэмдэглэх (Timesheet), ажлын тайлан (Service report)-г журмын дагуу хөтлөх;
- Оператор, механикуудад заавар зөвлөгөө өгөх, шаардлагатай үед хамтарч ажиллах.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Цахилгааны мэргэжлээр их дээд сургууль төгссөн
- Авто, тоног төхөөрөмжийн цахилгаанчинээр 2-3 жил ажилласан туршлагатай
- Цахилгаан схем, схемийн диаграмм уншиж ойлгодог
- Аюулгүй ажиллагааны стандарт, дүрмийг мэддэг
- Багийн ажиллагаанд сайн, харилцан ойлголцох чадвартай
- Техникийн бичиг баримт боловсруулах чадвартай
- Компьютерийн хэрэглээний программуудыг ашиглах чадвартай
- Биеийн хүчний болон сэтгэлзүйн хувьд тогтвортой байх
- Сэрэмжтэй, анхааралтай, асуудал шийдвэрлэх чадвартай
- Явах, суудлын авто машины цахилгаан системтэй ажиллах мэдлэгтэй
Бусад
БайршилӨмнөговь аймаг
СалбарУул уурхай
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.