Үйлдвэрийн гагнуурчин
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн эд ангийн гагнуурын ажлыг ажлын зураг ашиглан тогтсон цаг хугацаанд, чанартай хийж гүйцэтгэх;
- Гагнуурын ажлыг хийж гүйцэтгэхэд шаардагдах багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн жагсаалтыг гаргаж, шууд удирдлагад танилцуулах;
- Хийгдсэн засвар, үйлчилгээний тайланг шууд удирдлагад танилцуулж, гүйцэтгэлийг хянуулах;
- ХАБЭА-н зааварчилгааг өдөр тутамдаа баримталж ажиллах;
Ажлын байранд тавигдах шаардлага
- Бүрэн дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг мэргэжлийн сургууль, мэргэжлийн сургалтын төвийн хөтөлбөрт хамрагдан диплом, гэрчилгээ авч эзэмшсэн;
- Цахилгаан нумын гагнуур, хагас болон бүтэн автомат, хийн гагнуур зэрэг төрлүүдээр гагнах чадвартай;
- Бидний ажлын арга барил, зарчмын дагуу үнэнч, шударга ажиллах;
- Зам барилгын төслийн кемпид 25 өдөр ажиллаж 5 өдөр амрах хуваариар ажиллах боломжтой байх;
Нэмэлт мэдээлэл
Чадварлаг мэргэжилтэн та бүхэнд бид дараах боломжуудыг санал болгож байна.
- Хоол, унааны нэмэгдэл;
- Гар утасны төлбөрийн хөнгөлөлт;
- Ажлын гүйцэтгэлд суурилсан урамшуулалт цалин;
- Ажилтны хуримтлалын хөтөлбөр;
- Ажилласан жилийн нэмэгдэл;
- Компанийн хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломж;
- Аз жаргалтай ажилтан хөтөлбөрийн хүрээнд орон сууцны дэмжлэг, зусланд гарах боломж;
- Нэгдсэн эрүүл мэндийн багц үзлэг, шинжилгээнд хамрагдах;
- Гэнэтийн ослын даатгал;
- Группийн салбар компаниудын хөнгөлөлт, урамшууллууд;
- Эерэг зөв хандлагатай, ёс зүйг эрхэмлэдэг, эвтэй ХАМТ ОЛОН-той гар нийлж илүү ихийг хийж, бүтээх боломж;
Манай байгууллагад ажилд орох хүсэлт гаргасан танд баярлалаа. Бид зөвхөн дараагийн шатны шалгаруулалтанд тэнцсэн ажил горилогчтой эргэн холбогдох болно.
*Бид бүх мэдээллийн нууцлалыг чанд хадгалж харьцах бөгөөд ажлын байранд тохирох эсэхийг тогтоохоос бусад зорилгоор мэдээллийг задруулах буюу ашиглахгүй болно.
Бусад
БайршилГовь-Алтай аймаг
СалбарҮйлдвэрлэл, инженерчлэл
ТүвшинАжилтан
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.