Харилцагчийн зөвлөх /оператор/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Дуудлагын төвд хандсан хэрэглэгдэд үзүүлэх үйлчилгээний чиг үүрэг:
- Харилцагчтай утсаар болон онлайнаар харилцах
- Харилцагчийн утасны дуудлага, мессеж, и-мэйлийг хүлээн авч шуурхай, найрсаг байдлаар хариу өгөх
- Үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх
- Бүртгэл, мэдээлэл боловсруулах
- Үйлчлүүлэгчийн бүртгэлийг үнэн зөв хөтлөх
- Мэдээллийн системд харилцагчийн мэдээллийг оруулах, шинэчлэх, зохих бүртгэлийг хөтлөх
- Сошиал сувгуудаар дамжуулан харилцах
- Facebook, Instagram, Messenger, веб чат, имэйл зэрэг сувгаар ирсэн хүсэлт, асуултад шуурхай хариу өгөх
- Сошиал платформууд дээрх хэрэглэгчийн сэтгэгдэл, үнэлгээг хянаж, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх
- Харилцагчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх
- Найрсаг, мэргэжлийн харилцаа тогтоох
- Үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулах замаар байгууллагын нэр хүнд, хэрэглэгчийн итгэлийг хадгалах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Харилцагчийн үйлчилгээ чиглэлээр 1-2 жил ажилласан туршлагатай
- Компьютер, оффисын програмуудыг эзэмшсэн
- Мэдээлэл боловсруулах, хариу бичих ажиллагааг түргэн шуурхай гүйцэтгэх чадвартай
- Багаар ажиллах, харилцааны өндөр ур чадвартай
- Асуудал шийдвэрлэх чадвартай
- Мэргэжлийн ёс зүй, хариуцлагатай
- Солонгос юмуу Англи хэлтэй бол давуу тал болно
Бусад
БайршилУлаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
СалбарБоловсрол, шинжлэх ухаан
ТүвшинАжилтан
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.