Нягтлан, нярав хавсарч хийх хүнээнүү? Ажилд авъяаа
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Хүний байнгын хэрэглээ, ахуйн хэрэглээний цаасан бүтээгдэхүүн болох нойтон салфетка, нүүрний хөвөн арчуур, гал тогооны үнэнч туслах цэвэрлэгээний арчуур зэргийг үйлдвэрлэн борлуулдаг олонд танигдсан байгууллагатаа хөөрхөн ааштай, тоо бодох дуртай хадагтай, ноён таныг ажилд урьж байна.
- Нягтлан бодогч position дээр хамгийн эхний өдөр тутмын ажил бол мэдээж Smart Accounting программ дээрээ өдөр тутмын гүйлгээгээ шивнээ.
- Тэгэнгүүтээ байнгын хамтран ажилладаг хэдэн хөөрхөн харилцагч нартайгаа тухай бүрт нь тооцоо нийлээд2 явчихнаа.
- Сардаа 2 удаа цөөхөн хэдэн ажилчдынхаа цалинг тооцоод өгчихнө. /Цаг нь бэлэн, программ нь бэлэн байхад юу удахав дээ ххэ/
- Мөн сар, улирал, жилийн эцсийн тайлангуудаа гаргаад явуулчихдаг байхад болчихож байгаам.
- Харин Нярав position дээр өдөр тутамдаа агуулах, бараа бүтээгдэхүүний аюулгүй байдал, бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллах ба өглөө бүр түгээгчдээ барааг нь хүлээлгээд л өгчихнө.
- Тэгээд бүртгэл хөдөлгөөнөө өдөр бүр программдаа шивээд оруулчихна
- Эцэст нь ТЭМ, ДҮ, ББ орлогодох, ангилах, бүртгэл хөтлөх, зарцуулалт болон үлдэгдлийн тайлан боловсруулаад л болоо.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Мэдээж хэрэг эхний ээлжинд нягтлан бодох бүртгэлээр их дээд сургууль төгссөн бол гол шаардлагаа хангачихлаа л гэсэн үг
- За тэгээд няраваар ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болоод явчихаж байгаан
- Дээрээс нь манай байгууллагын ашигладаг Smart Accounting санхүүгийн программ дээр ажиллаж байсан бол мөн л давуу тал болно шүү дээ
- Хамгийн сүүлд нь Хан-Уул дүүрэг, Алтай хотхонтой ойр гэртэй бол давуу тал болно. /Мартсанаас манайх Алтай хотхоны хойхно талд барладаг шүү/
Нэмэлт мэдээлэл
- Үндсэн цалин дээр нэмээд хөөрхөн тогооч нар маань өдөр бүр өглөө өдрийн амттай гарын хоол цайгаар үйлчилнэ yummy yummy
- Ажлын ердөө 5хан өдөртэй ба цагтаа ирж цагтаа тарах бүрэн боломжтой жүү /Цаг бол gold шүү дээ кк/
- Сар бүр өөрийн үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнээс ажилчиддаа олгодог өгөөмөр зактай
- Шинэ төгсөгч, туршлага багатай байж болно, ажлын байрандаа тухай бүрт нь суралцаад асууж зөвлөөд явж байхад асуудалгүй дээ.
- Амар тайван, мөрөөрөө ажлаа хийх бүрэн боломжтой.
- Манайх байгууллагатаа сэргэн мандалт хийх гээд багаа шинээр бүрдүүлж байгаа болохоор Хүний нөөцийн менежер миний бие зан сайтай, хандлага сайтай хэнийг ч болов Come On guys гээд л хүлээж байгаа шүү.
- Ингээд хөөрхөн ааштай сэргэлэн цовоо охид бүсгүйчүүд минь манай шинэхэн багийн үндсэн ажилтнаар томилогдохдоо бэлдээд гүйгээд2 ирээрэй
- Манайх чинь харьцангуй цөөхүүлээ болохоор ажлын ачаалал ер нь л бага даа
- Дээр нь мэдээж өсөн дэвших бүрэн боломжтой байгаа жүү.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянгол дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.