R&D ENGINEER (Site system)
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Шинэ техник, технологийг судлан нэвтрүүлж, өдөр тутмын үйл ажиллагааг автоматжуулах, хялбаршуулах шийдлүүдийг хэрэгжүүлэх.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Программ хангамж, Мэдээллийн сүлжээ, Мэдээллийн технологи, Мэдээллийн систем, Компьютерын техник болон программ хангамж, Цахилгаан холбоо, Радио холбоо, Электроник инженер, Машин сургалтын инженер, Өгөгдлийн сангийн инженер чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
- Харилцаа холбооны сүлжээ, сайтын системийн талаар мэдлэгтэй байх
- Шинэ системийг судлах болон тэдгээрийг бие даан ажиллуулах чадвартай.
- MySQL болон өгөгдөл боловсруулах, query бичих чадвартай байх
- Англи хэлийг бичгийн болон ярианы түвшинд сайн эзэмшсэн байх.
- Асуудлыг задлан шинжлэх, дүгнэх, учир шалтгааныг олох, багаар ажиллах чадвартай.
- Гадаад дотоодын хамтран ажилладаг байгууллагуудтай хэсгээ төлөөлөн үр дүнтэй хамтран ажиллах чадвартай байх.
- Компьютерын хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх
Нэмэлт мэдээлэл
- Уян хатан цагийн хуваарь, Зайнаас ажиллах боломж
- Байгууллагын ЭМЧ болон СЭТГЭЛ ЗАСАЛЧ
- Ажилтны бүтээгдэхүүн үйлчилгээний хөнгөлөлт
- Жил бүрийн Эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг, оношлогоо
- Эрүүл мэндийн цогц даатгал
- Карьер хөгжлийн хөтөлбөр, Төрөл бүрийн мэргэжлийн сургалт
- Бонус болон Инсентивийн цалингийн схем (Хийсэн ажлынхаа үнэлгээгээр үндсэн цалингаа үржүүлэн авах боломж)
- Эх, Хүүхдийн өрөө
- Сурч хөгжих боломж, ажилтнуудад зориулсан төрөл бүрийн Community, Club
- Mentorship хөтөлбөр
- Хуримтлал, хадгаламжийн сан
- Хүссэн газраасаа ажлаа хийх Open space, Shared office
- Спорт, Фитнесийн эрх хөнгөлөлт
- Ажилтны хөнгөлөлттэй зээл
- Буцалтгүй тусламж, тэтгэмж
Бусад
БайршилУлаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
СалбарПрограмм хангамж, мэдээллийн технологи
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.