БОРЛУУЛАЛТ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгч, харилцагчдад таниулах, сурталчлах, борлуулах, холбогдох үйл ажиллагааг зохион байгуулах
- Бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалтын судалгаа, дүн шинжилгээ хийх
- Зах зээлийн багтаамж, эрэлт нийлүүлэлт болон холбогдох бусад судалгаа боловсруулах
- Борлуулалтын процессыг сайжруулах санал боловсруулах, хэрэгжүүлэх
- Хэлтсийн үйл ажиллагаанд чиг үүргийн хүрээнд оролцох, холбогдох ажлыг гүйцэтгэх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Борлуулалт, маркетинг болон холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Мэргэжлээрээ 2-с доошгүй жил ажилласан туршлагатай
- Харилцагчидтай өргөн хүрээний агуулгаар харилцах, хэлэлцээр хийх чадвартай
- Борлуулалтын стратеги боловсруулан тайлан гаргах, дүн шинжилгээ хийх чадвартай
- Харилцааны соёл, мэргэжлийн ёс зүйтэй
- Багаар ажиллах чадвартай, хувийн зохион байгуулалт сайтай
- Финтекийн салбарт ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй
Нэмэлт мэдээлэл
Технологид суурилсан санхүүгийн BNPL шийдлийн үйлчилгээгээр тэргүүлэгч компанид нэгдэн өөрийн авьяас, ур чадварыг сорих хүсэлтэй хүн бүхэнд манай үүд хаалга нээлттэй.
Бидний нэг болсноор:
-Уян хатан цаг
-Гүйцэтгэлийн урамшуулал
-Хоолны нэмэгдэл
-Даатгал
-Тав тухтай оффис
-Эрч хүчтэй хамт олон
-Өөрийнхөөрөө чөлөөтэй хөгжих боломж
-Өглөө бүрийн халуун coffee таныг хүлээж байна
Жич: Зөвхөн анкетын шатны сонгон шалгаруулалтанд тэнцсэн ажил горилогчдыг дараагийн шатанд оруулах болно.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.