Барилга байгууламж хариуцсан төлөвлөлтийн инженер
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Ажлын байрны зорилго: Барилгын ажилд хяналт тавих, барилгын ажлын төсөв боловсруулах, ажлын зургийн даалгавар гаргах
- МУ-ын болон захиалагчийн норм дүрмийн дагуу барилга угсралтын ажилд стандарт чанарыг хангуулах
- Барилга байгууламжийн хэвийн ажиллагааг хангах, засварлах ажлыг зохион байгуулах, төлөвлөгөөнд тусгах
- Барилгын ажлын төсөв тооцоолол, засварын ажлын төсөв тооцоолол гаргах, үнийн судалгаа хийх, зардлыг тооцоолох
- Барилгын их засвар, өргөтгөл, өөрчлөлт шинэчлэлт, засварын ажлын гүйцэтгэл болон чанарт хяналт тавих
- Барилга байгууламжийг улсын комисст хүлээлгэн өгөх, баримтыг холбогдох удирдлагуудад хүлээлгэн өгөх, хадгалуулах
- Үзлэг шалгалтын хуваарь гаргах, хуваарийн дагуу үзлэг шалгалт хийх, бичиг баримт бүрдүүлэх, бичиг хэрэг хөтлөх, хадгалах
- Барилга байгууламжийн үзлэг шалгалтаар илэрсэн эвдрэл гэмтлийг засварлах ажлыг төлөвлөх, төсвийг тооцох, төлөвлөгөөнд тусгах, илэрсэн эвдрэл гэмтлийг тухай бүр арилгуулах арга хэмжээ авах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Иргэний болон үйлдвэрлэлийн барилгын хөдөө аж ахуйн барилгын инженер мэргэжлээр бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй байх
- Primavera P6 болон MS project программууд дээр ажиллах чадвартай байх
- Auto Cad болон ижил төстэй программууд унших чадвартай байх
- Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой байх
Нэмэлт мэдээлэл
- Итгэлтэй, найрсаг, өндөр бүтээлч хамт олон таныг хүлээж байна.
Та дэлгэрэнгүй мэдээллийг ажлын цагаар 09-18 цагийн хооронд холбогдох боломжтой ба зөвхөн ажлын шаардлагад тэнцсэн ажил горилогчийг бид ярилцлагад дуудна.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарБарилга, үл хөдлөх хөрөнгө
ТүвшинНэгжийн дарга
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.