Ерөнхий Аудитор
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Эрсдэлийн удирдлага болон дотоод хяналтын тогтолцооны үр дүнтэй, үр ашигтай байдал, холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журам, зааврын хэрэгжилтийг үнэлэх санхүүгийн, нийцлийн, гүйцэтгэлийн болон дагах аудитыг гүйцэтгэж төлөвлөгөөтэй харьцуулж тайлагнах.
- Бүрэлдэхүүн компаниудад мөрдөгдөж байгаа дүрэм, бодлого, журмуудыг даган мөрдөж буй байдалд хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт тавих.
- Гишүүн компаниудын бизнесийн үйл ажиллагаанд аудитын циклийн дагуу хяналт хийж компанийн засаглал, үйл ажиллагааны эрсдэл зэргийг бодитоор тогтоон хараат бусаар хийж гүйцэтгэх.
- Холбогдох хууль тогтоомж, салбарын стандарт, бодлого, журамд нийцэж байгаа эсэхийг шалгаж, дутагдлыг илрүүлэх, зөрчил, шаардлага хангаагүй нөхцөл байдлыг илрүүлэх замаар шалгах
- Дотоод аудитын зөвлөмж, тайланг үнэн зөв, цаг тухайд нь бэлтгэж, танилцуулах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Нягтлан бодох бүртгэл, санхүү, бизнесийн удирдлага, эрх зүй эсвэл холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
-
Ерөнхий аудитор, дотоод аудитор, аудитын удирдах түвшний албан тушаалд 3+ жилийн ажлын туршлагатай
-
CPA, CIA, ACCA болон түүнтэй дүйцэхүйц олон улсын мэргэжлийн сертификаттай бол давуу тал
-
Стратегийн түвшинд сэтгэх, шийдвэр гаргах, эрсдэлийг урьдчилан харж удирдах чадвартай
-
Хууль, эрх зүй, дотоод хяналтын олон улсын болон үндэсний стандартын мэдлэг сайтай
-
Удирдлагад тайлагнах өндөр түвшний харилцааны болон бичгийн ур чадвартай
-
Ёс зүйн өндөр хэм хэмжээг баримталдаг, хараат бус, үнэнч шударга зан төлөвтэй
Нэмэлт мэдээлэл
БИШРЭЛТ ГРУПП-д нэгдсэнээр
- УРАМШУУЛАЛТ цалингийн системтэй
- Үндсэн ажилтны ХӨНГӨЛӨЛТ, хямдрал
- ЦАЛИНГАА урьдчилж авах боломжтой
- Ажилтнуудаа дэмжсэн УЯН ХАТАН ЦАГ
- Эрүүл мэндийн үзлэг, ФИТНЕСС-ийн хөнгөлөлт
- ӨДРИЙН ХООЛ, унааны нэмэгдэл болон гар утасны төлбөр
Бусад
БайршилУлаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинНэгжийн дарга
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.